2004 ОНЫ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД
ШИНЭЭР НЭМЭГДЭЖ ОРСОН ЗААЛТУУД
1. Нийтлэг үндэслэл |
|
1 |
1.1….. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино. |
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: |
|
2 |
“Аюултай ачаа” - тээвэрлэлтийн үед хүний амь бие, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл; |
3 |
“Жолооч” - тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно; |
4 |
“Зам” - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; |
5 |
“Зам тээврийн осол” - зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал; |
6 |
“Замын хөдөлгөөн” - нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа; |
7 |
“Замын хөдөлгөөнд оролцогч” - замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч; |
8 |
“Зохицуулагч” - замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд; |
9 |
“Тууш зам” - 5.1 тэмдгээр тэмдэглэгдсэн зам; |
10 |
“Тээврийн хэрэгсэл” - хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл; |
11 |
“Тээврийн хэрэгслээр зорчигч” - тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн; |
12 |
“Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх” - сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй; |
13 |
“Цуваа” - ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно; |
14 |
“Явган зорчигч” - замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна; |
15 |
1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. |
16 |
1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. |
2. Жолоочийн үүрэг |
|
17 |
2.3. г/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах; |
18 |
2.5. д/ шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах. |
19 |
2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно. |
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
20 |
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх; |
21 |
г/ гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх; |
22 |
з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх. |
3. Явган зорчигчийн үүрэг |
|
23 |
3.7. Замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрэл дохио (шар гэрэл дохионоос бусад) ажиллуулсан тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ. |
3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
24 |
б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; |
4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг |
|
25 |
4.1. а/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх; |
4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
26 |
д/ бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх. |
5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио |
|
27 |
5.1. Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно. |
6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх |
|
6.2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
|
28 |
д/ чирэгдэж яваа (механикжсан тээврийн хэрэгсэл) үед; |
29 |
е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд. |
6.3. Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
|
30 |
г/ чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) бол. Тайлбар: Энэ тохиолдолд ослын зогсолтын тэмдгийг уг тээврийн хэрэгслийн гадна талын арын хэсэгт байрлуулна. |
7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх |
|
31 |
7.5. Анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино. |
32 |
7.10. Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан (ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт)-аар энэ дүрмийн 7.9-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. |
33 |
7.11. Жолооч уулзвар, гарцаас гарахдаа эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ. Баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. |
34 |
7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. |
35 |
7.14. Зам нь хурд хасах эгнээтэй бол жолооч эргэх үйлдэл хийхийн өмнө тэр эгнээнд орсны дараа тээврийн хэрэгслийн хурдыг хасна. Харин хурд авах эгнээгээр явж замд нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. |
7.16. Буцаж эргэхийг хориглох тохиолдол: |
|
36 |
г/ хонгил дотор; |
37 |
е/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр. |
38 |
7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. |
8. Тээврийн хэрэгсэл байрлан явах |
|
39 |
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. |
40 |
8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно. |
41 |
8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна. |
42 |
8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна. |
9. Тээврийн хэрэгслийн хурд |
|
9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
43 |
а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон дээд хурдыг хэтрүүлэх; |
44 |
б/ “Хурдны хязгаар” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэх; |
10. Гүйцэж түрүүлэх |
|
45 |
10.2. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино. |
10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: |
|
46 |
в/ явган хүний гарц дээр; |
11. Түр буюу удаан зогсох |
|
11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол: |
|
47 |
е/ хонгил дотор; |
48 |
ж/ …… бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт; |
49 |
и/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр. |
50 |
11.7. Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино. |
14. Төмөр замын гарам нэвтрэх |
|
14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
51 |
г/ гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох. |
52 |
14.6. …….. Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр …… өгнө. |
15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх |
|
53 |
15.1. ….. а/ ……. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. |
15.6. Бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт дараахь тохиолдолд ойрын гэрлийг асаана: |
|
54 |
б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэж яваа үед; |
55 |
в/ ……, мөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед; |
56 |
д/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа үед. |
57 |
15.7. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ….. |
17. Тууш замын хөдөлгөөн |
|
17.1. Тууш замд хориглох зүйл: |
|
58 |
в/ 5.15, 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсох; |
18. Цуваагаар явах |
|
59 |
18.4. Цувааг тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгсэл хамгаалан яваа бол тэр нь цувааг чиглүүлэн удирдаж явах бөгөөд энэ дүрмийн 2.4-т заасныг хэрэгжүүлж болно. |
20. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх |
|
60 |
20.1. ….. Чирэгдэж яваа механикжсан тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 6.2-ын “д”, 6.3-ын “г” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. |
21. Хүн тээвэрлэх |
|
61 |
21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. |
21.3. …….тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна: |
|
62 |
б/ хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх; |
63 |
в/ тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх; |
64 |
21.5. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд болон хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан буюу зориулан тоноглосон суудлын тооноос илүүгүй байна. Тайлбар: Ачааны автомашины тэвшинд тоноглосон суудлын тоог тогтоохдоо тавцангийн 0.4-0.5 метрийн урттай хэсгийг 1 нэгжид тооцно. |
65 |
21.6. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ автобус буюу хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ…… |
22. Ачаа тээвэрлэх |
|
66 |
22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино. |
22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: |
|
67 |
д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх. |
23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага |
|
68 |
23.5. Унадаг дугуй, мопедын жолооч нь уулзвараас өөр хэсэгт унадаг дугуйн замаар зорчих хэсэгт нийлэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. |
23.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
69 |
г/ 7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх; |
70 |
23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно…… |
23.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл: |
|
71 |
а/ ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх; |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт |
|
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ |
|
Нэг. Анхааруулах тэмдэг |
|
72 |
1.24 “Хажуугийн салхитай”; |
73 |
1.26 “Хонгил” - гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг; |
74 |
2. ….. Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.20 тэмдгийг уг хэсгээс 10-15 метрийн өмнө байрлуулж болно. |
Хоёр. Хориглох тэмдэг |
|
75 |
2.15 “Уртын хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно; |
76 |
2.16 “Хоорондын зайн доод хязгаарлал” - тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь тэмдэгт зааснаас бага явахыг хориглоно; |
77 |
10. …. 2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгүүдээр, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр, 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр тус тус багасгаж болно. Мөн 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.б,д,е тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 6.2.в тэмдэгтэй хамт тавигдсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 7.4, 7.9 харгалзах тэмдэглэлүүдтэй хамт хэрэглэснээр (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно), 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.29 тэмдгээр тус тус багасгаж болно. |
Гурав. Дарааллын тэмдэг |
|
3.4 “Зам тавьж өгнө” - |
|
78 |
- хөдөлгөөний зохицуулгагүй үед жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө; |
3.5 “Зогсохгүй явах хориотой” - |
|
79 |
- хөдөлгөөний зохицуулгагүй үед “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцлын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Жолооч хөндлөн замаар яваа (хэрэв 6.12 тэмдэгтэй хамт тавигдсан бол гол замаар яваа) тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам буюу замын зарим шаардлагатай хэсгийн өмнө байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд жолооч “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй үед уг тэмдгийн өмнө зогсолт хийнэ; |
Тав. Мэдээлэх тэмдэг |
|
5.10.а,б “Эгнээнээс явах хөдөлгөөний чиг” - |
|
80 |
- 5.10.а тэмдэг нь уулзварын өмнө зорчих хэсгийн дээр буюу замын баруун гар талд байрлаж хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлэх бөгөөд эгнээ тус бүрээс уг уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана; 5.10.б тэмдэг нь эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлаж уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана; 5.10.а,б тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө; Тэмдгийг уулзварын шууд өмнө болон байр эзлэх боломж бүхий зайд байрлуулна; Тэмдэг дэх сумны чигийг тухайн уулзвар дээрх хөдөлгөөний шаардлагатай чигт нийцүүлсэн байна. |
5.11.а,б “Эгнээгээр явах хөдөлгөөний чиг” - |
|
81 |
- тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. 5.11.а тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно; 5.11.а,б тэмдгийг уулзварын цаана буюу замын тухайн онцлог хэсгийн эхлэлд байрлуулна; Тэмдэгт гурваас олон эгнээтэй (эсрэг хөдөлгөөнтэй) зорчих хэсгийн хөдөлгөөний чигийг заасан байж болно. |
5.12.а,б “Эгнээний эхлэл” - |
|
82 |
- …… 5.12.а тэмдэгт 4.7 “Хурдны доод хязгаарлал” тэмдгийг дүрсэлсэн байвал уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө зөвхөн нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ. |
5.14 “Буцаж эргэх газар” - |
|
83 |
- зүүн гар тийш эргэхийг хориглоно; |
5.16.а,б “Явган хүний гарц” - |
|
84 |
- ….. Явган хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.16.б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.16.а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна; |
5.18 “Тохиромжтой хурд” - |
|
85 |
- ….. Харин анхааруулах тэмдгийн хамт байрлуулсан бол үйлчлэх хүрээ нь тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно; |
86 |
5.19.а,б,в “Мухар зам”; |
5.21.а,б “Чигийн урьдчилсан заалт” - |
|
87 |
- …… 5.21.а тэмдгийн доод хэсэгт уг тэмдгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл хүртэлх зайг заана; 5.21.б тэмдэг нь хөдөлгөөний зөвхөн нэг чигийг мэдээлнэ. |
5.22.а,б “Чигийн заалт” - |
|
88 |
- ……. Тэмдэгт …… тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно; |
5.26.а,б “Чиглэлийн дугаар” - |
|
89 |
- 5.26.а тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлана. 5.26.б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаар болон чигийг урьдчилан мэдээлэх бөгөөд уулзварын өмнө байрлана; |
5.27.а,б,в “Тойрч гарах бүдүүвч” - |
|
90 |
- …… 5.27.б,в тэмдгүүд нь тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ. |
91 |
5.44 “Амрах газар”; |
92 |
18. Суурин газрын гадна байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр бичнэ. Суурин газрын дотор байрласан 5.21.а,б, 5.22.а,б тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэр дээр, уг суурин газраас гарч бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэр дээр, тухайн суурин газрын дотор орших объектын нэрийг цагаан дэвсгэр дээр тус тус бичнэ. |
93 |
19. 5.5, 5.6, 5.23-5.26.б тэмдгүүд нь тууш замд байрласан бол ногоон, бусад замд байрласан бол цэнхэр өнгийн дэвсгэртэй байна. |
94 |
20. 5.21.а, 5.27.а тэмдэгт хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах зорилгоор бусад тэмдгийн дүрсийг байрлуулсан байж болно. |
Зургаа. Нэмэлт тэмдэг |
|
6.4.а,б,в,г,д,е,ж “Тээврийн хэрэгслийн төрөл” - |
|
95 |
- ……. 6.4.б - чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл; 6.4.д - трактор, өөрөө явдаг машин механизм; 6.4.е - мотоцикл; 6.4.ж - унадаг дугуй, мопед. |
6.5.а,б,в,г,д,е,ж “Үйлчлэх хугацаа” - |
|
96 |
- …… 6.5.а - бямба, ням гариг буюу баяр амралтын өдөр; 6.5.б - ажлын өдөр; 6.5.в - гариг; 6.5.г - цаг; 6.5.д,е,ж - өдөр (гариг) ба цаг. |
6.6.а,б,в,г,д,е,ж,з,и “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” - |
|
97 |
- 6.6.а тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоохыг, 6.6.б-6.6.и тэмдэг нь 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зорчих хэсэгтэй хиллэсэн явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж (шахаж) зогсоохыг заана; |
6.8 “Төлбөртэй үйлчилгээ” - |
|
98 |
- үйлчилгээ нь зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг болохыг заана; |
99 |
6.10 “Автомашинд үзлэг хийх газар” - 5.15, 5.44 тэмдэг бүхий зогсоолын талбай нь мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана; |
100 |
6.16.а,б “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” - 6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 6.16.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана. |
Долоо. Хэвтээ тэмдэглэл |
|
101 |
7.2 (үргэлжилсэн өргөн шугам) - зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ; |
102 |
7.8 (тасархай өргөн шугам) - хурд авах буюу хурд хасах эгнээний хилийг заана; |
103 |
7.9 - удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 2.28 тэмдэгтэй хамтруулан зорчих хэсгийн зах болон хашлага дээр хийнэ; |
7.10 - |
|
104 |
- …… Зөвхөн аль нэгээс нь байр эзлэхийг зөвшөөрсөн зэрэгцээ эгнээнүүдийн хоорондох хил, зөвхөн аль нэг талын урсгалаас эсрэг тал руу ороход зориулсан газар, зөвхөн аль нэг талаас нь орох, гарахыг зөвшөөрсөн гарцыг тэмдэглэнэ; |
7.16.а,б,в - |
|
105 |
- …… 7.16.а - эсрэг урсгалыг тусгаарласан зай; 7.16.б - нэг чигийн урсгал салж байгаа хэсгийг тусгаарласан зай; 7.16.в - нэг чигийн урсгал нийлж байгаа хэсгийг тусгаарласан зай. |
106 |
7.22 - зам (чиглэл)-ын дугаарыг тэмдэглэх бөгөөд дангаар нь буюу 5.26.а,б тэмдэгтэй хамт хэрэглэнэ. |
107 |
25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно. ……… ……… Харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж дуусах үедээ үргэлжилсэн шугамтай талаас нь давахыг хориглохгүй. |
108 |
26. 7.4, 7.9 болон зогсоолын хилийг тэмдэглэсэн 7.1 тэмдэглэлийн үзэгдэлтийг сайжруулах (хэмжээг тодотгох) зорилгоор шугамын эхлэл, төгсгөлд хөндлөн богино зураас татаж болно. |
Найм. Босоо тэмдэглэл |
|
109 |
8.6 - замын бусад хэсэг дэх хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ; |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт |
|
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧИЛ |
|
2. Жолооны механизм |
|
110 |
2.4. Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн. |
6. Бусад төхөөрөмж |
|
111 |
6.6. Үйлдвэрээс тавьсан ….. суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон; |
112 |
6.8. Чиргүүлийн ….. хамгаалалтын гинжин таталга байхгүй буюу гэмтсэн; |
113 |
6.10. …… дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй; |
114 |
6.12. …….; Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл бууруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75%, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байвал зохино. |
115 |
6.14. Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон; |
116 |
6.15. Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй (хоёроос цөөнгүй). |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт |
|
ИРГЭН, АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ |
|
2. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийг хэрэглэх тохиолдол: ……… “Сургалтын тээврийн хэрэгсэл” - |
|
117 |
…… Жич: Ар, өвөр талдаа дүрслэгдсэн тэмдгийг суудлын автомашины бүхээг дээр байрлуулж болно; |
“Хурдны хязгаар” - |
|
118 |
- …… Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх, хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэх, түүнчлэн техникийн дээд хурд нь замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан хэмжээнд хүрэхгүй механикжсан тээврийн хэрэгслийн зүүн ард энэ таних тэмдгийг тавьж анхааруулж болно; |
“Урт тээврийн хэрэгсэл” - |
|
119 |
- ……. Ачаатай буюу ачаагүй нийт урт нь 20 метрээс илүү, мөн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ард энэ таних тэмдгийг байрлуулна. Энэ хэмжээний тэмдгийг байрлуулах боломжгүй бол 600х300 мм хэмжээтэй хоёр тэмдгийг тээврийн хэрэгслийн ард тэгш хэмтэйгээр байрлуулж болно; |
120 |
“Дүлий жолооч” - шар өнгийн дэвсгэр бүхий дугуй (голч нь 160 мм) дотор 45 мм-ийн голчтой хар өнгийн гурван дугуй дүрсийг адил талт гурвалжин (орой нь доош харсан)-гийн оройнуудад харгалзах байдлаар байрлуулна. Сонсгол муутай буюу дүлий хүн жолоодож явах механикжсан тээврийн хэрэгслийн урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна; |
121 |
“Хадаастай дугуй” - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий тэнцүү талт гурвалжин (нэг талын урт нь 200 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тэй тэнцүү) дотор голч нь гурвалжны талын 1/3-тэй тэнцүү хар өнгийн дугуйг байрлуулж түүн дээр “Х” үсгийг цагаанаар бичнэ. Энэ тэмдгийг хадаастай дугуй бүхий механикжсан тээврийн хэрэгслийн ард байрлуулна. |
3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ: |
|
122 |
а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх; |
123 |
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх; |
5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ: |
|
124 |
в/ засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх. |
7. Дор дурдсан асуудлыг Замын цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна: |
|
125 |
к/ жолоодлогын дадлага хийх чиглэл, хугацааг тогтоох; |