Mongolian Traffic Research Institute

АЛИВАА ГАЛ УСНЫ УУРЫН ХҮЧЭЭР ЯВАХ ТЭРЭГ ЗЭРГИЙГ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХЯЗГААРЫН ДОТОР ХЭРХЭН ХЭРЭГЛЭХИЙН ТҮР ДҮРЭМ

 

Арван наймдугаар зүйл. Усан голын гүүр ба уул даваа мэт нарийн бөгөөд аюултай замыг өнгөрөхөд уурын тэрэгний жолооч нар маш хичээж тэрэгний дотор суугаа хүмүүс ба урдаас ирж уулзсан хүн малын амар өнгөрөхийг бодохоос гадна хэрэв тэр мэтийн гүүр ба зам дээр жинчин аянчин ба сүргээр адуу мал уулзваас жолооч нар тэргээ даруй зогсоож гэм төвөггүй өнгөрсний хойно цааш явбаас зохимой.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»