Монгол Улсын Засгийн газрын 2004 оны

74 дүгээр тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

19. Жолоодлогын дадлага хийх

 

19.1. Жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор хийнэ.

19.2. Жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ.

19.3. Жолоодлогын дадлага хийлгэх багш нь Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэх болон дадлага хийлгэж байгаа тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

19.4. Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь “Сургалтын тээврийн хэрэгсэл” таних тэмдэгтэй байна.

 Жолоодлогын дадлагын автомашин, механизм нь багшид зориулсан тоормос болон авцуулах холбооны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой байхаас гадна дадлага хийх үед тэвшний зүүн урд болон баруун хойд өнцөгт 250х250 мм хэмжээтэй улаан дарцагтай байна.

19.5. Жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»