Б Н М А У
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
1991 оны 7 дугаар сарын 24-ний өдөр |
Дугаар б/175 |
Улаанбаатар хот |
Дүрэм батлах тухай
ТУШААХ НЬ:
1. БНМАУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Замын хөдөлгөөний дүрмийг засаг, төрийн дээд байгууллагад оруулж хэлэлцүүлэх санал тавих нь зүйтэй гэж үзсүгэй.
3. Энэхүү дүрмийг 1991 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөх ба дүрэм батлагдсантай холбогдуулан НАХЯ-ны сайдын 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/64 тоот тушаалаар баталсан “БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хүчингүйд тооцсугай.1
ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ |
Б.ПҮРЭВ |
________________
1/ Энд НАХЯ-ны сайдын 1987 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/64 тоот тушаалаар Замын хөдөлгөөний дүрмийг баталсан мэтээр ташаа тусгажээ. Зүй нь уг А/64 тоот тушаалаар Замын хөдөлгөөний дүрмийг биш, харин Замын хөдөлгөөний дүрэм (1985 онд батлагдсан)-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан байдаг. Иймд дээрх тушаалын 3 дугаар зүйлийг «НАХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 380 тоот тушаалаар баталсан “БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрэм”-ийг, түүнд орсон нэмэлт, өөрчлөлттэй нь хамт хүчингүйд тооцсоноор» ойлговол зохино.
(Дээрх тушаалаар баталсан дүрэм Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 239 дүгээр тогтоол гарсантай холбогдон хүчингүй болсон)