Mongolian Traffic Research Institute

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
САЙД НАР
ЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

1966 оны 10 дугаар

сарын 5-ны өдөр

Дугаар 354

Улаанбаатар

хот

 

 

БНМАУ-ын хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. БНМАУ-ын хот, суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг 1967 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр шинэчлэн баталсугай (уг дүрмийг хавсаргав).

2. Хот, суурингийн гудамж замын хөдөлгөөний дүрмийг (таних тэмдгийг өнгийн будгаар ялган) шаардагдах тоо хэмжээгээр хэвлэн гаргахыг Хэвлэлийн Хэрэг Эрхлэх Хороо (н. Ахмет)-д даалгасугай.

3. Хот суурингийн гудамж, замын хөдөлгөөний дүрмийг автомашин, механизмын жолооч, ажилчин, албан хаагчид, оюутан сурагчид, нийт хөдөлмөрчдөд судлуулан мөрдөж биелүүлэх талаар тодорхой ажил зохиохыг яам, тусгай газар, аймаг-хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаадад үүрэг болгосугай.

4. Шинэ дүрэм батлагдсантай холбогдуулан, «БНМАУ-ын хотуудын гудамж ба замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай» БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлээс бусдыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга

РАГЧАА

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг Эрхлэх Газрын дарга

БАДАРЧ

 

 

(Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 96 дугаар тогтоолоор 1986 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчингүй болсонд тооцсон)