МОНГОЛ УЛСЫН

ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ

Т Э М Д Э Г Л Э Л Э Э С

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД

 

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлд:

 

“ХЭЛЭЛЦСЭН нь: Замын хөдөлгөөний дүрэм батлах тухай

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн төслийг хэлэлцээд бусдын тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа жолооч өмчлөгч, эзэмшигчээс нь итгэмжлэл авсан байхыг шаарддаг одоогийн тогтолцоог өөрчилж, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй бол итгэмжлэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож болох тухай заалтыг төсөлд тусгах, төсөлд цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар жолооч жолоодох ур чадвар, дүрмийн мэдлэгээ шалгуулах тухай заасныг нийт жолооч нарт бус зөвхөн осол аваарь гаргасан жолоочид хамаатай байдлаар тодорхой, ойлгомжтой болгон өөрчлөх, хүн тээсэн автобус, ачааны автомашины дээд хурд улсын чанартай, хатуу хучилттай суурин газрын гаднахи замд цагт 70 км байгаа одоогийн хурдны хэмжээг хэвээр үлдээх зэрэг саналуудыг төсөлд тусган “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоол гаргахаар тогтов” гэжээ.

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР