|
|
|
|
Монгол улсын хорьдугаар он1 арван нэгэн сарын хорин наймны өдрөө хуралдсан
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХЛЭХ ТОВЧООНЫ ДАЛАН ТАВДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ
..........2
Гурав. Шүүх яамнаас тус улсын хязгаарын дотор уурын ба мотоциклет тэргэдийг хэрэгсэх тухайн дүрэм3, мөн уурын тэргэд ба тэмээн хөсөг дугуй зэргийн зүйлийг хэрхэн жолоодож хөдөлж явах нэвтрэх тухайн дүрэм, бас гарааш байгуулах ба галын аюулаас хамгаалах тухайн зааврыг Дотоод яамнаас тус тус төлөвлөн зохиосныг хянаж засамжлан гүйцэтгэсэн учир батлан тогтоому хэмээн 37 тоот бичгээр мэдүүлэн ирснийг хэлэлцээд уурын тэргэдийг эдлэх тухай дүрмийн дөрөвдүгээр зүйлийн тайлбарыг бага засамжлан зүйтэй болсон учир цөм ёсоор болгон баталж гүйцэтгүүлэхээр тогтов.
..........2
Ерөнхий сайд |
(Гарын үсэг) |
Жинхэнэ орлогч сайд |
(Гарын үсэг) |
Эрхлэх товчооны гишүүн |
(Гарын үсэг) |
Нарийн бичгийн дарга |
(Гарын үсэг) |
Энэхүү 75 дугаар хурлын тогтоол 5 зүйлийг Засгийн газрын 39 дүгээр хуралд сонсгон батлуулав.4
________________
1/ Монгол улсын хорьдугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 20 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1930 он болно.
2/ Энэхүү хурлын тогтоол таван зүйлтэй бөгөөд энд гуравдугаар зүйлээс бусдыг нь оруулалгүй орхив. Уг тогтоолын гар бичмэл болон хэвлэмэл бичгийг бүрэн эхээр нь үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.
3/ Энэхүү гуравдугаар зүйлд баталсан «Уурын ба мотоциклет тэргэдийг эдэлж хэрэгсэх тухай дүрэм», мөн «Гарааш байгуулах ба галын аюулаас хамгаалах тухай заавар»-ыг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.
4/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1930 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дүгээр хурлын тогтоолын гуравдугаар зүйлд “Эрхлэх товчооны далан тавдугаар хурлын тогтоол таван зүйлийг илтгэснийг сонсоод зүйтэй болох учир ёсоор батлав” гэжээ. Энэхүү тогтоолыг бүрэн эхээр нь уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.
(Дээрх тогтоолоор баталсан дүрэм БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1936 оны 41 дүгээр хурлын тогтоол гарсантай холбогдон хүчингүй болсон)