Mongolian Traffic Research Institute

АЛИВАА ГАЛ УСНЫ УУРЫН ХҮЧЭЭР ЯВАХ ТЭРЭГ ЗЭРГИЙГ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХЯЗГААРЫН ДОТОР ХЭРХЭН ХЭРЭГЛЭХИЙН ТҮР ДҮРЭМ

 

Тавдугаар зүйл. Тэрэгний жолооч нь гал усаар хөдлөх машиныг явуулах хэрэглэх сургууль төгссөн үнэмлэх бичигтэй хүмүүс болмой.

Үүнд тайлбарлах нь:

Нэг. Тавдугаар зүйлд дурдсан үнэмлэх бичгийг Аж ахуйн явдлын яамны машин зэрэг хэргийг эрхлэх тусгай комиссоос жолооч болох хүмүүсийг шалгаж үзээд, чадахад олговоос зохимой. Энэхүү үнэмлэх бичгийг өөрийн дураар бусдад шилжүүлж үл болмой.

Хоёр. Жолооч болохын үнэмлэх бичиг олохыг хүсэгчид өөрийн биеийн зураг хоёр хувийг хүргүүлэхээс гадна татвар янчаан гурвыг тушааваас зохимой.

Гурав. Гадаад улсын албан газраас жолоочийн сургууль дүүргэсэн үнэмлэх бичиг бүхий хүмүүст тавдугаар зүйлд заасан бичгийг олгоход шалгахгүй бөгөөд гагцхүү биед өвчин эмгэггүй хэмээн доктороос олгосон үнэмлэх бичгийг албаны газарт хураан авч тэмдэг болговоос зохимой. Аливаа хөл доголон буюу нэг нүд сохор зэргийн биедээ эмгэг бүхий хүмүүс жолооч болж үл болмой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»