ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН

БАРИМТЛАХ БОДЛОГО

 

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн нь үйл ажиллагааныхаа хүрээнд дараахь бодлогыг тууштай баримтална:

- Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө бүхий л хүч чармайлт, мэдлэг чадвар, нөөц бололцоогоо дайчлан ажиллах;

- Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аливаа бодлого, үйл ажиллагааг сайшаан дэмжих;

- Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг болон байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хор хөнөөл учруулах аливаа үйлдэл бүхэнтэй мятрашгүй тэмцэх;

- Монгол Улсын автозам, автотээврийн салбарын хөгжил дэвшил рүү байнга урагшлан тэмүүлэх;

- Монгол Улсын автозамын зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлын аливаа асуудалд шинжлэх ухааны тооцоо үндэслэлтэй, алсыг харсан холч сэтгэлгээгээр хандах;

Мөн:

- үйл ажиллагаагаа нийтийн эрх ашигт нийцүүлэн, нийгмийн тусын тулд явуулах;

- ижил төстэй зорилго, чиглэл бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцан зөвшилцөх, хамтран ажиллах;

- гадаадын хөгжингүй улс орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн дэвшилтэт бодлого, арга туршлагыг байнга эрэлхийлж, өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх үзэл баримтлалыг тууштай мөрдөх зэрэг болно.