Монгол Улсын Замын хөдөлгөөний

дүрмийн 1 дүгээр хавсралт

 

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Нэг. Анхааруулах тэмдэг

1. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна: 

 

1.1

1.1 “Төмөр замын хаалттай гарам”;

 

1.2

1.2 “Төмөр замын хаалтгүй гарам”;

 

1.3.а           1.3.б

1.3.а,бТөмөр замын гарам - 1.3.а тэмдэг нь нэг төмөр замтай, 1.3.б тэмдэг нь хоёр буюу түүнээс олон төмөр замтай хаалтгүй гарам байгааг;

 

1.4.а       1.4.б       1.4.в

 

1.4.г       1.4.д       1.4.е

1.4.а,б,в,г,д,еТөмөр замын гарамд ойртоно - төмөр замын гарам ойртож байгааг (суурин газрын гаднах замд);

 

1.5

1.5 “Адил замын уулзвар”;

 

1.6

1.6 “Тойрох хөдөлгөөнтэй уулзвар”;

 

1.7

1.7 “Гэрэл дохионы зохицуулга - хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарц ойртож байгааг;

 

1.8.а                1.8.б

1.8.а,бОгцом эргэлт - замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт эргэх чиг ойртож байгааг;

 

1.9.а                1.9.б

1.9.а,б “Тахир зам” - замын огцом тахирласан хэсгүүд байгааг;

 

1.10

1.10 “Эгц уруу”;

 

1.11

1.11 “Огцом өгсүүр”;

 

1.12

1.12 “Халтиргаатай зам”;

 

1.13

1.13 “Тэгш биш зам”;

1.14

1.14 “Хайрга үсэрнэ” - тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг;

 

1.15.а            1.15.б

 

1.15.в

1.15.а,б,в “Зам нарийсна” - 1.15.а тэмдэг нь зам хоёр талаас, 1.15.б тэмдэг нь зам баруун гар талаас, 1.15.в тэмдэг нь зам зүүн гар талаас нарийсахыг;

 

1.16

1.16 “Эсрэг хөдөлгөөн” - эсрэг хөдөлгөөнтэй зам (зорчих хэсэг)-д шилжихийг;

 

1.17

1.17 “Явган хүний гарц”;

 

1.18

1.18 “Хүүхэд” - зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй замын хэсэг (сургууль, цэцэрлэгийн орчим гэх мэт) байгааг;

 

1.19

1.19 “Унадаг дугуйн зам нийлнэ”;

 

1.20

1.20 “Засварын ажил” - хүмүүс зам дээр ажил хийж байгааг;

 

1.21

1.21 “Мал тууж гарах газар”;

 

1.22

1.22 “Ан амьтан” - мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг;

 

1.23

1.23 “Чулууны нурангитай” - дээрээс шороо, чулуу нурж болзошгүй замын хэсэг байгааг;

 

1.24

1.24 “Хажуугийн салхитай”;

 

1.25

1.25 “Онгоц доогуур ниснэ”;

 

1.26

1.26 “Хонгил” - гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг;

 

1.27

1.27 “Бусад аюултай газар” - энэ хавсралтад заасан тэмдгээр анхааруулаагүй бусад аюул бүхий замын хэсэг байгааг;

 

1.28.а

 

 

1.28.б

 

 

1.28.в

1.28.а,б,в “Эргэх чиг” - замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дэх огцом эргэх чигийг.

 

2. 1.1, 1.2, 1.5-1.27 тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулна. Шаардлагатай тохиолдолд 6.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулна.

Замын өгсүүр, уруу хэсгүүд залган үргэлжилж байгаа бол 1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно.

Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.20 тэмдгийг уг хэсгээс 10-15 метрийн өмнө байрлуулж болно.

3. 1.3.а,б тэмдгийг төмөр замын гармын шууд өмнө байрлуулна.

4. 1.4.а,б,в тэмдгийг зорчих хэсгийн баруун гар талд, 1.4.г,д,е тэмдгийг зүүн гар талд байрлуулах бөгөөд төмөр замын гармаас хамгийн их алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна.

5. 1.28.а,б,в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»