АЛИВАА ГАЛ УСНЫ УУРЫН ХҮЧЭЭР ЯВАХ ТЭРЭГ ЗЭРГИЙГ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХЯЗГААРЫН ДОТОР ХЭРХЭН ХЭРЭГЛЭХИЙН ТҮР ДҮРЭМ
Арван гуравдугаар зүйл. Их бага гудамжийн буланг эргэж тойрон гарахдаа таван милээс хурдан бус бөгөөд бүрээгээ уртаар дуу гаргаж дохио өгч явахаас гадна эргэж тойрон гарах булангаас холоор зайлсхийн өнгөрвөөс зохимой. |