АЛИВАА ГАЛ УСНЫ УУРЫН ХҮЧЭЭР ЯВАХ ТЭРЭГ ЗЭРГИЙГ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХЯЗГААРЫН ДОТОР ХЭРХЭН ХЭРЭГЛЭХИЙН ТҮР ДҮРЭМ
Долдугаар зүйл. Тэрэг бүрд цахилгаан гэрэл өмнө дор хоёр цагаан, хойд дор улаан цагаан өнгийн хоёр бөгөөд эдгээрийг нар шингэхээс эхлэн нар гартал хэрэглэвээс зохимой. Өмнөх хоёр цагаан гэрлийг зам харж явахад хэрэглэмой. Улаан гэрлийг хойноос явж буй тэрэгний жолоочид тэмдэг болгомой. Цагаан гэрлээр тэрэгний дугаарыг сайтар гэрэлтүүлж сайн нүдтэй хүний тавин алхам газраас харж танихад бэлтгүүлвээс зохимой. |