2004 ОНЫ ШИНЭЧЛЭЛТЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД
УТГА НЬ ӨӨРЧЛӨГДӨЖ ОРСОН ЗАРИМ ЗААЛТУУД
Д/д |
Хуучин дүрмийн заалт |
Шинэчлэгдсэн дүрмийн заалт |
1. Нийтлэг үндэслэл |
||
1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна: |
||
1 |
-”А” ангилалд бүх төрлийн мотоцикл, тахир дутуу хүнд зориулсан автомашин; |
A – мотоцикл; |
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: |
||
2 |
“Гол зам” - …. хавсралтын 3.1, 3.3.а,б,в тэмдэг ….. бүхий зам; |
“Гол зам” -… хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг ….. бүхий зам; |
3 |
“Гүйцэж түрүүлэх” - явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл; |
“Гүйцэж түрүүлэх” - явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл; |
4 |
“Мотоцикл” - ….. Энд бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна; |
“Мотоцикл” - ….. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна; |
5 |
“Үзэгдэх орчин хязгаарлагдах” |
“Үзэгдэлт хангалтгүй үе” |
6 |
“Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” - тогтоосон чиглэлээр явдаг автобус, троллейбус, чиглэлийн такси, хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин; |
“Чиглэлийн тээврийн хэрэгсэл” - тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, чиглэлийн такси); |
2. Жолоочийн үүрэг |
||
2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: |
||
7 |
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, амины автомашины ашиглалтын дэвтэр; |
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ; |
2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: |
||
8 |
а/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-наас зөвшөөрсөн жолоодох эрхтэй байх; |
а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх; |
9 |
б/ тээврийн хэрэгслээ замын цагдаагийн албанд бүртгүүлж, улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч, Монгол улсаас гарахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол түүнийгээ буцааж өгнө. |
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-нд тэмдэглүүлсэн байх. |
2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: |
||
10 |
ж/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэх; |
д/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх; |
11 |
м/ хамгаалалт бүхий автомашины цуваа, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, мотоциклийн дохиогоор зогсож зам (зорчих хэсгийг) чөлөөлөн өнгөрүүлэх; |
к/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх. |
12 |
12. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон автомашин, мотоциклийн жолооч хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа үед тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан бол хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн замын хөдөлгөөн зохицуулах дохио (зохицуулагчийн дохионоос бусад) тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам болон хавсралтын заалтыг мөрдөхгүй. |
2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна. Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдээс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй. |
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: |
||
13 |
в/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах; |
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх; |
14 |
г/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах …. |
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах …. |
3. Явган зорчигчийн үүрэг |
||
15 |
15. ….. Ийм зам байхгүй буюу явах боломжгүй тохиолдолд тэрэг түрсэн, чарга чирсэн эсвэл овор ихтэй ачаа барьж яваа хүмүүс хөдөлгөөний чигийн эсрэг зорчих хэсгийн зүүн гар талын захаар нэг эгнээгээр цувж явна. |
3.1. …… Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) явна. Түүнчлэн тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно. Суурин газрын гаднах замд явган зорчигч зорчих хэсгээр явах тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг явна. Харин тээврийн хэрэгсэл (мотоцикл, мопед, унадаг дугуй гэх мэт) түрсэн хүн хөдөлгөөний чигийн дагуу гэрэлтүүлэх хэрэгсэл болон гэрэл ойлгуурыг халхлахгүйгээр явна. |
16 |
18. ….. Хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол замын дагуу хоёр талдаа сайн харагдах хэсгээр эгц хөндлөн гарна. |
3.4. ….. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. |
17 |
19. Зогсож байгаа тээврийн хэрэгслийн зөвхөн ар талаар тойрч, анхааралтай гарвал зохино. |
3.6. Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино. |
18 |
22. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбайгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээнэ. |
3.8. Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулсан талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд хүлээх бөгөөд тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө. |
3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: |
||
19 |
21. …. мөн түүнчлэн зам дээр тоглохыг хориглоно. |
б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; |
4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг |
||
20 |
24. …... Зорчигч, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа явган хүний зам тал руу эсвэл ар тал руу бууж тэр талаас сууна. |
б/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө. |
5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио |
||
21 |
32. Зохицуулагч нь жолооч, явган зорчигч руу хажуугаараа хандан дохиурыг цээжиндээ авсан буюу доош буулгасан байвал ….. |
5.9. …. б/ дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал …. |
6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх |
||
22 |
93. …… тээврийн хэрэгслээс 25-30 метрийн зайд ослын зогсолтын тэмдэг эсвэл улаан гэрэл асааж тавина. ….. |
6.3. Ослын зогсолтын тэмдгийг…тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. |
7. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх |
||
23 |
59. Хэрэв жолооч анхааруулах дохиог гараар өгөх бол: а/ зүүн гар тийш болон буцаж эргэх, байр эзлэх, хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашины жолооч зүүн гараа гадагш чигээр нь сунгах бөгөөд мотоциклийн жолооч баруун гараа тохойгоор нь нугалж дээш өргөнө; б/ баруун гар тийш эргэх, байр эзлэх болон зогсохын өмнө автомашины жолооч зүүн гараа тохойгоор нь нугалж дээш өргөх бөгөөд мотоциклийн жолооч баруун гараа хажуу тийш нь чигээр нь сунгана; в/ тоормослохын өмнө гараа сунган дээш доош нь хөдөлгөнө; Баруун гар талдаа жолооны хүрд бүхий тээврийн хэрэгслийн жолооч, мопед болон унадаг дугуйгаар зорчигч нь мотоциклийн жолооч адил, тракторын жолооч, ердийн хөсөг хөтлөгч нь автомашины жолоочийн адил гараар дохио өгнө.
|
7.2. Эргэх чиг заадаг анхааруулах дохиог гараар өгөх бол бусад хөдөлгөөнд оролцогчдод уг дохио сайтар харагдахуйц байдлаар гүйцэтгэнэ. Зүүн гар тийш дохио өгөхдөө зүүн гараа чигээр нь сунгах буюу эсвэл баруун гараа тохойгоор нь нугалж өргөнө. Баруун гар тийш дохио өгөхдөө баруун гараа чигээр нь сунгах буюу эсвэл зүүн гараа тохойгоор нь нугалж өргөнө.
7.4. Тоормосны гэрэл нь уг тээврийн хэрэгсэл хурдаа хасаж байгааг анхааруулах бөгөөд хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол жолооч тоормослохын өмнө бусад хөдөлгөөнд оролцогчдод сайтар харагдахуйц байдлаар гараа сунган дээш доош хөдөлгөнө. |
24 |
60. …. Анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгана. … |
7.3. ….. Харин анхааруулах дохиог гараар өгсөн бол тодорхой үйлдэл хийж эхлэхийн өмнө дуусгаж болно. |
25 |
39. Жолооч хашаа болон бусад газраас гарч замд нийлэх, мөн замаас гарахдаа тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлбэл зохино. |
7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. |
26 |
42. …… Баруун гар тийшээ эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхийн өмнө хамгийн зүүн гар талын эгнээг тус тус эзэлсэн байвал зохино. |
7.9. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. |
Ухрах хөдөлгөөнийг хориглох тохиолдол: |
||
27 |
а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд; |
7.18. Уулзвар, гарц дээр … |
|
в/ автобус, троллейбусны буудалд 20 метрээс ойр зайд; |
е/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон таксийн зогсоол дээр. |
|
д/ ар тал нь жолоочид харагдах боломжгүй үед; |
д/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар; |
8. Тээврийн хэрэгсэл байрлан явах |
||
28 |
46. Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 5.10, 5.12, 5.13 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан байрлалаа сонгож явна. |
8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. |
29 |
47. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. |
8.5. Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. |
30 |
48. Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, трактор, өөрөө явдаг машин механизм хамгийн зүүн гар талын эгнээгээр явахыг хориглоно. |
8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно. Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө. |
9. Тээврийн хэрэгслийн хурд |
||
31 |
53. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарч болзошгүй газарт хөдөлгөөний хурдыг хасаж, зайлшгүй шаардлага гарвал тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна. |
9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. |
32 |
54. Суудлын болон ачааны автомашин, автобус, мотоцикл болон бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг суурин газарт цагт 60 км, улсын чанартай буюу орон нутгийн замд цагт 80 км, хүн тээсэн автобус, троллейбус, ачааны автомашины хурдыг бүх төрлийн замд цагт 50 км, трактор, өөрөө явдаг машин механизмын болон механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үеийн хурдыг цагт 40 км, тууш замд суудлын болон бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашины хурдыг цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй явбал зохино. |
9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино: а/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км; б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км; в/ суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км; г/ суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км; д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км; е/ хорооллын дотор цагт 20 км. |
33 |
56. Жолооч … шалтгаангүйгээр … огцом тоормослох зэргээр хөдөлгөөн саатуулахыг хориглоно. |
9.4. …. г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох. |
10. Гүйцэж түрүүлэх |
||
Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: |
||
34 |
а/ уулзвар, гарц дээр; |
а/ зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол; б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд); |
11. Түр буюу удаан зогсох |
||
35 |
96. ….. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахын тулд явган хүний зам тал руу буюу ар тал руугаа буулгах, тэр талаас суулгах /ачих/ бололцоотой тээврийн хэрэгслийг зүүн гар талын захын эгнээнд орж түр зогсохыг зөвшөөрнө. |
11.1. .. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. |
11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол: |
||
36 |
а/ уулзвар, гарц дээр, тэдгээрт 20 метрээс ойр зайд; |
а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд); |
37 |
б/ явган хүний гарц дээр, түүнд 5 метрээс ойр зайд; |
б/ явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд; |
38 |
в/ автобус, троллейбус, таксийн зогсоол дээр буюу тэдгээрт 20 метрээс ойр зайд; |
в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд); |
39 |
г/ төмөр замын гарам дээр; |
г/ төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд; |
40 |
ж/ тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс тэнхлэгийн үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт; |
з/ тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт; |
14. Төмөр замын гарам нэвтрэх |
||
41 |
83. Дор дурьдсан тээврийн хэрэгсэл зөвхөн төмөр замын ангийн даргын зөвшөөрөлтэйгээр гармаар нэвтэрч болно: ……… г/ цагт 5 км-ээс бага хурдтай өөрөө явдаг машин, механизм. |
14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: …….. в/ цагт 8 км-ээс бага хурдтай явдаг машин механизмыг төмөр замын ангийн даргын зөвшөөрөлгүйгээр гаргах; |
15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх |
||
42 |
91. Гэрэлтүүлэгтэй замаар явахдаа гэрэлтүүлгийн байдлыг харгалзан ойрын буюу жижиг гэрлийг асаана. |
15.1. …. б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана; |
16. Хорооллын доторхи хөдөлгөөн |
||
43 |
102. Хорооллын доторхи замын тэмдэг, тэмдэглэлээр тусгайлан зааснаас бусад зам, талбайд …… 3,5 тн-оос их бүх жинтэй тээврийн хэрэгслийг удаанаар зогсоохыг хориглоно. |
16.2. Хорооллын доторхи хөдөлгөөнд ….. нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг удаан зогсоохыг хориглоно. |
17. Тууш замын хөдөлгөөн |
||
17.1. Тууш замд хориглох зүйл: |
||
44 |
б/ бүх жин нь 3,5 тн-оос их ачааны автомашин гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын нэг дэх эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах; |
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах; |
20. Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх |
||
45 |
117. Хатуу холбооны урт нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм, ар талын гэрлүүд бүрэн ажиллагаатай байвал зохино. |
20.3. Хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хатуу холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн жолооны механизм бүрэн ажиллагаатай байвал зохино. |
46 |
118. Зөөлөн холбооны урт нь 4-өөс 6 метр байх бөгөөд нэг метр тутамд улаан дарцагтай байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. |
20.4. Зөөлөн холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4-6 метр байх бөгөөд зөөлөн холбооны нэг метр тутамд улаан дарцаг байна. Зөөлөн холбоогоор чирэгдэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. |
21. Хүн тээвэрлэх |
||
47 |
135. ….. а/ тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь тэвшний дээд ирмэгээс 150 мм-ээс багагүй намхан байх; |
21.3. ….. а/ тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх; |
21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: |
||
48 |
139. …. б/ тээврийн хэрэгслийн ….. бүхээгт үйлдвэрээс тогтоосон тооноос олон хүн; |
21.8. …. а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн; Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино. |
49 |
г/ суудлын автомашины арын суудал болон ачааны автомашины бүхээгний суудалд зориулалтын нэмэгдэл суудал хийлгүйгээр 3 хүртэлх насны хүүхдийг ганцааранг нь суулгаж явах; |
е/ 3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр; |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт |
||
ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ |
||
Нэг. Анхааруулах тэмдэг |
||
50 |
1.6 “Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ”; |
1.6 “Тойрох хөдөлгөөнтэй уулзвар”; |
51 |
1.16 “Сөрөг хөдөлгөөн” - сөрөг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг; |
1.16 “Эсрэг хөдөлгөөн” - эсрэг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг; |
52 |
3. 1.3.а,б тэмдгийг төмөр замаас 20 метрийн зайд буюу гармын дэргэд гэрэл дохио байвал түүнтэй хамт байрлуулна. |
3. 1.3.а,б тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна. |
Хоёр. Хориглох тэмдэг |
||
53 |
2.2 “Явах хориотой” |
2.2 “Хөдөлгөөн хориотой” |
54 |
2.3 “Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой”; |
2.3 “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”; |
55 |
2.4 “Ачааны автомашин явах хориотой” - бүх жин нь 3.5 тонноос (3.5 тн орно) илүү ачааны автомашин, трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Тэмдэгт зөвшөөрөх бүх жинг зааж болно. |
2.4 “Ачааны автомашины хөдөлгөөн хориотой” - бүх жин нь 3.5 тонноос илүү (тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү) ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдэг нь хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд хамаарахгүй; |
56 |
2.5 “Мотоцикл явах хориотой” |
2.5 “Мотоциклын хөдөлгөөн хориотой”; |
57 |
2.6 “Ердийн хөсөг явах хориотой” |
2.8 “Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой” |
58 |
2.7 “Трактор явах хориотой” |
2.6 “Тракторын хөдөлгөөн хориотой” |
59 |
2.8 “Чиргүүлтэй явах хориотой” - трактороор буюу бүх жин нь 3.5 /3.5 тн орно/ тонноос илүү ачааны автомашинаар чиргүүл, ямар нэгэн мехникжсан тээврийн хэрэгсэл чирч явахыг хориглоно. |
2.7 “Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой” - чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно; |
60 |
2.9 “Унадаг дугуйгаар явах хориотой” |
2.9 “Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой” |
61 |
2.10 “Явган явах хориотой” |
2.10 “Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой” |
62 |
2.18 “Гүйцэж түрүүлэх хориотой”- цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. |
2.20 “Гүйцэж түрүүлэх хориотой” - цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно; |
63 |
2.20 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” - бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашинаар цагт 40 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. |
2.22 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн трактороор унадаг дугуй, ердийн хөсгөөс бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно; |
64 |
9. 2.2 - 2.8 тэмдгийг уулзвар, гарцын өмнө байрлуулсан байвал хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө. Харин тэмдгийг уулзвар, гарцын цаана байрлуулсан байвал тухайн зам, гарц руу орж үл болно. |
7. 2.2-2.9 тэмдгүүд нь уулзвар, гарцын өмнө байрласан бол тэдгээрийн хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна. |
Гурав. Дарааллын тэмдэг |
||
65 |
3.6 “Сөрөг хөдөлгөөн хориотой” |
3.6 “Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө” |
66 |
3.7 “Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй” |
3.7 “Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй” |
Дөрөв. Заах тэмдэг |
||
67 |
4.4 “Суудлын автомашин явна” - Суудлын автомашин, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл, мотоцикл, мопед болон бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин явахыг зөвшөөрнө.
|
4.4 “Суудлын автомашин явна” - суудлын автомашин, бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин, автобус, мотоцикл болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрнө; |
68 |
4.5 “Унадаг дугуй явна” – зөвхөн унадаг дугуйгаар явна. |
4.5 “Унадаг дугуйн зам” - зөвхөн унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг зөвшөөрнө. |
69 |
4.6 “Явган хүн явна” |
4.6 “Явган хүний зам” |
70 |
17. 4.4 тэмдгийг уулзварын өмнө тавьсан байвал хөндлөн замдаа хүчинтэй, уулзварын цаана байрлуулсан бол тэр замдаа хүчинтэй. |
16. 4.4 тэмдэг уулзвар, гарцын өмнө байрласан бол түүний хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна. |
Тав. Мэдээлэх тэмдэг |
||
71 |
5.5 ”Суурин газрын эхлэл” - замын хөдөлгөөний дүрмийн суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэлийг мэдээлнэ. |
5.5 “Суурин газрын эхлэл” - суурин газрын доторхи хөдөлгөөний журмыг тухайн замд баримтлах шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ; |
72 |
5.14 “Зогсох байр” |
5.15 “Зогсоол”; |
73 |
5.18.а,б,в “Ачааны автомашины хөдөлгөөний чиг” |
5.20.а,б,в “Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг” |
74 |
5.19 “Зайн заалт” - тухайн объект хүртэлх зайг километрээр заах бөгөөд хамгийн алслагдсан объектын нэрийг дээд талд нь бичнэ. |
5.23 “Зайн заалт” - зам (чиглэл)-ын дагуух суурин газар хүртэлх зайг (километрээр) мэдээлэх бөгөөд хамгийн ойр орших суурин газрын нэрийг дээд талд нь бичнэ; |
75 |
5.28 “Автобус, троллейбусны зогсоол” |
5.32 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал”; |
Зургаа. Нэмэлт тэмдэг |
||
76 |
6.2.а тэмдэг 2.18, 2.20, 2.22, 2.24-2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг, 1.8.а,б, 1.12-1.14, 1.18, 1.20-1.23, 1.25 тэмдгүүдээр анхааруулсан бол тэмдгээс цааш аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заана. |
6.2.а тэмдэг нь 1.9-1.14, 1.18, 1.20-1.27 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 буюу мөн 5.15, 5.18 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг заана; |
77 |
6.12 “Хараагүй хүмүүс” |
6.15 “Хараагүй хүн” |
78 |
6.13 “Хөдөлгөөний эгнээ” |
6.14 “Эгнээ” |
Долоо. Хэвтээ тэмдэглэл |
||
79 |
7.1 Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, зорчих хэсгийн орохыг хориглосон газрыг хязгаарлах, тээврийн хэрэгслийн зогсоол болон зорчих хэсгийн хилийг тэмдэглэнэ; |
7.1 - хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ; |
80 |
7.12. …. Зүүн гар тийшээ эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө; |
7.18 “Чиг заагч сум” - …. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын (зүүн гар талын) эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө; |
Найм. Босоо тэмдэглэл |
||
81 |
7.22 Замын дагуу байрлуулсан шонг будаж тэмдэглэнэ; |
8.4 - замын дагуу байрласан чиглүүлэгч шон, хашилтын тулгуур зэргийг тэмдэглэнэ; |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт |
||
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧИЛ |
||
1. Тоормосны систем |
||
82 |
Ажлын тоормосны системийн идэвхжилийг илэрхийлэх тоормосны замын тоон утгуудад өөрчлөлт орж, удаашралтын тоон утгууд нэмж тусгагдсан. |
|
3. Дугуй |
||
83 |
а/ дугуйны хээний гүн нь газарт тулах хэсгээрээ …. чиргүүлд 1,0 мм …. -ээс бага болсон; |
Тайлбар: Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирэгчийн дугуйн хээний тогтоосон хэмжээтэй адил байна. |
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт |
||
ИРГЭН, АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ |
||
84 |
149. Улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүлийн хоёр хажуу болон ар талд, автобусны ар талд үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна. Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, зураасны өргөн нь 30 мм байна. |
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа механикжсан тээврийн хэрэгсэл (троллейбусаас бусад) болон чиргүүл нь Замын цагдаагийн албанаас олгосон улсын дугаарын тэмдэгтэй байхаас гадна улсын дугаарын тоо, үсгийг ачааны автомашин, чиргүүл (суудлын автомашины чиргүүлээс бусад)-ийн хоёр хажуу болон ар талд, автобус (бага оврын автобусаас бусад)-ны ар талд үндсэн өнгөөс ялгарах өнгөөр бичсэн байна. Үсгийн өндөр нь 200 мм, өргөн нь 80 мм, зураасны өргөн нь 20 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 120 мм, зураасны өргөн нь 30 мм байна. |
2. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийг хэрэглэх тохиолдол: |
||
85 |
Ачаатай буюу ачаагүй тээврийн хэрэгслийн урт нь 24 м - ээс илүү байвал илүү гарсан хэсгийн ар талд шар дэвсгэртэй, улаан хүрээтэй (өргөн нь 40 мм) 1200х300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор чиргүүлтэй автомашины дүрс зурж нийт уртыг заасан таних тэмдэг тавина. |
“Урт тээврийн хэрэгсэл” - улаан хүрээтэй (өргөн нь 40 мм), шар өнгийн дэвсгэр бүхий 1200х300 мм хэмжээтэй тэгш өнцөгт дотор тухайн тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний нийт уртын хэмжээг хараар бичнэ. Ачаатай буюу ачаагүй нийт урт нь 20 метрээс илүү, мөн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ард энэ таних тэмдгийг байрлуулна…. |
86 |
“Жолоодлогын сургалтын тээврийн хэрэгсэл” |
“Сургалтын тээврийн хэрэгсэл” |
87 |
153. Тээврийн хэрэгсэлд зөвшөөрөгдсөн хамгийн их хурдны хэмжээг тэвшний ар талын зүүн дээд буланд “Хөдөлгөөний хурдны хязгаар” гэсэн таних тэмдэг тавьж анхааруулж болно. Тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран тэмдгийн голч нь 160-250 мм байх бөгөөд хурдны хэмжээг цагаан дэвсгэр дээр хараар бичнэ. Хүрээний өргөн нь голчийн 1/10-тэй тэнцүү байна. |
“Хурдны хязгаар” - улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий дугуй (голч нь 160 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь голчийн 1/10-тэй тэнцүү) дотор зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хараар бичнэ. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх, хүнд буюу овор ихтэй, мөн аюултай ачаа тээвэрлэх, түүнчлэн техникийн дээд хурд нь замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан хэмжээнд хүрэхгүй механикжсан тээврийн хэрэгслийн зүүн ард энэ таних тэмдгийг тавьж анхааруулж болно; |
88 |
Тахир дутуу хүн жолоодож яваа автомашины арын шилэнд шар дэвсгэртэй нэг тал нь 150 мм дөрвөлжин хэлбэртэй “Тахир дутуу хүн жолоодож яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг тавина. |
“Тахир дутуу хүн” - шар дэвсгэр бүхий дөрвөлжин (нэг талын урт нь 150 мм) дотор хар өнгөөр 6.11 тэмдгийн доторхи дүрсийг зурна. Тахир дутуу хүн жолоодож явах буюу тахир дутуу хүн тээвэрлэж явах автомашины урд болон ард энэ таних тэмдгийг байрлуулна; |
89 |
“Аюултай ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” |
“Аюултай ачаа” |
90 |
“Заасан хэмжээнээс илүү гарсан ачаа тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” |
“Овор ихтэй ачаа” |