БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ
1985 оны 6 дугаар сарын 4-ний өдөр |
Дугаар 380 |
Улаанбаатар хот |
БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэм батлах тухай
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 96 дугаар тогтоолыг үндэслэн1 ТУШААХ НЬ:
1. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрмийг хавсралт ёсоор баталж, 1986 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдсүгэй.
2. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэн биелүүлэх ажлын арга барилыг эрс сайжруулахын зэрэгцээ түүнийг хөдөлмөрчин олон түмэнд сурталчлан таниулах арга хэмжээг системтэй зохиож байхыг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах Газарт даалгасугай.
САЙД ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ |
А.ЖАМСРАНЖАВ |
________________
- 1/ БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 96 дугаар тогтоолын 2-т Замын хөдөлгөөний дүрмийг баталж байх эрхийг НАХЯ-нд шилжүүлэн олгож, улмаар тухайн үед мөрдөгдөж байсан (1966 онд батлагдсан) Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж 1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхийг даалгажээ. Үүнтэй уялдуулан мөн тогтоолын 3-т Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан дүрэм болон 1976 оны 356 дугаар тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг 1986 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцохоор тогтоожээ.
(Дээрх тушаалаар баталсан дүрмийг ЦЕГ-ын даргын 1991 оны б/175 тоот тушаалаар хүчингүйд тооцсон)