|
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хот |
|
КОНВЕНЦИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ
НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан “Замын дохио, тэмдгийн тухай Конвенц”-ийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсугай.
2 дугаар зүйл. Энэхүү Конвенцийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу замын “Анхааруулах тэмдэг”-ийн “Аа”, “Зогсохгүй явах хориотой” тэмдгийн “B,2a” хэлбэрийг сонгон авч байгааг мэдэгдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ