Монгол Улсын Засгийн газрын 2004 оны

74 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

17. Тууш замын хөдөлгөөн

 

17.1. Тууш замд хориглох зүйл:

а/   явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед болон трактор, өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;

б/   бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах;

в/   5.15, 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсох;

г/    ухрах буюу буцаж эргэх;

д/   жолоодлогын дадлага явуулах.

17.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 6.2-ын “б”, 6.3-ын “б” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»