ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС

ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

 

Манай байгууллага дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үүднээс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, нэлээд олон арга хэмжээ, үйл ажиллагааг шат дараалан авч хэрэгжүүлснээс дурдвал:

- 2002 оны 12-р сард нийслэлийн Зам тээврийн газраас зохион явуулсан «Нийслэлийн автозамын сүлжээн дэх хөдөлгөөн зохицуулалтын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам» сэдэвт зөвлөлгөөнд оролцож санал, илтгэл тавьсан болно;

- 2003 онд Замын Цагдаагийн Газрын Замын зохион байгуулалтын тасагтай хамтран «Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага MNS 4597:2003» стандартыг боловсруулж Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлуулсан болно;

- 2003 онд Замын Цагдаагийн Газрын Замын зохион байгуулалтын тасагтай хамтран «Замын тэмдэглэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 4759:2003» стандартыг боловсруулж Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлуулсан болно;

- 2003 онд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйл (Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих)-д нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор төсөл боловсруулж 2003 оны 11 дүгээр 24-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд өргөн барьсан болно;

- 2002-оос 2004 онд Замын Цагдаагийн Газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэстэй хамтран «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийг шинэчлэх ажлыг эрхэлж, дүрмийн төсөл болон түүнд холбогдох тайлбар танилцуулгыг бэлтгэн боловсруулсан бөгөөд энэхүү дүрмийн төсөл Засгийн Газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн, 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор батлагдсан болно. Уг дүрэм 2004 оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна;

- 2004 оны 3-р сарын 29-өөс 4-р сарын 8-ны хооронд замын хөдөлгөөний хууль эрх зүйн багш нарын дунд Замын хөдөлгөөний дүрэм болон замын тэмдэг, тэмдэглэлийн стандартуудын өөрчлөлт, шинэчлэлт, мөн замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцуудын талаар «Замын хөдөлгөөний дүрэм» сэдэвт 40 цагийн сургалт-семинарыг зохион явуулж, хамрагдсан багш нарт сертификат олгосон болно;

- 2004 оны 5-р сард Хууль зүйн үндэсний төвтэй хамтран «Замын хөдөлгөөн: Эрх зүйн баримт бичгийн эмхтгэл» өврийн номыг бэлтгэн боловсруулсан бөгөөд энэхүү номонд Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоол болон уг тогтоолоор батлагдсан «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм» хэвлэгдэн гарсан болно;

- 2004 оны 6-р сарын 18-аас 20-ны өдрүүдэд Хууль зүйн үндэсний төвтэй хамтран автосургууль, курсүүдийн нийт багш нарын дунд «Замын хөдөлгөөний эрх зүй» сэдэвт сургалт-семинарыг зохион явуулсан болно;

- 2004 онд Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенц болон эдгээр Конвенцуудын нэмэлт болох 1971 онд Женев хотноо байгуулсан Европын хэлэлцээрүүд зэрэг олон улсын дөрвөн баримт бичгийг орос, англи хэлнээс орчуулан эмхтгэж «Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенц» номыг хэвлүүлэн гарсан бөгөөд уг номонд эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийн түүхэн сурвалж, агуулга, ерөнхий ойлголт, төгсгөлийн акт болон орчуулгад ашиглагдсан нэр томъёонуудын Англи-Орос-Монгол хэлний толь зэргүүдийг хавсарган багтаасан болно;

- 2004 оны 10-р сарын 16-нд Хууль зүйн үндэсний төвтэй хамтран нийт автосургууль, курсүүдийн замын хөдөлгөөний дүрмийн багш нарын дунд нээлттэй ярилцлага зохион явуулсан болно;

- 2005 онд Замын Цагдаагийн Газрын Мэргэжил хяналтын тасагтай хамтран «Замын хөдөлгөөний дүрмийн тест» номыг шинэчлэн гаргасан бөгөөд өдгөө энэхүү тестээр жолоочийн мэргэжлийн шалгалтыг авч байна;

- 2006 онд Замын Цагдаагийн Газрын Замын зохион байгуулалтын тасагтай хамтран «Замын гэрлэн дохио. Үндсэн үзүүлэлтүүд MNS 4980:2006» стандартыг боловсруулж Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлуулсан болно;

- 2006 онд Хууль зүйн үндэсний төвтэй хамтран «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийн зурагт тайлбар бүхий эмхтгэл номыг боловсруулж хэвлэн гаргасан бөгөөд өдгөө жолооч бэлтгэх сургалтад өргөнөөр хэрэглэгдэж байна;

- 2007 онд Хууль зүйн үндэсний төвтэй хамтран «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-ийг англи, орос хэл дээр орчуулан, Монгол-Англи-Орос хэлээр эмхтгэж ном болгон гаргалаа. Мөн энэхүү номондоо замын хөдөлгөөний дүрэмд тусгагдсан үг хэллэг, нэр томъёонуудын Монгол-Англи-Орос толийг багтаасан болно;

- 2007 онд Замын Цагдаагийн Газрын Замын зохион байгуулалтын тасагтай хамтран «Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596:2007» стандартыг боловсруулж Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлуулсан болно;

- 2007 онд жолооч бэлтгэх автосургууль, курсүүдийн сонсогч нарт зориулан замын хөдөлгөөний дүрмийн тестийг компьютерийн хэлээр программчилан «Замын хөдөлгөөний дүрмийн цахим тест» нэртэй CD боловсруулан гаргасан бөгөөд өдгөө автосургууль, курсүүд сургалтын үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглаж байна;

- 2008 онд замын хөдөлгөөнтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, төсөл, хөтөлбөр, сургалт танин мэдэхүй, судалгаа шинжилгээний бүтээл туурвил, заавар зөвлөмж, түүхэн баримт материалуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгож тэдгээрийн ач холбогдол, утга агуулга, үйлчлэх хүрээг бүх нийтэд сурталчлан таниулах зорилгоор «Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн цахим мэдээллийн сан» (www.traffic-institute.mn) веб сайтыг боловсруулан гаргаж ашиглалтад орууллаа;

- 2009 онд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг бүх нийтэд сурталчлан таниулах, жолооч бэлтгэх сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, сургалтын материаллаг орчинг сайжруулах зорилгоор, дүрмийн утга агуулгыг товч тодорхой тайлбар бүхий өнгөт зургаар илэрхийлсэн, 570х840 мм буюу А1 форматын хэмжээтэй 40 ширхэг багц хуудсаас бүрдэх Замын хөдөлгөөний дүрмийн зурагт хуудас (плакат)-ыг боловсруулан гаргасан болно;

- 2010 онд «Замын хөдөлгөөний дүрмийн тест»-ийн ном болон шалгалтад бэлтгэх 60-н нэгжтэй сорилын багц картыг тус бүр гурван удаа бөглөх хүснэгтүүдийг агуулсан «Замын хөдөлгөөний дүрмийн тестийн дасгал ажлын дэвтэр»-ийг боловсруулан гаргасан болно;

- Мөн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүст зориулан замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил тогтмол зохион явуулсаар ирсэн бөгөөд энэхүү арга ажиллагааныхаа хүрээнд олон төрлийн үзүүлэн таниулах материал боловсруулан гаргаж нийтийн хүртээл болгон ажиллаж байна.