Mongolian Traffic Research Institute

МОНГОЛ УЛС

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

1993 оны 4 дүгээр

сарын 6-ны өдөр

Дугаар 88

Улаанбаатар

хот

 

 

Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

 

ТУШААХ НЬ:

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлагдсан «Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм»-ны 64 дүгээр зүйлийн «в», 69 дүгээр зүйл, 153 дугаар зүйлийн «б», 163 дугаар зүйлийн 1-ийн хүснэгт 1, 167 дугаар зүйлийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

64. «в» Тоормослохын өмнө гараа сунган дээш доош нь хөдөлгөнө.

69. Суудлын болон ачааны автомашин, автобус, мотоциклийн хөдөлгөөний хурдыг суурин газар цагт 60 км, хот хоорондын буюу орон нутгийн замд цагт 70 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашин болон бусад тээврийн хэрэгслийн хурдыг бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явдаг машин, механизмын хурдыг цагт 40 км-ээс хэтрүүлэхгүй явбал зохино.

153. «б» Тээврийн хэрэгслийн бүхээгт үйлдвэрээс, тэвшинд энэ дүрмэнд тогтоосон тооноос олон хүнийг,

163. 1-ийн (хүснэгт 1) суудлын автомашин-14,5 м

167. Улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүл, торхны хоёр хажуу болон ар талд автобусны ар талд үндсэн өнгөөс тод ялгарах өнгөөр бичсэн байна. Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм байна.

2. Дүрмийн өөрчлөн найруулсан зүйл, заалтыг 1993 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

 

 

Дарга, хошууч генерал

Б.ПҮРЭВ

 

 

(ЦЕГ-ын даргын 1991 оны б/175 тоот тушаалаар батлагдсан дүрэм Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 239 дүгээр тогтоол гарсантай холбогдон хүчингүй болсноор энэхүү тушаал хүчингүй болсон)