Монгол Улсын Засгийн газрын 2004 оны

74 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг

 

4.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ:

а/   хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх;

б/   тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг зөвшөөрнө.

4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/   хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэг дээр буюу ачааны автомашины тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр байрлаж явах, тэвшин дээр зогсох;

б/  цонхоор биеэ болон бусад зүйл гаргах;

в/  хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болох;

г/   тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх;

д/  бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»