БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХИЛ ХЯЗГААРЫН ДОТОР БА ТУС УЛСЫН ХҮН АМ ОЛОНТОЙ ГАЗРУУДААР УУРЫН БА МОТОЦИКЛЕТ ТЭРГЭД ХИЙГЭЭД, ЕРДИЙН БА ТЭМЭЭН ХӨСӨГ БАС Ч ДУГУЙ ЗЭРГИЙН ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ЖОЛООДОЖ ХӨДӨЛЖ ЯВАХ БА НЭВТРЭХ ТУХАЙ ДҮРЭМ

 

Дугуйн тухай

4. Хүн ам олонтой газруудад үл болох зүйлүүд нь:

1. Явган хүмүүсийн сэлгүүцэн явах замаар явах.

2. Нэг цагийн дотор 12 километрээс түргэн хурдан явж үл болохын дээр хүн ам олонтой газруудын гудамж чөлөө замын зэрэг газруудад дугуй унаж сурах буюу хурдан түргэн давхиж бусдыг гүйцэх зэрэг явдлыг үүсгэх.

3. Дугуйн бариулыг барихгүй явах.

4. Уурын ба мотоциклет тэргэд буюу хөлсний тэргэдийн хойноос чирэгдэн явах.

5. Нэгэн хүний унах дугуйнд хоёулан буюу хүүхдийн хамт явах.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»