МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд

MNS 4599:2003

Ergonomical indices of road vehicle

MNS 4599:98-ын оронд

Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 33 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэхүү стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Хэрэглэх хүрээ

Энэ стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа бүх төрлийн автомашины эргономикийн үзүүлэлтүүд, тэдгээрийг хэмжих арга, хэрэгслийг тоггооно.

 

2. Тодорхойлолт

2.1. Эргономикийн үзүүлэлтүүд нь төрөл бүрийн автотээврийн хэрэгслийн хийц, загвар нь жолооч, зорчигчдын аюулгүй ажиллах болон эрүүл ахуйн нөхцөл, тав тухтай байдлын шаардлагад хэр нийцсэн байдлыг илэрхийлнэ.

2.2. Эргономикийн үзүүлэлтүүд нь автотээврийн хэрэгслийн суудал болон удирдлагын эд ангиуд хүний антропометрийн үзүүлэлтүүдэд /тухайлбал, хүний бие болон хөл, мөч, чацны үзүүлэлтүүд/ тохирч байгааг тодорхойлно.

2.3. Суудал болон удирдлагын эд ангиудын хийц, байршил зэргийн оновчтой харьцаа нь жолоочийн зүгээс жолоодлого хийхэд хамгийн бага хүч гаргах, хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалан богино хугацаанд шийд гаргах боломж олгох ёстой.

2.4. Эргономикийн үзүүлэлтүүдэд дараахь хүчин зүйлүүд орно.

Хүснэгт 1

Эргономикийн үзүүлэлтүүд

Үнэлэх шинжийн шалгуур

- Утааны яндангаас гарах дуу чимээ /Дб/

Автомашины утааны яндангаас гарах дуу чимээ /Дб/

- Автотээврийн хэрэгслийг жолоодоход шаардагдах хүч /кг/

Тээврийн хэрэгсэл жолоодох биеийн хүчний боломжит хэмжээ

- Автобусны суудал, түшлэг, бариул, гишгүүр, шатны хэмжээсүүд /мм/

Монгол хүний биеийн байдалд тохирсон хэмжээ

 

3. Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээ, хэмжих арга

3.1. Автомашины утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин

Хүснэгт 2

Тээврийн хэрэгслийн төрөл

Үйлдвэрлэлээс гарсан хугацаа, жилээр

Хөдөлгүүрийн төрөл

Дуу чимээний түвшин, Дб

Суудлын автомашин

1991 он хүртэл

үйлдвэрлэгдсэн

- Бензин

- Дизель

80

86

1991 оноос хойш

үйлдвэрлэгдсэн

- Бензин

- Дизель

74

75

Автобус

1991 он хүртэл

үйлдвэрлэгдсэн

- Бензин

- Дизель

85

86

1991 оноос хойш

үйлдвэрлэгдсэн

- Бензин

- Дизель

80

80

Ачааны автомашин

1991 он хүртэл

үйлдвэрлэгдсэн

- Бензин

- Дизель

86

88

1991 оноос хойш

үйлдвэрлэгдсэн

- Бензин

- Дизель

80

80

3.2. Дуу чимээний түвшинг хэмжихэд тавих шаардлага, хэмжилт хийх арга

3.2.1. Дуу чимээний түвшинг хэмжих /А арга/

- Дуу чимээг хэмжих багажны үзүүлэлтүүдийг децибалаар /Дб/ илэрхийлнэ.

- Дуу чимээний түвшинг 1.2 м өндөрт, тээврийн хэрэгслийн голоос хажуу тийш 7.0 м зайд хэмжинэ.

- Бензинт хөдөлгүүрт: Хэмжилтийг хөдөлгүүрийн эргэлтийн давтамж нь цэнэглэлтийн хамгийн их утга буюу s дээр байхад явуулна.

- Дизель хөдөлгүүрт: Хөдөлгүүрийн үйлдвэрлэгчээс тогтоосон хамгийн их эргэлтийн үед хэмжилтийг явуулна.

- Тээврийн хэрэгслийн 2 хажуу талд тус бүр 2 удаа хэмжилт хийнэ. Тээврийн хэрэгслийн нэг талд хийсэн 2 хэмжилтийн зөрүү 2 децибалл /А/-аас хэтрэхгүй байх ёстой. Хоёр хажуу талын хэмжилтийн тус тусынх нь дундажыг олоод хамгийн их гарсан дундаж нь хэмжилтийн эцсийн дүн болно.

3.2.2. Хэмжилт явуулах байр, талбай

- Хэмжилт явуулах газрын талбай нь тэгш, асфальт, эсвэл цементэн гадаргуу бүхий замтай байна.

- Хэмжилт явуулах орчны чимээ нь салхины шуугианыг оруулаад хэмжигдэж байгаа дуу чимээний түвшингээс доод тал нь 10 Дб /А аргаар/-аар бага байвал зохино.

3.2.3. Хэмжилт хийх багаж хэрэгсэл

- Дуу чимээ хэмжих багаж нь үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолттой, баталгаатай, зөөврийн байна.

- Багажны хэмжилтийн хязгаар:

өндөр түвшинд:              70-140 Дб

нам түвшинд:                 30-90 Дб

хэмжих нарийвчлал:      1.0 Дб байна.

3.2.4. Хэмжилт явуулах нөхцөл

Дуу чимээний түвшин хэмжихэд дараах нөхцөл бүрдсэн байна:

- Хөдөлгүүрийг ажлын температурт хүргэж халаана.

- Цаг агаар дулаахан, (-5°С - +30°С ), хур тунадасгүй, тогтуун байна.

- Тээврийн хэрэгсэл ачаагүй байна.

3.2.5. Дуу чимээний түвшинд тавих шаардлага

- Дуу чимээний түвшин нь тээврийн хэрэгслийн төрөл, үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн төрөл зэргээс хамаарна.

- Утааны яндангаас гарах дуу чимээний түвшинг техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсанд тэмдэглэнэ.

 

4. Автотээврийн хэрэгсэл жолоодоход шаардагдах хүч /кг/

4.1. Жолооны хүрд нь эргүүлэхэд зөөлөн, түүний сул эргэлт суудлын автомашинд 10°-аас, автобусанд 20°-аас, ачааны автомашинд 25°-аас тус тус илүүгүй байна.

4.2. Дискэн холбоо нь нэг удаагийн даралтаар алгуур салж залгагдаж хий эргэлтгүй байхын зэрэгцээ дискэн холбоог салгах хүч нь 15 кг-аас ихгүй байна.

4.3. Хурдны хайрцгийн дамжуулгыг залгах хүч 6 кг-аас ихгүй, дамжуулгууд нь алгуур зөөлөн залгагддаг, ажиллагааны үед дуу чимээ бага байх шаардлагатай.

4.4. Ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч:

- Суудлын автомашинд            -20 кг-аас

- Автобусанд                           -30 кг-аас

- Ачааны автомашинд              -30 кг-аас тус тус ихгүй байх шаардлагатай.

 

5. Автобусны суудал, түшлэг, бариул, гишгүүр, шатны хэмжээсүүд

Хүснэгт 3

Үзүүлэлтүүд

Монгол хүний биеийн дундаж хэмжээнд тохирсон хэмжээ

- Заалны голын бариул

180 см-ээс ихгүй

- Дүүжин бариул

160 см-ээс ихгүй

- Хажуу хананы бариул

135 см-ээс ихгүй

- Шатны өндөр

30 см-ээс ихгүй

- Газраас дээш эхний гишгүүр

35 см-ээс ихгүй

 

6. Бүхээг, кабин, суудал, түшлэг, суудлын бүрээст тавих шаардлага

Хүснэгт 4

Нэр

Шаардлага

Бүхээг, кабин

Битүүмжлэл сайтай, дулаацуулга, салхижуулалтын систем бүрэн ажиллагаатай

Суудал

Тохируулагчтай, /жолоочийн биеийн байдалд тохируулж суудлын өндөр нам, урагш хойш болгодог/

Түшлэг

Зөөллүүртэй /пүрш/

Суудлын бүрээс

Жолоочийн болон зорчигчдын бие организмыг хөлрүүлэх, чийг татах байдал гаргадаггүй тусгай материал

 

 

ТӨГСӨВ.