Mongolian Traffic Research Institute

26 он1 есөн сарын хорин тавны өдрөө

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ХУРАЛДСАН 41 ДҮГЭЭР ХУРАЛ*

 

Сонсгосон нь:

1. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрмийг батлуулахаар илтгэсэн тухай.

2. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас тус Улаанбаатар хотын дотор аливаа уурын тэрэг хөсөг ба явган хүмүүс зэргийн гудамж зээлээр явах зорчих журмын тухай гаргах тогтоолын төлөвлөгөө ба зааврыг батлуулахаар илтгэсэн тухай.

 

Тогтоосон нь:

1. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрмийг батлуулахаар илтгэснийг хэлэлцээд, эл журам заавар зүйтэй болсон тул ёсоор болгон баталж улмаар Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газарт явуулан батлуулж гүйцэтгүүлэхээр тогтов.2

2. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас тус Улаанбаатар хотын дотор уурын тэрэг хөсөг ба явган хүмүүс зэргийн гудамж зээлээр явах зорчих журмын тухай гаргах тогтоолын төлөвлөгөө ба зааврыг батлуулахаар илтгэснийг хэлэлцээд, энэхүү тус хотын дотор уурын тэрэг хөсгүүд ба явган хүмүүс зэргийн гудамж зээлээр явах зорчих журмын тухай гаргах тогтоолын төлөвлөгөө ба заавар нь ерөнхийдөө зүйтэй тул тус хурлын шүүмжлэлийг баримтлан бага сага засамжлан баталж гүйцэтгүүлэхээр тогтов.

 

________________

1/ 26 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.

2/ Энэхүү хурлын 1-р зүйлээр баталсан «Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрэм»-ийг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

* Энэхүү хурлын бичгийн монгол бичгээр үйлдэгдсэн эх гар бичмэл нь хэт бүдэг тул тус цахим мэдээллийн санд оруулаагүй болно.