Mongolian Traffic Research Institute

 

ТЭРЭГ ХӨСӨГ ЖОЛООДОГЧИД, ТЭЭВРИЙН АЖ АХУЙН УДИРДАГЧИД БА ЯВГАН ХҮМҮҮСТ

 

Нөхөд өө!

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засаг өсч хөгжих тутам харьяат улсын автомобилийн аж ахуй, жилээс жилд өсөн хөгжиж буй бөгөөд энэхүү аж ахуй нь тус орны улсыг батлан хамгаалах ба эдийн засгийн хөгжих явдалд онц ач холбогдолтой зүйл болой.

 

 

 

Авто тээврийн хурдан өсөлт үүний хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хот хийгээд олон замаар явах явдал нэмэгдсэн нь хатуу сахилга бат, явах зорчих журам, аливаа аюулгүйгээр явах байдлыг баталгаатай болгохыг анхааран нарийн сахих явдлыг тэрэг хөсөг жолоодогчид ба явган хүмүүс журамлан гүйцэтгэмой.

Тэрэг хөсөг жолоодогч нөхөд өө. Хэрхэн явах тухай тогтоосон дүрмийг мэдэхгүй буюу сахихгүйн учраас тус улсын хотын гудамж замуудад машин тэрэгний эвдрэл осол гэнэтийн аюулууд эдүгээ хүртэл гарсаар буйг санахтун.

 

 

 

Аливаа нэгэн машин тэрэгний гэнэтийн аюулаас болж хүний амь бие үрэгдэхэд хүрэх буюу улсын үнэ бүхий машин техникүүд үлэмжхэн эвдэрч гэмтмой.

Зорчин явах дүрэм сахих нь чухал болохыг өөрсдөө дагаж биелүүлэн бусдад учрыг тайлбарлаж таниулаад, ажилдаа хянамж анхааралтай байхтун.

Хурдалж хэтрэх ба тогтоосон хурдаас хэтрүүлэн бүү явахтун. Олны цугларсан газар ба шөнийн цаг, гэрэл багатай гудамж буюу булан тойрох газар нэн ч болгоомжлон явбаас зохимой.

Таны сэрэмж хянамж, машин тэрэг эвдрэх гэмтэх явдлыг урьдаас сэргийлэхийг умартахгүй санахтун.

 

 

 

Тээврийн аж ахуйн удирдагч нөхөд, гараашийн эрхлэгчид, механик, диспетчер байцаагчид аа, жолооч нартаа өдөр тутам зааварлаж тэдний мэдрэл санаанд хүний бие ба улсын тэрэг хөсгийн зүйлийг хайрлан болгоомжилж явах нь чухлыг нэвтрүүлэн мэдүүл, зорчин явах дүрмийг зөрчсөний үр, эвдрэх хэмхрэхийн үр дүн болон эдгээр нь манай улсад аль хэр хохирол учруулахыг тайлбарлаж таниулахтун. Гудамжаар явах дүрмийг өөрсдөө хатуугаар баримтлан явтугай.

 

 

 

Явган явах нөхөд өө.

Гудамжаар зорчин явах дүрэм сахих явдал, та бүгдийг гэнэтийн аюулаас гэмтэх бэртэхээс хамгаалмой. Энэхүү дүрмийг судлахтун, гудамж хөндлөн гарахдаа анхааралтай явж зорчих, явахыг заагч цагдаагийн дохиог дагаж явахтун.

 

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны харъяа, Улсын цагдан сэргийлэх газрын Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс