БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр |
Дугаар 96 |
Улаанбаатар хот |
Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны дүрэм батлах тухай
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:
1. “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.1
2. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрмийг баталж байх эрхийг Нийгмийг аюулаас хамгаалах яаманд олгож, одоо дагаж мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж 1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсийн дүрмийг батлах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс, “БНМАУ-ын хот, суурингийн гудамж замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 356 дугаар тогтоолыг 1986 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга |
Д.СОДНОМ |
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч дарга |
З.СААРАЛ |
_________________
- 1/ Энэ тогтоолын хавсралт болох “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны дүрэм”-ийг уншиж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.