НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ БАГА ХУРЛЫН ТӨГСГӨЛИЙН АКТ

 

1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Замын хөдөлгөөний Бага хурлыг Эдийн засаг ба Нийгмийн Зөвлөлийн 1966 оны 7 дугаар сарын 27 ба 1967 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдийн 1129 (XLI), 1203 (XLII) тоот тогтоолуудыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдуулав. Эдгээр тогтоолын эх бичгийг дор сийрүүлэв:

 

Дугаар 1129 (XLI) тоот тогтоол

«Эдийн засаг ба Нийгмийн Зөвлөл нь,

Замын хөдөлгөөний тухай 1949 оны Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Протоколыг хянан үзэх тухай 1963 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 967 (XXXVI) тоот, 1964 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1034 (XXXVII) тоот, 1965 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1082 B (XXXIX) тоот тогтоолуудаа иш татаж,

замын хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор Замын хөдөлгөөний тухай 1949 оны Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Протоколд нэмэлт, өөрчлөлт хийх ёстой хэмээн 1034 (XXXVII) тоот ба 1082 B (XXXIX) тоот тогтоолуудад урьд өмнө үзэж байсан саналаа харгалзан тооцож,

1082 B (XXXIX) тоот тогтоолынхоо агуулгыг харгалзаж, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл, тодруулбал түүний 6 дугаар хэсгийг анхааран үзэж,

Австрийн засгийн газрын урилгыг анхааран үзэж,

1. ТОГТООХ НЬ, 1949 оны Конвенц болон Протоколын оронд өөр актууд боловсруулах шаардлагатай эсэх, түүнчлэн замын тэмдэг ба дохионд хамаарах зарим заалтууд нь тушаасан эсвэл зөвлөсөн шинжийн алийг нь агуулсан байх эсэх асуудлыг олон улсын бага хурлаар шийдсүгэй;

2. ТОГТООХ НЬ, бага хуралд оролцуулахаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орнууд болон түүний төрөлжсөн байгууллагын ба Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд, түүнчлэн зөвлөх эрх бүхий төрөлжсөн байгууллагууд ба ажиглагчаар орохыг сонирхож буй засгийн газар хоорондын болон засгийн газрын бус Зөвлөлийн зөвлөх эрхийн статус бүхий байгууллагуудыг урьсугай;

3. ТОГТООХ НЬ, бага хурлыг 1968 оны 3 дугаар сард Вена хотноо ажлын 25 хоногоос илүүгүй хугацаагаар хуралдуулах бөгөөд хуралдуулах өдрийг Ерөнхий нарийн бичгийн дарга Австрийн засгийн газартай зөвшилцөж тогтоосугай;

4. Ерөнхий нарийн бичгийн даргад САНАЛ БОЛГОХ НЬ, бага хуралд холбогдол бүхий дараахь баримт бичгүүдийг бэлтгэх ба түгээх:

a) замын хөдөлгөөний тухай конвенцийн төсөл,

b) бүс орнуудын эдийн засгийн комиссын санаачилсан засварыг харгалзан үзэж урьд өмнө боловсруулсан төсөл дээр үндэслэгдсэн замын дохио, тэмдгийн тухай конвенцийн төсөл,

c) эдгээр төслүүдэд дараахь зүйлсийг анхаарах:

i) шинэчилсэн болон урьд өмнө тараагдсан эх бичгүүдийн хоорондох аливаа гол чухал ялгаануудыг тодорхой заасан байх,

ii) шинэчилсэн эх бичигт тусгагдаагүй байсан, эдийн засгийн комиссын санаачилсан засваруудыг нөхөн оруулсан байх;

5. Ерөнхий нарийн бичгийн даргад мөн САНАЛ БОЛГОХ НЬ:

a) шинэчилсэн төслүүдийг тараахдаа:

i) эдгээр төсөлд оруулахыг хүсэж буй засваруудаа хурал эхлэхээс дор хаяж дөрвөн сарын өмнө илгээхийг бага хуралд оролцох орнуудын Засгийн газраас хүсэх;

ii) шинэчилсэн төслүүдийн техникийн заалтуудад зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзэж буй засварын талаархи саналуудаа мөн хугацаанд илгээхийг хуралд оролцох төрөлжсөн байгууллага ба засгийн газар хоорондын байгууллагуудаас хүсэх;

b) дээрх “a” дэд хэсгийн “i” ба ”ii”-т дурдсаны дагуу хүлээн авсан засвар болон саналуудыг бага хурал эхлэхээс дор хаяж хоёр сарын өмнө түгээх,

c) хурлын ажиллагааны урьдчилсан дүрмийн төсөл болон бусад шаардагдах баримт бичгүүдийг бэлтгэх ба тараах зэрэг бага хурлыг хуралдуулахад зайлшгүй шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авах».

 

Дугаар 1203 (XLII) тоот тогтоол

«Эдийн засаг ба Нийгмийн Зөвлөл нь,

Женев хотноо 1949 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурагдсан Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Протоколыг өөрчлөх зорилго бүхий олон улсын бага хурлыг хуралдуулах арга хэмжээний тухай 1966 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1129 (XLI) тоот тогтоолоо иш татаж,

Ерөнхий нарийн бичгийн даргын өөрийнх нь 1967 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн илтгэх хуудсаар өөрчлөгдсөн 1967 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн илтгэлийг анхааран үзэж,

ТОГТООХ НЬ, 1129 (XLI) тоот тогтоолд заасан бага хурлыг хуралдуулах хугацааг дараахь байдлаар өөрчилсүгэй:

a) уг тогтоолын 3 дугаар хэсэг дэх «Вена хотноо» гэсэн үгийн өмнөх огноог хасаж «1968 оны 9 дүгээр сарын 30-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд» гэсэн үгийг нөхөн оруулах;

b) уг тогтоолын 5 дугаар хэсгийн “a” дэд хэсэг дэх «дөрвөн сарын» гэсэн үгийг «зургаан сарын» гэсэн үгээр, “b” дэд хэсэг дэх «хоёр сарын» гэсэн үгийг «гурван сарын» гэсэн үгээр тус тус солих».

 

2. Дээрх тогтоолд тусгагдсан Бага хурлын ажиллах хугацааг урьж буй Засгийн газрын гуйлтаар өөрчилсөн бөгөөд Замын хөдөлгөөний Бага хурал 1968 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 8-ны хооронд боллоо.

 

Бага хурлын ажиллагаанд оролцсон төлөөлөгчдийг дараахь орнуудын Засгийн газар төлөөллөө:

Австрали

Австри

Алжир

Америкийн Нэгдсэн Улс

Арабын Бүгд Найрамдах Нэгдсэн Улс

Аргентин

Афганистан

Бельги

Болгар

Бразил

Бүгд Найрамдах Солонгос Улс

Ватикан

Венесуэл

Габон

Гана

Грек

Дани

Доминикийн Бүгд Найрамдах Улс

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Беларусь Улс

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улс

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс

Израиль

Индонез

Иран

Испани

Итали

Их Британ ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

Канад

Кени

Кипр

Коста-Рика

Кувейт

Либери

Ливи

Люксембург

Малайз

Мали

Мексик

Монако

Нигер

Нидерланд

Норвег

Перу

Польш

Португал

Румын

Сан-Марино

Саудын Араб

Судан

Тайланд

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс

Түрк

Унгар

Филиппин

Финлянд

Франц

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

Хятад

Чехословак

Чили

Швед

Швейцар

Эквадор

Энэтхэг

Югослав

Япон

 

Дараахь орнуудын засгийн газар Бага хуралд ажиглагчаар оролцов:

Болив

Гватемал

Колумб

Куба

Никарагуа

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг нь Бага хуралд зөвлөх эрхтэйгээр оролцов.

 

Дараахь байгууллагууд Бага хуралд ажиглагчаар оролцов:

A. Засгийн газар хоорондын байгууллагууд

Арабын орнуудын холбоо

Европын бүлгэмийн комисс

Европын зөвлөл

Олон улсын хувийн эрхийн нэгдсэн хүрээлэн

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага

Тээврийн сайд нарын Европын бага хурал

Умардын Зөвлөл

B. Засгийн газрын бус байгууллагууд

Автомашины үйлдвэрийн эздийн олон улсын байнгын товчоо

Дэлхийн жуулчдын ба автомашины байгууллага

Дэлхийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо

Европын даатгалын хороо

Мотоциклын үйлдвэрийн олон улсын байнгын товчоо

Олон улсын автотээврийн холбоо

Олон улсын албан ёсны жуулчдын байгууллагуудын холбоо

Олон улсын гэрэлтүүлгийн комисс

Олон улсын зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх холбоо

Олон улсын замын холбоо

Олон улсын нийтийн тээврийн холбоо

Олон улсын стандартчиллын байгууллага

Олон улсын төмөр замын холбоо

Олон улсын христосын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо

Олон улсын худалдааны танхим

Олон улсын цагдаагийн дээд түшмэдийн холбоо

Олон улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага

Улаан загалмайн нийгэмлэг.

 

3. Ерөнхий нарийн бичгийн даргын бэлтгэсэн Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн төслүүд нь Бага хуралд мэтгэлцээний үндэс болон тавигдлаа.

4. Ерөнхий хорооноос баталсан тогтоолуудын тухай болон бүгд хуралдааны тухай хураангуй илтгэлүүдэд тусгагдсан шийдвэрүүдийг харгалзан Бага хурал ажлаа явуулж, Замын хөдөлгөөний тухай Конвенц ба Замын дохио, тэмдгийн тухай Конвенцид гарын үсэг зурах ажиллагааг нээлээ.

5. Үүнээс гадна «Австрийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газар болон Ард түмэнд талархал илэрхийлсүгэй» хэмээн гарчигласан дараахь тогтоолыг бүгд санал нэгтэй сайшаасныг үндэслэн Бага хурлаас санал хураалгүйгээр баталлаа:

«Нэгдсэн Үндэстний Байгууллагын Замын хөдөлгөөний Бага хурал нь 1968 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Вена хотноо өөрийн үйл ажиллагаагаа төгсгөхийн ялдамд Австрийн ард түмэн болон Засгийн газарт, түүнчлэн Бага хурлын төлөөлөгчдөд үзүүлсэн элэгсэг дотно зочлол, хүндлэлийнх нь хариуд Вена хотын ард иргэдэд гүн талархал илэрхийлж байна».

 

ҮҮНИЙГ БАТАЛЖ, дор гарын үсгээ зурах төлөөлөгчид энэхүү төгсгөлийн актад гарын үсэг зурав.

 

Бүгд адил хүчинтэйд тооцогдох англи, испани, орос, франц, хятад хэлээр нэг нэг хувь үйлдэгдсэн эх бичгийг Вена хотноо нэгэн мянга есөн зуун жаран найман оны арван нэгдүгээр сарын наймны өдөр ҮЙЛДЭВ. Жинхэнэ эх бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах ба тэрээр энэхүү эх бичгээс зохих журмын дагуу баталгаат хуулбар хийж Бага хуралд оролцогчоор уригдсан бүх Засгийн газарт хүргүүлнэ.

 

Австрали

ЖОН ПЕРМЕЗЕЛЬ

Австри

КУРТ ВАЛЬДХЕЙМ

ОТТО МИТТЕРЕР

Алжир

 

Америкийн Нэгдсэн Улс

ВИЛЬЯМ Ж.СТИБРАВИ

ЧАРЛЬЗ В.ПРИСК

ХЕНРИ Х.КЕЛЛИ

Арабын Бүгд Найрамдах Нэгдсэн Улс

МАХМУД ИОНИС ЭЛЬ-АНСАРИ

ЮССЕФ ЭЗЕЛЬДИНЕ

Аргентин

КАРЛОС ОРТИЗ ДЕ РОЗАС

Афганистан

СААДУЛЛА ЮСУФИ

Бельги

ГЕОРГЕС ПУТТЕВИЛС

Болгар

ДЕМИР БОРАЧЕВ

Бразил

СИЛЬВИО КАРЛОС ДИНИЗ БОРГЕС

Бүгд Найрамдах Солонгос Улс

ТОН УН ПАК

Ватикан

ГЕРОЛАМО ПРИГИОНЬ

Венесуэл

ФРАНСИСКО АЗПУРУА ЭСПИНОЗА

Габон

 

Гана

ЖОНАТАН В.ДЕКЕР

Грек

ОДИССЕУС Н.ПАПАДАКИС

Дани

КРИСТИАН ФРОСИГ

ОГЕ АНДЕРСЕН

Доминикийн Бүгд Найрамдах Улс

ТЕОДОР ШМИТД

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Беларусь Улс

АНДРЕЙ ВАСИЛЬЕВИЧ ЗУБОВИЧ

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улс

МАКАР МАКАРОВИЧ ЯШНИК

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс

БОРИС ТИХОНОВИЧ ШУМИЛИН

Израиль

ЭЗРА КАММА

ЯКОВ ФРИШЕР

Индонез

ЮНУС ПОХАН

Иран

АСЛАН АФШАР

Испани

ЖОАКИН БУКСО-ДУЛЬСЕ

Итали

ЛИОНЕЛЛО КОЗЗИ

Их Британ ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

ЖЕЙМС РИЧАРД МАЖ

Канад

ГИЛЛЕС СИКОТТЕ

Кени

ШАШИКАНТ КАНТИХАЛ РАВАЛ

Кипр

ДИНОС НИКОЛАУ АФАМИС

Коста-Рика

ФРАНЦ ЮЗ.ХАСЛИНГЕР

Кувейт

МУХАМЕД СААД КАДР

Либери

ТИЛМОН ГАРДИНЕР

Ливан

 

Ливи

АБДУЛЛА ГИБРИЛ САЛАХ

Люксембург

РЕНЕ ЛОНЖЕЛАН

Малайз

АБДУЛ ФАТАХ БИН ЗАКАРИА

Мали

МАХАМАР МАИГА

Марокко

 

Мексик

Г.МОРАЛЕС ГАРЗА

Монако

 

Нигер

ЭТИМ ИНИАН

Нидерланд

ИОХАН КАУФМАН

АДРИАН Х.РЕЙНБЕРГ

Норвег

РОЛЬФ НОРМАНН ТОРГЕРСЕН

Перу

ЭНРИКЕ ЛАФОССЕ

Польш

ЮЗЕФ ВОЙЦЕХОВСКИЙ

Португал

АРМАНДО ДЕ ПАУЛА КОЭЛХО

АНТОН БРИТО ДА СИЛЬВА

Румын

ВИКТОР МАТЕЕВИЧ

Сан-Марино

ВИЛЬГЕЛЬМ МЮЛЛЕР-ФЕМБЕК

Саудын Араб

АБДУЛ МУНЕМ БАС

Судан

АЛИ ЯСИН

Тайланд

МАНУ АМАТАЯКУЛ

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс

 

Түрк

ГУЛЬТЕКИН ТОПКАМ

Унгар

ЛАСЛО ФЕЛЬДВАРИ

Филиппин

БАЛЬТАЗАР АКУИНО

РОМЕО ФЛОРЕС ЭДУ

Финлянд

ЭНСИО ХЕЛАНИЕМИ

Франц

ЖАН ГАБАРРА

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

ОТТО ЛИНДЕР

Хятад

ЧЭН БАО-НАНЬ

Чехословак

ЮЗЕФ ДЫКАСТ

Чили

МИГУЭЛЬ СЕРРАНО

Швед

БЕРТИЛ Г.ХОЛМКУИСТ

Швейцар

ОСКАР ШЮРЧ

Эквадор

АРСЕНО ЛАРКО ДИАС

Энэтхэг

 

Югослав

ЛАЗАР МОЖСОВ

Япон

КИНЪЯ НИСЭКИ

 

 

 

Бага хурлын дарга:

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга:

А. БУЦЦИ КУАТТРИНИ

Ф.Д. МЭССОН