Монгол улсын арван тавдугаар он1 таван сарын хорин хоёрны өдрөө

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРАА ХУРЛЫН ОЛОН ГИШҮҮД ХУРАЛДАЖ ЗӨВЛӨЛДӨН ТОГТООСОН АРВАН НАЙМДУГААР ХУРЛЫН БИЧИГ

 

Нэгдүгээр зүйл. Үүний урьд, Шүүх явдлын яамнаас аливаа албаны ба хувийн уурын тэргийг нэгэн цагт арван милээс2 илүү хурдлан явж үл болох саналыг гаргаж дүрэм тогтоолгохыг эрсэнд манай Засгийн газраас эл гаргасан санал зүйтэй болох учир дүрмийг төлөвлөн ирүүлж тогтоолгох явдлыг зохих газруудад явуулсан нь эдүгээ Шүүх явдлын яамнаас аливаа албаны ба уурын тэргийг хэрэглэх тухайн дүрэм хорин нэгэн зүйлийг төлөвлөн зохиож тус газрын шүүх таслах зөвлөлийн хуралд оруулан хянан хэлэлцүүлсэн учрыг гаргаж тогтоому хэмээн дүрмийн эхийг хүргүүлэн ирсэн хэргийг хэлэлцээд, харъяат яамны эл төлөвлөсөн дүрмийн доторхи Дотоод яамнаас гэснийг Аж ахуйн яам хэмээн залруулж бусдыг ёсоор болгон баталж Аж ахуйн явдлын яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтов.

..........3

 

Ерөнхий сайд

ЦЭРЭНДОРЖ

Засгийн газрын зөвлөх түшмэл бөгөөд Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч

ЭЛБЭГДОРЖ

Нарийн бичгийн дарга

ЛАМЖАВ

Цааз хуулийг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл

СОНОМДОРЖ

Хянан байцаах хэлтсийн дарга

БҮРНЭЭБААТАР

Гадаад яамны эрхэлсэн түшмэл

ДАВАА

Цэргийн яамны сайд

МАГСАРЖАВ

Бүх цэргийн жанжин

ЧОЙБАЛСАН

Эрхэлсэн түшмэл

ХОШИЧ

Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч бөгөөд Сангийн яамны зөвлөх түшмэл

АМАР

Сангийн яамны эрхэлсэн түшмэл

ДОВЧИН

Шүүх яамны сайд

НАЙДАНСҮРЭН

Эрхэлсэн түшмэл

ТӨРТОГТОХ

Зөвлөх түшмэл

ГОМБОБАДАМЖАВ

Аж ахуйн яамны хамаарсан сайд бөгөөд эрхэлсэн түшмэл

ЖАДАМБА

Ардыг гэгээрүүлэх яамны хамаарсан сайд

ДАШНЯМ

 

________________

1/ Монгол улсын арван тавдугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 15 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1925 он болно.

2/ Нэгэн цагт арван миль - гэдэг нь ойролцоогоор цагт 16 км болно.

3/ Энэхүү хурлын бичиг нь дөрвөн зүйлтэй бөгөөд энд нэгдүгээр зүйлээс бусдыг нь оруулалгүй орхив. Уг хурлын бичгийг бүрэн эхээр нь үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

 

(Дээрх тогтоолоор баталсан дүрэм БНМАУ-ын Засгийн газрын Эрхлэх товчооны 1930 оны 75 дугаар хурлын тогтоол гарсантай холбогдон хүчингүй болсон)