МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН

 

Т О Г Т О О Л

 

 

2004 оны 4 дүгээр

сарын 5-ны өдөр

Дугаар 74

Улаанбаатар

хот

  

Дүрэм батлах тухай

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

 

2. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

 

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

  

 

Монгол Улсын Ерөнхий сайд                              Н.ЭНХБАЯР

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд                         Ц.НЯМДОРЖ