БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХИЛ ХЯЗГААРЫН ДОТОР БА ТУС УЛСЫН ХҮН АМ ОЛОНТОЙ ГАЗРУУДААР УУРЫН БА МОТОЦИКЛЕТ ТЭРГЭД ХИЙГЭЭД, ЕРДИЙН БА ТЭМЭЭН ХӨСӨГ БАС Ч ДУГУЙ ЗЭРГИЙН ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ЖОЛООДОЖ ХӨДӨЛЖ ЯВАХ БА НЭВТРЭХ ТУХАЙ ДҮРЭМ
13. Уурын ба мотоциклет тэргэд болвоос хувь нийлүүлсэн Монголтрансаас зохион гаргасан маягийн хоёр пайз бүхий ба ил чанга дуутай чимээ өгөх багажтай баймой. Чингэж дугаарлах явдлыг Монголтрансад даалгамой. Тэрхүү пайзын нэгийг машин тэрэгний өмнө талд радиаторын доор, нөгөөг уул тэрэгний хойд талд тус тус орших цагаан өнгийн чийдэнгээр гэрэлтүүлбээс зохих бөгөөд эдгээр пайзууд нь ил газар цэвэр сайхан байваас зохимой. |