Mongolian Traffic Research Institute

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

1957 оны 6 дугаар

сарын 17-ны өдөр

Дугаар 278

Улаанбаатар

хот

 

 

БНМА Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай

 

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. БНМА Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн засамжилж найруулсныг хавсралтын ёсоор баталсугай.

2. БНМА Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 6 дугаар сарын 2-ын өдрийн 135-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга

ШИРЭНДЭВ

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх газрын 1-р орлогч дарга

ЦЭРЭНЖАВ

 

 

(Энэ тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 142 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)