2004 ОНЫ ШИНЭЧЛЭЛТЭЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭС

ХАСАГДСАН ЗАРИМ ЗААЛТУУД

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

2. ….

- “А” ангилалд ….

1

….тахир дутуу хүнд зориулсан автомашин;

4. ….

“Гол зам” - …..

2

…. Хучлагатай замтай, шороон зам хучилтаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй;

“Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл” - …..

3

…. хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашин

“Хөдөлгөөний эгнээ” - ……

4

…. Зорчих хэсэг хэд хэдэн эгнээтэй байж болно.

5

6. /Энэ зүйлийг Засгийн газрын 1998 оны 219-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ХОЁР. Хөдөлгөөнд оролцогчдын үүрэг

1. Жолоочийн үүрэг

9. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараах бичиг баримтыг биедээ заавал авч явна.

6

б/ …. амины автомашины ашиглалтын дэвтэр;

7

в/ бусдын амины тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох бол итгэмжлэл;

10. Монгол Улсад ирсэн гадаадын харъяат жолооч дор дурьдсан үүрэгтэй:

8

а/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-наас зөвшөөрсөн жолоодох эрхтэй байх;

9

б/ тээврийн хэрэгслээ замын цагдаагийн албанд бүртгүүлж, улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч, Монгол улсаас гарахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол түүнийгээ буцааж өгнө.

11. Жолооч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ:

10

а/ замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

11

к/ …..

Харин дипломат төлөөлөгчдийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчилж болохгүй;

13. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

12

б/ тээврийн хэрэгслээ  гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундааны зүйл хэрэглэх;

ГУРАВ. Замын хөдөлгөөн зохицуулах дохио

1. Гэрлэн дохио

13

26. ….. Нэмэгдэл дохио нь ногоон гэрлийн төвшинд байрлана.

14

29. ….. буюу “Зогс”, “Яв” гэсэн бичлэгтэй байж болно.

2. Зохицуулагчийн дохио

15

32. ……. буюу доош буулгасан байвал:

16

34. ……. буюу доош буулгасан байвал:

ДӨРӨВ. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам

1. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх

17

42. …… Байр эзлэх үйлдлийг уулзвар, гарцаас 100-20 метрийн зайд гүйцэтгэсэн байвал зохино.

44. Буцаж эргэхийг хориглох тохиолдол:

18

б/ уулзвар, гарцад 20 метрээс ойр зайд;

19

ж/ зохицуулдаггүй уулзвар дээр хөндлөн зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй үед хөдөлгөөний урсгалыг сөрөхөөр бол;

45. Ухрах хөдөлгөөнийг хориглох тохиолдол:

20

а/ …… буюу түүнд 20 метрээс ойр зайд;

21

в/ ……. 20 метрээс ойр зайд;

3. Тээврийн хэрэгслийн хурд

22

55. Жолооч уулзварт ойртох үедээ хөдөлгөөнийг хориглох дохио өгмөгц тээврийн хэрэгслээ зогсоох юмуу давуу эрх бүхий тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх бололцоо бүхий хурдтай явбал зохино.

4. Анхааруулах дохио

23

58. Анхааруулах дохионд эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгсөн дохио, дуут дохио, гэрэл шилжүүлэх, өдрийн цагт асаасан ойрын гэрэл, тоормосны болон ухрах арааны гэрэл, мөн ослын дохио буюу зогсолтын тэмдэг хамаарна.

6. Зохицуулдаг уулзвар нэвтрэх

24

65. …... Анивчсан шар гэрэлтэй буюу гэрэл дохио нь ажиллаагүй уулзварыг зохицуулдаг уулзварт тооцохгүй.

25

67. Уулзвар дээр буцаж эргэх үйлдэл хийгээд дуусч байгаа тээврийн хэрэгсэлд хөндлөн замаар яваа жолооч гэрэл дохионы заалтыг үл харгалзан зам тавьж өгнө.

9. Төмөр замын гарам нэвтрэх

26

79. Төмөр замын гармаар гарах эгнээний тоог замын тэмдэг, тэмдэглэлээр заагаагүй байвал зөвхөн нэг эгнээгээр нэвтэрнэ.

81. Төмөр замын гарам нэвтрэх үед жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

27

а/ төмөр замын гарам дээр араа солих буюу авцуулах холбоог салгах;

28

д/ төмөр замын гармын хаалт хаагдсан байвал түүнийг тойрч сүлжих, хаалтын өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг тойрч гарах.

29

83. Дор дурьдсан тээврийн хэрэгсэл зөвхөн төмөр замын ангийн даргын зөвшөөрөлтэйгээр гармаар нэвтэрч болно:

а/ ачаатай болон ачаагүй бүх өргөн нь 5 метрээс, өндөр нь 4,5 метрээс илүү тээврийн хэрэгсэл;

б/ нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн нийт урт нь 20 метрээс, хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол 24 метрээс илүү;

в/ онцгой хүнд /өндөр хүчдэлийн шон, гүүрний татанги гэх мэт/ ачаа ачсан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

10. Гүйцэж түрүүлэх

89. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:

30

в/ хүн тээвэрлэсэн автобус, троллейбус, ачааны автомашинаар суурин газарт цагт 40 км-ээс илүү хурдтай яваа тээврийн хэрэгслийг;

12. Түр буюу удаан зогсох

31

98. …… хот айлын дэргэд бол хотолсон мал үргэхээргүй газарт зогсооно.

99. Түр буюу удаан зогсохыг хориглох тохиолдол:

32

з/ хот айлын орчимд тусгайлан татсан гортиг буюу хатгасан дарцгаас дотогш талбайд.

100. Удаан зогсохыг хориглох тохиолдол:

33

в/ хашааны хаалга буюу түүнд 5 метрээс ойр зайд;

ТАВ. Хөдөлгөөний онцлог нөхцөл

1. Уулын замаар явах

107. Уулын замд хориглох зүйл:

34

а/ эгц уруу замд араа буюу авцуулах холбоог салгаж явах;

2. Цуваагаар явах

35

108. …… бөгөөд хамгийн түрүүчийн болон сүүлийн тээврийн хэрэгсэл “цуваа” гэсэн тод бичлэгтэй байна. Цуваанд эзлэх дугаарыг тээврийн хэрэгсэл бүрийн урд болон ар талд нь харагдахуйцаар жигдрүүлж тавина.

36

110. …. Ахлагчийн зөвшөөрөлгүйгээр цуваанаас гарах, гүйцэж түрүүлэхийг хориглоно…..

3. Жолоодлогын дадлага хийх

37

114. Жолоодлогын дадлага хийх тээврийн хэрэгсэл нь урд болон хойд талдаа цагаан дэвсгэр дээр цэнхэр өнгөөр “Сургалтын” гэж бичсэн таних тэмдэгтэй байна. Үсгийн өндөр нь 80 мм-ээс багагүй байвал зохино.

4. Тээврийн хэрэгслийг чирэх

38

119. Харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хатуу холбоогоор чирсэн бол чирэгдэж яваа тээврийн хэрэгсэл арын гэрлээ, зөөлөн холбоогоор чирсэн бол урд болон арын гэрлээ асааж явна. Замын цагдаагийн албаны зөвшөөрөлтэйгөөр хоёр механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор буюу цоройлгон ачих байдлаар чирч болно.

121. Тээврийн хэрэгслийг чирэхийг хориглох тохиолдол:

39

б/ нийт урт нь 24 метрээс илүү бол;

40

е/ тоормосны механизм нь гэмтэлтэй тээврийн хэрэгслээр;

6. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэгдэл шаардлага

41

129. Замын хөдөлгөөний дүрмийн зохих мэдлэгтэй ….. хараа, сонсгол сайтай хүн ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө.

ЗУРГАА. Хүн ба ачаа тээвэрлэх

1. Хүн тээвэрлэх

42

134. Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолоочийн үүрэг:

а/ тогтоосон буудалд зорчих хэсгийн баруун гар талын хашлага буюу захад шахаж зогсох;

г/ зориулалтын бус газарт хүн буулгаж, суулгахгүй байх.

43

135. …….

б/ тээвэрлэх зорчигчдын тоо нь дор дурьдснаас илүүгүй байх;

Ачааны машины даац        Хүний тоо

/тонноор/

1.5 хүртэл /1.5 орно/             9

1.5-аас 2 хүртэл /2 орно/     16

2-оос 3 хүртэл /3 орно/        20

3-аас 5 хүртэл /5 орно/        24

5-аас 7 хүртэл /7 орно/        30

7-гоос дээш                        36

44

в/ хүн тээвэрлэхэд зориулсан ачааны автомашин бүрхүүлтэй, бүрхүүл дотроо гэрэлтэй, ……., жолоочид өгөх дохиотой байх;

45

г/ хоёр литрээс багагүй багтаамжтай гал унтраагуурыг тэвшний хашлаганы гадна талд хялбар авч болохоор бэхлэх;

139. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:

46

б/ тээврийн хэрэгслийн тэвшинд энэ дүрмийн 135 дугаар зүйлийн “б” заалтаар ….. тогтоосон тооноос олон хүн;

2. Ачаа тээвэрлэх

47

141. ……. мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирэх үед ерөнхий урт нь 24 м-ээс илүү бол ……

48

143. ….

Тайлбар: Аюултай ачааг тээвэрлэхдээ цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авна.

ДОЛОО. Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага

I. Тоормосны систем

49

б/ тоормосны гишгүүр /дөрөө/ дээр нэг удаа гишгэхэд бүх дугуйнууд жигд удаашран зогсохгүй байгаа;

50

з/ ......

Жолооны хүрдийг автомашины шулуун явах байрлалд барьж жолооч тоормослож зогсооход шулуун чиглэлээ хадгалж чадахгүй бол тоормос бүрэн ажиллагаатай байна гэж тооцохгүй.

III. Дугуй

51

е/ давхар дугуйнуудын хооронд ямар нэгэн зүйл хавчуулагдсан;

52

ж/ хүн тээврийн үйлчилгээний зориулалттай тээврийн хэрэгслийн урд тэнхлэгт нэгдүгээр бүлгийн засварын, хойд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан;

53

з/ суудлын автомашины урд тэнхлэгт хоёрдугаар бүлгийн засварын дугуй тавьсан.

IV. Хөдөлгүүр, хүч дамжуулах анги

54

е/ авцуулах холбоо залгагдахгүй, салахгүй болсон;

V. Гэрэлтүүлэх хэрэгсэл

55

д/ дугаарын гэрэл нь дутуу гэрэлтүүлснээс цэлмэг үед 20 метрийн дотор улсын дугаарын үсэг, тоо харагдахгүй байх;

VI. Бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмж

56

и/ …… мөн нумын үндсэн хуудас буюу төв боолт нь эвдэрсэн;

57

146. ….

Тайлбар: Тээврийн хэрэгслээр хурд багатай яваа үед түүнийг зогсоож чадахгүй буюу эргэх, тойрох хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй бол тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй байна гэж үзнэ.

НАЙМ. Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг

58

148. Механикжсан тээврийн хэрэгслээр байнгын байрлалаасаа өөр аймаг буюу дүүрэгт очиж 3 сараас илүү хугацаагаар ажиллах бол очсон аймаг, дүүргийн Замын цагдаагийн албанд бүртгүүлнэ.

59

150. ….. бүхээг дээр шар өнгийн тэнцүү талт гурвалжин …... Гурвалжны нэг талын урт нь 250 мм байна.

60

150. …..

…… тэгш өнцөгт дотор чиргүүлтэй автомашины дүрс зурж …...

61

155. ……. улаан хүрээтэй (өргөн нь 50 мм) цагаан дэвсгэртэй тэнцүү талт (талын урт нь 400 мм) гурвалжин тэмдэг тавьж бусад жолооч нарт анхааруулна.

ЕС.  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, замын цагдаагийн ажилтны үүрэг

156. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:

62

а/ жолоочид тээврийн хэрэгсэл хариуцуулан өгөхдөө уг тээврийн хэрэгслийн зохион байгуулалтын онцлог, жолоодох арга барилтай танилцуулах;

63

б/ хүн тээвэрлэх автобус, автомашины техникийн байдлыг  байгууллагын техникийн комиссоор шалгуулж энэ дүрмийн шаардлагыг хангуулж, уг комиссын шийдвэр гаргуулсан байх;

64

в/  жолооч нарыг жил бүр эмнэлгийн үзлэгт оруулж байх;

65

г/  жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, дадлагыг үе үе шалгаж, тэдний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг авч байх;

66

д/ зам тээврийн осол гарсан тухай, мөн бааз, гараашдаа гадна талын эвдрэлтэй буцаж ирсэн тээврийн хэрэгслийн талаар замын цагдаагийн албанд буюу ойр байгаа цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж байх;

67

е/ улирал, цаг агаарын нөхцлийг харгалзан хөдөлгөөний журам, чиглэлийн онцлогийн талаар жолооч нарт заавар зөвлөгөө өгөх;

68

ж/ аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн нутаг дэвсгэрт замын цагдаагийн алба, албан тушаалтны шаардлагаар зохих тэмдэг, тэмдэглэл тавих;

Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн хавсралт

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

Хоёр. Хориглох тэмдэг

2.16.а “Зүүн гар тийш эргэх хориотой” -

69

- тээврийн хэрэгсэл зүүн гар тийш болон буцаж эргэхийг хориглоно.

Тав. Мэдээлэх тэмдэг

5.15 “Явган хүний гарц” -

70

……. Явган хүний гарцын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно.

5.16 “Явган хүний гарам” -

71

……. Явган хүний гармын хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно.

72

21. 5.39 тэмдгийг суурин газрын гаднах замд уулзвараас 300 метр, суурин газрын доторхи замд уулзвараас 50 метрийн зайд байрлуулна.

Зургаа. Нэмэлт тэмдэг

6.6.а,б “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” -

73

……. Суудлын автомашин, мотоцикл зогсох хэлбэрийг ойлгомжтой байдлаар дүрсэлсэн байж болно;

6.11 “Бүх жингийн хязгаарлал” -

74

- ….. бөгөөд 2.3, 2.4, 2.7, 2.8 тэмдэгтэй хамт байрлуулна;

75

23. 6.6.а,б тэмдгийг дангаар нь байрлуулж болно.