МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

 

 

КОНВЕНЦИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ

НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл. 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан “Замын хөдөлгөөний тухай Конвенц”-ийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсугай.

 

2 дугаар зүйл. Энэхүү Конвенцийн 45 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олон улсын замын хөдөлгөөнд оролцож буй Монгол Улсын тээврийн хэрэгсэлд “MGL” гэсэн ялгах тэмдгийг сонгон авч байгааг мэдэгдсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА                                           Р.ГОНЧИГДОРЖ