БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХИЛ ХЯЗГААРЫН ДОТОР БА ТУС УЛСЫН ХҮН АМ ОЛОНТОЙ ГАЗРУУДААР УУРЫН БА МОТОЦИКЛЕТ ТЭРГЭД ХИЙГЭЭД, ЕРДИЙН БА ТЭМЭЭН ХӨСӨГ БАС Ч ДУГУЙ ЗЭРГИЙН ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ЖОЛООДОЖ ХӨДӨЛЖ ЯВАХ БА НЭВТРЭХ ТУХАЙ ДҮРЭМ
11. Хүн ам олонтой газруудаар нэвтрэн явахад хэтрүүлж үл болох дээд зэргийн туйлын хэмжээ нь: - суудлын хөнгөн машин 1 цагийн дотор 25 километрээс хурдан явж үл болмой. - ачааны машин 1 цагийн дотор 20 километрээс хурдан явж үл болмой. Хотын дотроос бусад олон замаар доор хязгаарлан тогтоосноос хурдан явж үл болох нь: - суудлын хөнгөн машин 1 цагт 40 километрээс хурдан явж үл болмой. - ачааны машин тэрэг 1 цагт 25 километрээс хурдан явж үл болмой. |