НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА
Баримт: LA 41 TR/221/1 (11-2-19)
(11-2-20)
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Засгийн газраас дараахь Конвенцуудад нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газрын 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн BTG/56/97 ба BTG/57/97 тоот нот бичгүүдээр дамжуулан хүлээн авснаа нотолж байна. Үүнд:
(i) 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан Замын хөдөлгөөний тухай Конвенц; мөн
(ii) 1968 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Вена хотноо байгуулсан Замын дохио, тэмдгийн тухай Конвенц.
Дээрх жуух бичгүүдийг Ерөнхий нарийн бичгийн дарга 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хадгалсан болно.
Конвенцуудын 45 (4) ба 46 (2) зүйлийн дагуу Монгол Улсын сонгосон тэмдгүүдийг танай нот бичгээс мэдэж авлаа.
Эдгээр Конвенц нь 47 (2) ба 39 (2) зүйлд заасныхаа дагуу Монгол Улсын хувьд батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш арван хоёр сарын дараа буюу 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.
Жуух бичгийг хадгалсан тухай Европын Эдийн засгийн Комиссын Тээврийн хэлтэст нэн даруй мэдэгдсэн болно. Түүнчлэн холбогдох бүх улс оронд энэ тухай мэдээлсэн болно.
1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр