Mongolian Traffic Research Institute

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

1960 оны 3 дугаар

сарын 31-ний өдөр

Дугаар 142

Улаанбаатар

хот

 

 

БНМА Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай

 

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. БНМА Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн засамжилж найруулсныг хавсралтын ёсоор баталсугай.

2. Хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг (таних тэмдгүүдийг өнгийн будгаар ялган) хүрэлцэх хэмжээгээр яаралтай хэвлэж өхийг Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо (н. Ахмед)-д даалгасугай.

3. Хотуудын гудамж ба замын хөдөлгөөний шинэ дүрмийг автотехникийн ажилчдаар судлуулж, уг дүрмийн шаардлагыг хангах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам (н. Дорж), Тээвэр холбооны Яам (н. Дамдинжав) нарт даалгасугай.

4. “БНМА Улсын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай” БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны 278 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

 

 

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1-р орлогч дарга

МОЛОМЖАМЦ

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга

БАДАРЧ

 

 

(Энэ тогтоолын 4 дүгээр зүйлээс бусдыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 354 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)