МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр |
Дугаар 99 |
Улаанбаатар хот |
Дүрэмд нэмэлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 54-т “хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашины хурдыг” гэсний дараа “улсын чанартай, хатуу хучилттай замд цагт 70 км, бусад” гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд |
Н.ЭНХБАЯР |
Дэд бүтцийн сайд |
Б.ЖИГЖИД |
(Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 239 дүгээр тогтоол 2004 оны 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсонтой холбогдон энэхүү тогтоол хүчингүй болсон)