МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

ЗАМЫН ТЭМДЭГ

ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

 MNS 4597:2003

 

ӨМНӨХ ҮГ

 

Стандартчилал, хэмжилзүйн төв (цаашид СХТ гэх) нь Олон улсын стандартчиллын байгууллагын гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний стандартын бодлогыг хэрэгжүүлэх ажил эрхэлдэг.

 

Тус төвийн дэргэдэх техникийн хороод нь улсын стандартын төсөл боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг юм. Техникийн хорооны хуралдаанаар хэлэлцэж зөвшилцсөн стандартын төслийг СХҮЗ-ийн тогтоолоор баталснаар хүчин төгөлдөр болно.

 

Энэхүү стандартыг Замын цагдаагийн газрын ажилтан О.Батжаргал, Л.Гүнтэвсүрэн, Я.Мөнхжаргал, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн ажилтан А.Хурцбилэг нар дахин хянаж боловсруулсан болно.

 

Уг стандарт нь өмнөх “Замын тэмдгүүд. Ерөнхий техникийн шаардлага” MNS 4597:98 стандартыг хүчингүй болгож орлоно.

 

Стандарт нь Замын дохио, тэмдгийн тухай Конвенц (Вена, 1968 он)-д бүрэн нийцнэ.

 

Энэхүү стандартыг Тээврийн стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн зөвшилцөж, СХҮЗ-ийн хуралдаанаар батлуулсан болно.

 

Стандартын анхны үзлэгийг 2008 онд, дараа нь 5 жил тутамд хийнэ.

 

 

Стандартчилал, хэмжилзүйн төв (СХТ)

Энхтайваны өргөн чөлөө 46А

Улаанбаатар 211051 ш/х-48

Утас: 457765, 451810, факс: 976-11-458032

Е-mail: mа[email protected]

 

© СХТ, 2003

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХТ (Стандартчиллын төв байгууллага)-д байна.

 

 

Дараагийн хуудас..»»