БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ГУДАМЖ ЗЭЭЛЭЭР УУРЫН ТЭРЭГ ХӨСӨГ БА ЯВГАН ХҮМҮҮС ЗЭРГИЙН ЯВАХ ЗОРЧИХ ЖУРМЫН ТУХАЙ ДАГАЖ ГҮЙЦЭТГЭХ ЗААВАР

 

ЕСДҮГЭЭР АНГИ

Хариуцлагын тухай

 

Гучин хоёрдугаар зүйл. Морин тэрэг болон бусад аливаа нэгэн тээвэр хөсгийн зүйлийг хэрэглэн явагчдаас хот зээлээр явах зорчих тухай дүрмийг зөрчвөөс 150 төгрөг хүртэл торгох буюу 45 хоног хүртэл албадан ажил хийлгэвээс зохимой. Хэрэв дахин давтан зөрчих ахул тийнхүү морин тэрэг зэргийг хэрэглэн эрхлэх эрхийг нэгэн жил хүртэл хугацаагаар хасваас зохимой.

 

 

Гучин гуравдугаар зүйл. Гараашийн газрын эрх баригчид ба энгийн машины эзэд нь уг машиныг техникийн талаар бүрэн бүтэн бус буюу муу байдалтайгаар гараашаас гаргаж явуулах ахул захирах тушаах журмаар 100 төгрөг хүртэл торгох буюу 30 хоног хүртэл албадан ажил хийлгэвээс зохимой.

Гучин дөрөвдүгээр зүйл. Энэхүү зааврыг хэрхэн зөвөөр биелүүлэн буйн тухай хяналтыг Улсын цагдан сэргийлэх газар ба хотын захиргааны дарга нараас эрхлэн хянаж байваас зохимой.

 

 

Энэхүү зааврыг хорин зургаан он1 есөн сарын хорин тавны өдрөө, Ардын Сайд нарын Зөвлөлийн 41 дүгээр хурлын 2 дугаар зүйлд2 баталжээ.

 

________________

- 1/ хорин зургаан он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.

- 2/ Ардын Сайд нарын Зөвлөлийн 41 дүгээр хурлын 1-р зүйлээр «Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрэм»-ийг баталж, Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Уурын машин тэрэгний хэргийг байцаах хэлтэс буюу одоогийн Замын цагдаагийн албыг анх байгуулж байсан түүхтэй. Энэхүү дүрмийг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

 

-ооОоо-

 

««..Өмнөх хуудас

Зааврын орос хэл дээрх орчуулга..»»