МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт

MNS 4601-98

Motor vehicle maintenance and repair system, definition

Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн зөвлөлийн 1998 оны 07-р сарын 03-ны өдрийн 22 тоот тогтоолоор батлав.

Стандартыг 1998 оны 07-р сарын 10-ны өдрөөс эхлэн 2003 оны 07-р сарын 10 хүртэл мөрдөнө.

Энэ стандартаар манай орны байгаль цаг уур, зам, тээвэрлэлтийн нөхцөлд ашиглах автотээврийн хэрэгслийг оношлох, техникийн үйлчилгээ, засварын ажлыг гүйцэтгэх журам, тэдгээрт тавигдах үндсэн шаардлагыг тогтооно.

 

1. Ерөнхий ойлголт

1.1. Энэхүү "Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн оношлогоо үйлчилгээ, засварын тогтолцоо" /цаашид техникийн үйлчилгээ оношлогоо, засварын тогтолцоо гэнэ/ нь ашиглалтын явцад Автотээврийн хэрэгслийн ажиллах чадварыг хангах үндсэн зарчмыг тодорхойлно.

1.2. Хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмшигч, ашиглагч болон автосервисын хүрээний аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь хөдлөх бүрэлдэхүүний ажиллах чадварыг хангах арга хэмжээг техникийн ашиглалтын бодлогын үндсэн дээр хэрэгжүүлнэ.

1.3. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн ашиглалтын бодлогын үндэс нь техникийн оношлогоо үйлчилгээний урьдчилан сэргийлэх тогтолцоо байна.

1.4. Техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын зааврыг автотээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагч болон техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын ажил эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нийтээр дагаж мөрдөнө.

1.5. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь автотээврийн хэрэгслийн тоо, тэдгээрийн өмчийн харьяалал зэргээс үл хамааран хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмшиж ашиглахад өнгө үзэмж, ажиллах чадварыг байнга хэвийн байлгаж хэмнэлттэй, хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагавар учруулахгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, агрегат, зангилаа механизм эд ангийн элэгдлийн эрчмийг бууруулж эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх илэрсэн техникийн гэмтэл согогийг цаг тухайд нь арилгах арга хэмжээ авна.

1.6. Автосервисын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь автомашин, түүний агрегат, зангилаа, эд ангийн техникийн оношлогоо үйлчилгээ, засварыг зөвхөн үйлдвэрлэлийн технологи, стандарт, эрүүл ахуй, ариун цэвэр, экологийн шаардлагыг хангасан техник хэрэгсэл бүхий ажлын байр талбайд хийж гүйцэтгэнэ. Мөн ажилбар бүрийг боловсруулсан технологийн дагуу мэргэжлийн инженер техникийн ажилтан, ажилчдаар гүйцэтгүүлэхийн зэрэгцээ стандарт, техникийн нөхцөл, техникийн шаардлага, норм норматив, техникийн бусад баримт бичиг, мэдээллийн бааз, хэрэглэгчийн сонирхол, эрх ашгийг дээдэлж ажиллах орчин бүрдүүлсэн байна.

1.7. Хөдлөх бүрэлдэхүүний шатахууны хэмнэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, экологийн үнэлгээнд шууд нөлөө үзүүлэх агрегат, зангилаа, эд ангийн техникийн байдлыг оношлох, тохируулах, шалгах, хэмжилт хийх зэрэг ажилбарыг өндөр нарийвчлал бүхий зориулалтын суурин болон зөөврийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг улсын стандарт, хэмжил зүйн алба шалгаж баталгаажуулсан, ашиглалтын явцад найдвартай бүрэн ажиллагаатай байхын зэрэгцээ тэдгээрийг мэргэжлийн инженер техникийн ажилтнууд эзэмшиж ажиллуулна.

1.8. "Техникийн оношлогоо үйлчилгээ" нь хөдлөх бүрэлдэхүүний өнгө үзэмж, ажиллах чадварыг хэвийн байлгаж найдвартай хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг үр дагавар багатай, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон агрегат, зангилаа эд ангийн элэгдлийн эрчмийг бууруулж, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг цаг тухайд нь илрүүлж арилгах зорилготой иж бүрэн ажилбар байна.

1.9. "3асвар" нь хөдлөх бүрэлдэхүүний ажиллах чадварыг сэргээх, тээвэрлэлтийн явцад болон техникийн үйлчилгээ хийхэд илэрсэн гэмтлийг арилгахад чиглэгдэнэ.

1.10. Хөдлөх бүрэлдэхүүн, түүний агрегат, зангилааг задлахгүйгээр техникийн байдлыг шалгах, оношлох төхөөрөмж багаж хэрэгслийн тусламжтайгаар оношлогооны ажилбаруудыг гүйцэтгэх замаар тодорхойлно. Эдгээр ажлууд нь техникийн үйлчилгээ, засварын технологийн бүрдэл хэсэг байна.

1.11. Техникийн оношлогоо үйлчилгээ, засварын норматив, техникийн баримт бичигт автомашины техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын ажилд холбогдох заавар журмууд, тодорхойлолт, зөвлөмж, бүх төрлийн норматив, тэдгээрийн технологийн болон ашиглалтын нөхцөлийг бодолцож тодотгол хийх аргууд тус тус багтана.

1.12. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудыг мэргэжлийн ангилал ажлын болон мэргэжлиййн зэрэг, тавих шаардлага зэргийг тариф мэргэжлийн лавлах, нормативын үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө тогтооно.

 

2. Техникийн оношлогоо үйлчилгээний тогтолцоо

2.1. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн оношлогоо үйлчилгээ нь техникийн үйлчилгээний гүйлтийн үечлэл, гүйцэтгэх ажлын нэр төрөл, хөдөлмөр зарцуулалт зэргээс хамаарч дор дурдсан ангилалд хуваагдана.

- Техникийн өдөр бүрийн үйлчилгээ

- Техникийн нэгдүгээр үйлчилгээ буюу ерөнхий оношлогоо, үйлчилгээ

- Техникийн хоёрдугаар үйлчилгээ буюу гүнзгийрүүлсэн оношлогоо үйлчилгээ

- Техникийн улирлын үйлчилгээ.

2.2. Техникийн өдөр бүрийн үйлчилгээнд хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн гадна талын ерөнхий үзлэг, жолооны механизм, тормозны системийг хянаж шалгах ажлууд, шатахуун тос, хөргөх шингэнээр цэнэглэх кузов бүхээгийг угааж цэвэрлэх ажлууд орно.

2.3. Техникийн нэг ба хоёрдугаар үйлчилгээ нь техникийн үечилсэн үйлчилгээг бүрдүүлнэ. Техникийн үечилсэн үйлчилгээний хүрээнд хөдлөх бүрэлдэхүүний агрегат, зангилаа, эд ангийн аливаа эвдрэл гэмтлийг урьдчилан сэргийлэх, илрүүлэн арилгах, шатахуун, ашиглалтын бусад материал хэмнэх, хүрээлэн байгаа орчин, хүн амд учруулах сөрөг нөлөөг багасгахтай холбогдсон ерөнхий болон гүнзгийрүүлсэн оношлогоо, үйлчилгээ хийх ажлууд тухайлбал автомашин, түүний агрегат зангилаа, эд ангийн техникийн байдлыг оношлох, шалгах, чангалах, тохируулах мөн тосолгооны ажлууд орно. Техникийн үечилсэн үйлчилгээний хугацааг үйлдвэрлэгчиййн тогтоосон гүйлтээс хамааруулан тогтоож, ашиглалтын нөхцөлтэй уялдуулан автомашин эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдөө тогтоож мөрдөнө.

2.4. Техникийн улирлын үйлчилгээг жилд 2 удаа хийх бөгөөд хөдлөх бүрэлдэхүүнийг хүйтний ба дулааны улиралд бэлтгэх ажлыг үечилсэн үйлчилгээтэй хамтруулан хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлж хийнэ.

 

Хөдлөх бүрэлдэхүүний техникийн оношлогоо, үйлчилгээний үечлэл

1-р хүснэгт

Автомашины төрөл

Техникийн ерөнхий оношлогоо үйлчилгээний үечлэл /км/

Техникийн гүнзгийрүүлсэн оношлогоо үйлчилгээний үечлэл /км/

1

Суудлын автомашин

4000-5000

16000-18000

2

Автобус

3500-4000

14000-16000

3

Ачааны автомашин

3000-3500

12000-14000

 

Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үечилсэн үйлчилгээ, ашиглалтын засварын хөдөлмөр зарцуулалтын норматив

2-р хүснэгт

Хөдлөх бүрэлдэхүүний төрөл ангилал

Хөдөлмөр зарцуулалт /хүн.цаг/

Техникийн өдөр бүрийн үйлчилгээ /1000 тутамд/

Техникийн ерөнхий оношлогоо үйлчилгээ

Техникийн гүнзгийрүүлсэн оношлогоо үйлчилгээ

Ашиглалтын засвар /гүйлтийн км/

А. СУУДЛЫН АВТОМАШИН:

 

 

 

 

1. Хөдөлгүүрийн цилиндрийн ажлын бага эзэлхүүнтэй /1,8 л хүртэл/

0,25-0,3

2,3-2,6

9,2-10,3

1,7-2,8

2. Хөдөлгүүрийн цилиндрийн ажлын дунд эзэлхүүнтэй /1,8-3,5 л/

0,35-0,5

2,9-3,3

11,7-12,4

2,3-3,2

Б. АВТОБУС:

 

 

 

 

1. Онцгой бага багтаамжийн /урт 5 м хүртэл/

0,5-0,6

4-4,5

15-16

3,6-4,0

2. Бага багтаамжийн /6-7,5 м/

0,70-8

5,5-5,8

18-20

4,0-4,5

3. Дунд багтаамжийн /8-9,5 м/

0,9-1,0

5,8-6,5

24-26

4,5-4,9

4. Их багтаамжийн /10,5-12 м/

1,15-1,2

7,5-8,4

31,5-33,5

4,9-7,0

В. АЧААНЫ АВТОМАШИН:

 

 

 

 

1. Онцгой бага даацын /0,3-1 тн/

0,1-0,2

2,2-2,5

7,2-7,6

2,0-2,7

2. Бага даацын /1-3 тн/

0,3-0,4

1,4-1,6

7,6-8,5

2,7-3,2

3. Дунд даацын /3-6 тн/

0,42-0,57

2,2-2,5

9,1-10,8

3,5-5,0

4. Их даацын /6-12 тн/

0,6-0,65

3,5-4,0

12,6-14,7

5,0-5,5

5. Онцгой их даацын /12 тн-оос дээш/

0,8-0,9

4,0-4,5

14,7-17,5

5,5-7,0

6. Тусгай зориулалтын автомашин

1,0-2,0

6-15

25-60

12-36

Г. ЧИРГҮҮЛ:

 

 

 

 

1. Нэг голт чиргүүл /3 тн хүртэл даацтай/

0,1-0,12

0,3-0,4

2,1-2,4

0,4-0,5

2. Хоёр голт чиргүүл /10 тн хүртэл даацтай/

0,2-0,3

0,8-1,0

4,4-5,0

1,2-1,8

3. Хоёр голт чиргүүл /10 тн-оос дээш даацтай/

0,3-0,34

1,3-1,4

6,0-6,7

1,8-2,2

4. Хагас чиргүүл

0,2-0,3

0,8-1,3

4,2-4,7

1,1-1,5

5. Олон голт чиргүүл

0,34-0,4

1,3-2,5

5,0-8,0

1,6-2,6

2.5. Аж ахуйн нэгж, байгууллага өөрсдөө техникийн оношлогоо, үйлчилгээний үечлэлийг автомашины төрөл, загвар, зориулалт, ашиглалтын нөхцөл болон сэлбэг, шатахуун, тосолгооны материалын зарцуулалтыг үндэслэн хянаж зохицуулах, өсгөх бууруулах зэргээр тодотгол хийж болно. Үүний тулд автотээврийн хэрэгсэл бүрд хувийн хэрэг, техникийн паспорт хөтөлнө. Энэ нь тухайн автомашиныг үйлдвэрлэсэн улс, заводын нэр, он, ашиглалтад орсон үеэс эхлэн өдөр бүр болон нийт явсан гүйлт, зарцуулсан сэлбэг материал, шатахуун, тос, тусгай шингэн, гүйцэтгэсэн ажил зэрэг техник ашиглалтын үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн тэмдэглэсэн бүртгэл болно.

 

Авто замын нөхцөлийн хамаарлыг шилжүүлэн тооцох коэффициент

3-р хүснэгт

Авто замын нөхцөл

Бууруулах болон өсгөх коэффициент

1

Цемент болон асфальт бетон хучилттай зам

1,05

2

Сайжруулсан хайрган хөрсөн зам

1

3

Орон нутгийн ердийн хөрсөн зам

0,9

4

Элсэн хөрс болон уулын бартаат зам

0,8

5

Уул уурхайн зам, тариан талбайн цас ихтэй зудын нөхцөл

0,7

 

Хөдлөх бүрэлдэхүүний төрөл, зарцуулалтаас хамааруулан тооцох коэффициент

4-р хүснэгт

Хөдлөх бүрэлдэхүүний төрөл

Коэффициент

1

Үндсэн төрөл загвар

1

2

Нэг чиргүүлтэй ажилладаг автомашин

0,85

3

Хоёр чиргүүлтэй ажилладаг автомашин

0,8

4

Хагас чиргүүлтэй ажилладаг зүтгэгч автомашин /10-25 тн даац/

0,8

5

Онцгой хүнд даацын чиргүүлтэй ажилладаг зүтгэгч автомашин /25 тн-оос дээш даац/

0,75

6

Өөрөө буулгагч автомашин

0,85

7

Нэг чиргүүлтэй ажилладаг өөрөө буулгагч автомашин

0,8

2.6. Техникийн үечилсэн үйлчилгээний үндсэн ажилбаруудыг нормативт хугацаанд нь бүрэн чанартай хийж гүйцэтгэснээр хөдлөх бүрэлдэхүүний техникийн сааталгүй ажиллагааг хангаж чадна.

 

Хөдлөх бүрэлдэхүүний гүйлтийн 1000 км тутамд ашиглалтын засварт зогсох хугацаа

5-р хүснэгт

Хөдлөх бүрэлдэхүүний төрөл

Хугацаа /өдөр/

1

Суудлын автомашин

0,4-0,6

2

Онцгой бага, бага, дунд багтаамжийн автобус

0,6-0,7

3

Их багтаамжийн автобус

0,5-1,0

4

Онцгой бага, бага, дунд даацын ачааны автомашин

0,7-0,9

5

Их, онцгой их даацын ачааны автомашин

0,8-1,0

6

Чиргүүл, хагас чиргүүл

0,2-0,3

 

3. Хөдлөх бүрэлдэхүүний техникийн үечилсэн үйлчилгээний үндсэн ажилбар

3.1. Техникийн өдөр бүрийн үйлчилгээ:

3.1.1. Автомашины ерөнхий үзлэг шалгалт:

- Бүхээгний хаалга, шил, толь, нарны гэрлийн гялбааны хаалт, хаалганы механизм

- Улсын болон гараашийн дугаар

- Сөхөгддөг бүхээгний түгжээ

- Арал, нум, дугуй

- Чиргүүл чирэх, холбох хэрэгсэл

- Гэрлэн болон дуут дохио, гэрэлтүүлэх хэрэгсэл

- Шил арчигч, угаагч

- Дулаацуулгын системийн ажиллагаа

- Жолооны хүрдний сул явалт, урд дугуйн эргэлт хязгаарлагч

- Дискэн холбооны ажиллагаа, удирдлагын битүүмж

- Тормозны механизмын ажиллагаа, удирдлагын битүүмж

- Хянах, хэмжих хэрэгслийн ажиллагаа

- Хөдөлгүүрийн тосны түвшин, даралт

- Шатахууны түвшин

- Хөргөх шингэний түвшин

- Тос, шатахуун, шингэн алдалт

- Шингэн удирдлагатай хүч дамжуулах ангийн тосны түвшин

- Өндөр даралтын насосны тосны түвшин

- Хий хураагуурын ажиллагаа, бохирдолт

- Салхины шил, их гэрэл угаах хэрэгслийн шингэний түвшин

3.1.2. Угааж цэвэрлэх, цэнэглэх ажил:

- Бүхээгний шил толь, их бага гэрэл, гэрлэн дохио тормозны болон ухрах гэрэл, оврын гэрэл

- Улсын болон гараашийн дугаар ялгах болон таних тэмдэг

- Автомашиныг бүхэлд нь угаах

- Шатахуун, тос, шингэний түвшинг шалгаж цэнэглэх

3.1.3. Автобусанд хийгдэх нэмэгдэл ажил:

- Шил, гишгүүр, бариул, суудал, хаалга, цонхны шил, дээврийн салхижуулалтын системийн бүрэн бүтэн байдал

- Хийн нум, хаалга онгойлгох механизмын ажиллагаа, битүүмж

- Зорчих танхим, бүхээг, шатны гишгүүр, оврын болон чиглэлийн хаягийн гэрэлтүүлэг

- Агааржуулалт, дулаацуулгын механизмын ажиллагаа

- Чанга яригчийн ажиллагаа

- Зорчигчдын танхим, хаалга, цонх, суудал, бариулыг цэвэрлэх.

3.2. Техникийн ерөнхий оношпогоо, үйлчилгээ:

3.2.1. Хөдөлгүүр:

- Хөдөлгүүрийн тахир гол, шатуны болон хий хуваарилах механизмын ажиллагаа, хөргөх шингэний температур, тосны даралт заагч, амперметр шатахууны түвшин заагч зэргийн ажиллагааг шалгах

- Хөдөлгүүрийн хөргөлт, тосолгоо, тэжээлийн системийн битүүмжлэл шалгах

- Хөдөлгүүрт бэхлэгдсэн зангилаа, тоноглол, хэрэгслийн бэхэлгээ шалгах /хөдөлгүүрийн бэхэлгээ, дискэн холбоо, хурдны хайрцаг стартер, генератор, карбюратор, усны насос, тосны шүүр, сэнсний оосрын тохиргоо, яндан дуу намсгагчийн бэхэлгээ/

3.2.2. Дискэн холбоо:

- Дискэн холбооны дөрөөний сул явалтыг хэмжиж тохируулах, буцааж татах пүршний ажиллагаа, шингэн удирдлагын битүүмжийг шалгах

- Хийн хүчлүүртэй автомашины хүчлүүрийн бэхэлгээ, битүүмжлэг

- Дискэн холбоог салгах, залгах механизмын ажиллагааг шалгах

3.2.3. Хурдны хайрцаг:

- Хурдны хайрцагны эд ангийн бэхэлгээ, битүүмжийг шалгах

- Арааны алгуур залгалт, салгалтын ажиллагааг шалгах

- Шингэн удирдлагат хурдны хайрцагны шингэний түвшин, битүүмжийг шалгах

3.2.4. Кардан дамжуулга:

- Кардан дамжуулгын бэхэлгээ, нугасан болон горвит холбоосны холхилт, засварын тулгуур, савхан холхивчийн түгжээг шалгах

- Уян кардан дамжуулгын бүрэн бүтэн байдал, савалгааг шалгах

3.2.5. Хойд хөтлөгч тэнхлэг:

- Нумны хуруу, даруулга, дугуйн бэхэлгээг шалгаж чангалах

- Пүршин зөөллүүрийн уян хатан байдал, тавагны бэхэлгээг шалгах

- Үл хамаарах урд тэнхлэгийн босоо тулгуур, дээд доод хөшүүрэг, хөндлөвчийн бэхэлгээг шалгах

- Амортизаторын бэхэлгээ, битүүмжийг шалгах

- Дугуйн хээний элэгдэл, хийн даралтыг шалгах

- Урд тэнхлэгийн булны холхивчийн сул хөдөлгөөнийг шалгах

- Эргэх нударганы хөшүүрэг, өндгөн тулгуурын эрэгний түгжээ, дөрийг шалгах

- Жолооны механизмын хүчлүүрийн битүүмж шалгаж жолооны хүрдний сул явалтыг хэмжиж тохируулах

3.2.7. Тормозны систем:

- Тормозны дөрөөний сул явалт, ажпын явалтыг шалгах

- Тормозны идэвхжилтийг тоноглол дээр шалгах

- Хийн, шингэн тормозны төв аппарат, дугуйн тормозны цилиндр дамжуулах хоолойн битүүмжийг шалгах

- Гар тормозны ажиллагааг налууд зогсоож шалгах

3.2.8. Арал, бүхээг, тэвш:

- Арал бүхээгт бэхлэгдсэн агрегат, зангилаа, эд ангиудын бэхэлгээг шалгах

- Хойт нумны бэхэлгээг шалгах

- Сөхөгддөг бүхээгний тулгуур, нугас, пүрш, хязгаарлах хамгаалах хэрэгслийн ажиллагааг шалгах

- Арал, тэвшний бэхэлгээ, хагас чиргүүлийг холбох эмээлт хэрэгсэл, тулгуур, чирэх хэрэгсэл, түгжээ, өргөх буулгах механизмын ажиллагааг шалгах

- Суудлын автомашин, автобусны бүхээгний шал, хормойвч, бампер, шаврын хаалтын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл

- Хаалганы түгжээ, бариул, шил өргөгч, толины тохируулах хэрэгслийн ажиллагааг шалгах

- Бүхээгний дотор гаднах орчны дуу чимээг шалгах

3.2.9. Тэжээлийн систем:

- Түлшний савны бүрэн бүтэн байдал

- Карбюраторын ажиллагаа, тохируулга, хөвүүрийн камер дахь түлшний түвшинг шалгах

- Шатахууны тунгаагуурын техникийн байдал, бохирдлыг шалгаж цэвэрлэх

- Ажлын холимог оруулах, ажилласан хийг гаргах, яндангийн бэхэлгээг шалгаж чангалах

- Тэжээлийн системийн зангилаа, холбоосны бэхэлгээ битүүмжийг шалгах

- Агаар шүүгчийг шалгах, цэвэрлэх

- Түлшний өндөр даралтын насос, форсункийн ажиллагааг шалгах, тосны түвшинг шалгах

- Ажилласан хийн найрлага дахь хот бодисын хэмжээг шалгах

- Дуу намсгагчийн бэхэлгээ, битүүмжийг шалгах

3.2.10. Цахилгаан тоноглол:

- Зай хураагуурын бохирдлыг цэвэрлэх, залгуурын бэхэлгээ, шингэний түвшин хүчдэлийг шалгах

- Зай хураагуурын битүүмж, таган дахь агааржуулах нүх болон гэрний бүрэн бүтэн байдлыг шалгах

- Дуут болон гэрлэн дохио, хянах самбарын хэмжих хэрэгслүүд, улсын дугаар, оврын ухрах болон тормозны гэрэл, гэрлийн төв түлхүүр, дулаацуулга, халаагуур, шил арчигчийн цахилгааны хэлхээг шалгах

- Генератор, стартөрийн бэхэлгээ, цахилгаан хэлхээний сүлжээ, утас, холбоосыг шалгах

- Асаалтын систем, таслан хуваарилагч, өндөр нам хүчдэлийн гүйдэл, хэлхээний утасны тусгаарлагч болон эд ангийн ажиллагааг шалгах

- Бусад нэмэгдэл цахилгаан хэрэгслүүд, гал хамгаалагчийн блокын ажиллагааг шалгах.

3.2.11. Угааж цэвэрлэх, шалгаж цэнэглэх ажил:

- Хөдөлгүүр, хүч дамжуулах анги, жолоо, тормоз, дискэн холбооны механизмын гадна талын тос бохирдолтыг цэвэрлэх, шил арчигчийн болон хөргөх шингэний түвшинг шалгах

- Тормозны хий, шингэний хүчлүүр, агаар шүүгчийг шалгаж цэвэрлэх

- Хийн тормозны хий хураагчийн бохирдолт, тунадасыг цэвэрлэх

- Өөрөө буулгагчийн өргөх механизм, арын хашлага, түүний техникийн байдал, түгжээний ажиллагааг шалгах

- Бүхээг, тэвшний тоос шороог угааж цэвэрлэх

3.2.12. Автобусанд хийх нэмэгдэл ажил:

- Бүхээг, шал, суудал, түшлэг, суудлын бүрээс, цонх салхивчийн түгжээс зорчих танхимын бариул, тулгуурын бүрэн бүтэн байдал

- Хаалга нээх, хаах мөханизм, түгжээ хянах самбар, дотоод дохиолол, бүхээгний доторлогооны бүрэн бүтэн байдлыг шалгах.

- Хийн нум, амортизатор, бүхээгний байрлал тохируулагчийг шалгах

- Бүхээгний арал нуруу, босоо болон дагуу тулгуур зэргийг шалгах

3.3. Техникийн гүнзгийрүүлсэн оношлогоо, үйлчилгээ:

Техникийн гүнзгийрүүлсэн оношлогоо, үйлчилгээнд техникийн ерөнхий оношлогоо, үйлчилгээнд хийгдэх ажилбаруудыг бүрэн гүйцэтгээд нэмж дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

3.3.1. Хөдөлгүүр:

- Хөргөлтийн радиатор, термостат, жалюз, юүлэх цоргоны бэхэлгээг шалгах

- Нүүрэвч, сэнсний хүрээ, сэнс, усны насос, духны тагны бэхэлгээг шалгах

- Дамжуулгын оосор, гинжин дамжуулгын ажиллагааг шалгаж тохируулах

- Хөдөлгүүрийн цилиндрын гавал, дамжуурган голын тулгуурын бэхэлгээг шалгах

- Клапангийн дулааны засварыг шалгах

- Тосны тэвшний бэхэлгээг шалгах

- Хөдөлгүүрийн ажиллагааны дууг элөктрон мэдрэгч бүхий чагнуураар чагнаж оношлох

- Хөдөлгүүрийн тос болон шатахууны зарцуулалтыг шалгаж гэмтлийн шалтгааныг илрүүлэх

- Хөдөлгүүрийн асаалтын эргэлтийн өнцгийг стробоскопын лампаар шалгаж тохируулах

- Цилиндрийн даралтыг цилиндр бүр дээр компрессорметрээр шалгах

- Тосны шүүлтүүрийг шалгаж солих

3.3.2. Дискэн холбоо:

- Хөдөлгүүрийн блок, хурдны хайрцагт бэхлэгдсэн дискэн холбооны арьсны бэхэлгээг шалгах

- Дискэн холбооны дөрөөний сул явалт, хөтлөгдөх, хөтлөх дискний элэгдэл тотго, муфтний элэгдэл тохиргоог шалгах

3.3.3. Хурдны хайрцаг:

- Хурдны хайрцагны тосны түвшин, тос бохирдолтыг шалгах

- Хурдны хайрцагны араа залгах, салгах механизмын ажиллагааг шалгах

- Хурдны хайрцагны гэрийн бэхэлгээ, битүүмжийг шалгах

3.3.4. Хойд хөтлөх тэнхлэг:

- Хойд тэнхлэгийн тосны түвшин, битүүмжийг шалгах

- Ерөнхий дамжуулгын хөтлөх, хөтлөгдөх арааны харьцааг шалгах, редукторын ажиллагааг дуу чимээ, халаалтаар оношлох

- Хүч дамжуулах ангийн чадлын алдагдлыг тодорхойлох

- Хагас гол, дугуйн бэхэлгээ, булны тохиргоог шалгах

- Автомашины хөтлөх дугуй дахь чадал, зүтгэх хүчийг тоноглол дээр хэмжих

3.3.5. Урд тэнхлэг, жолооны механизм:

- Урд дугуйн тавилтын өнцгүүдийг шалгах

- Жолооны хүрд, дамжуулгын эд ангийн бэхэлгээг шалгах

- Цапфаны шкворень гол, жолооны хүрдний сул явалт, бүрэн явалт, эргүүлэх хүч, хөндлөн дагуу, босоо татуургын холхио, тосолгоо бэхэлгээг шалгах

- Урд дугуйн үзүүрийн болон угийн холхивчны тосолгоо, тохиргоо, жийрэг, түгжээ, бэхэлгээг шалгах

- Үл хамаарах урд тэнхлэгийн бэхэлгээ, босоо тулгуур хөндлөвчүүд, нугасан холбоосууд, дээд, доод хөшүүргүүд, тавагны ажиллагааг шалгах

- Амортизаторын ажиллагаа, битүүмж, бэхэлгээг шалгах

- Урд хөтлөгчтэй автомашины эргэх булт холхивчийн битүүмж, ажиллагааг шалгах

3.3.6. Тормозны систем:

- Хий хураагуурын ажиллагаа, даралтыг шалгах

- Тормозны диск, тэлэгч, пүршний ажиллагааг шалгах

- Автомат тормозны системийн битүүмж, шингэний түвшинг шалгах

- Тормозны колодок, накладкийн элэгдлийг шалгах

3.3.7. Карбюраторт хөдөлгүүрийн тэжээлийн систем:

- Агаар шүүгч, холимогийн болон агаарын хаалтыг удирдах татуургын ажиллагааг шалгах

- Бензин насосны ажиллагааг хөдөлгүүрээс авч шалгах

- Карбюраторыг хөдөлгүүрээс салган авч угааж цэвэрлэн шахсан хийгээр үлээлгэх

- Хөдөлгүүрийн сул ажиллагааны тогтвортой, хамгийн бага эргэлтийн тохиргоог шалгаж тохируулах

3.3.8. Дизель хөдөлгүүрийн тэжээлийн сисем

- Түлш тоосруулагч, өндөр даралтын түлний насосыг авч тоноглол дээр шалгаж тохируулах

- Түлшний эргэлтийг шалгах, систем дэх хийг авах

- Хөдөлгүүрийн асаалт, сул ажлын горимд тахир голын хамгийн бага эргэлтийг шалгаж тохируулах

3.3.9. Цахилгаан тоноглол

- Зай хураагуурын шингэний нягтралыг ареометрээр, элементүүдийн хүчдэлийг вольтметр бүхий ачаат сэрээгээр шалгах

- Зай хураагуурын шонгийн бэхэлгээ, масс салгагч, гал хамгаалагчийг шалгах

- Очлуурыг авч ажиллагааг нь тусгай тоноглол дээр шалгах

- Таслан хуваарилагчийг хөдөлгүүрээс авч цэвэрлэх, тагны дотор тал, нүүрсэн контакт, алх дөшин контактын тохиргоог шалгах, нударгыг тослох

- Их гэрлийн тусгалыг шалгах

- Хурд хэмжүүрийн уян голын ажиллагааг шалгах

- Хурд хэмжүүрийн ажиллагаа, ломбыг шалгах

- Хянах самбарын хэмжих хэрэгслүүдийн ажиллагааг шалгах

- Хөдөлгүүрийн хөргөх шингэний температур, тосны даралт, түлшний түвшин заагчийн мэдрэгчийн ажиллагааг шалгах

3.3.10. Угааж цэвэрлэх ажилбар:

- Хөдөлгүүрийн агаар шүүгчийг цэвэрлэх, тосыг солих, тосны бүдүүн нарийн шүүр, төвөөс зугтаах шүүлтүүрийг угааж, цэвэрлэж солих

- Түлшний савнаас тундасыг юүлж асгах

- Автомашины бүхээгний доторлогоо, салхижуулах систем бусад эд ангийн бэхэлгээг шалган угааж цэвэрлэх

3.4. Техникийн улирлын үйлчилгээ:

Техникийн улирлын үйлчилгээгээр техникийн гүнзгийрүүлсэн оношлогоо, үйлчилгээнд хийгдэх бүх ажлуудыг гүйцэтгэхээс гадна автомашиныг дулааны улирлын ажиллагаанд бэлтгэж хаврын сүүл сард, хүйтний улирлын ажиллагаанд бэлтгэж намрын сүүл сард дараах ажилбарыг нэмж хийж гүйцэтгэнэ.

- Хөргөх болон тормозны системийн юүлэх цоргоны ажиллагааг шалгах

- Хөдөлгүүрийн хөргөх шингэний оронд ус хийсэн нөхцөлд хүйтний улиралд шилжих үед хөргөх системийг угааж тусгай шингэнээр /тосол/ цэнэглэнэ.

- Зай хураагуурын шингэний нягтралыг улирлын байдалд тохируулан цэнэглэх

- Түлшний савыг угааж, түлш дамжуулах хоолойг цэвэрлэх

- Бүхээгний дулаацуулгын системийн радиаторыг угааж цэвэрлэх

- Таслан хуваарилагчид тохиргоо хийх

- Хөдөлгүүр болон агрегат, механизмын тосыг улирлын байдалд тохируулан солих

- Хаалга, цонхыг дулаалж нүүрэвч хийх

- Бүхээгний дулаалга доторлогоог хийх

- Хөргөлтийн системийн жалюз, радиаторын хаалт, дулаацуулгын системийн үйл ажиллагааг шалгах.

 

4. Засварын тогтолцоо

4.1. Хөдлөх бүрэлдэхүүний засвар нь ажлын шинж чанар, хэмжээнээс хамаарч дор дурдсан ангилалд хуваагдана.

- Ашиглалтын засвар

- Агрегатын их засвар

4.2. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаанд түүний агрегат, зангилаа, механизм, эд ангиудад тохиолдсон эвдрэл гэмтлийг ашиглалтын засвараар хийж гүйцэтгэнэ.

4.3. Автомашины агрегат, зангилааны ажиллах чадварыг ашиглалтын засвараар сэргээх боломжгүй, энэ нь эдийн засгийн хувьд ашиггүй тохиолдолд тухайн агрегатыг бүрэн задалж, сэргээн засварлах, сэргээн засварласан буюу шинэ суурь эд ангийг угсарч тохируулах, ажиллагааг нь шалгах замаар агрегатын их засварыг гүйцэтгэнэ.

4.4. Автобус, суудлын автомашины бүхээгт эдэлгээний хугацаанд нэг удаа их засвар хийж болно.

 

Агрегатын суурь болон үндсэн эд анги

 

Агрегатын нэр

Суурь эд ангийн нэр

Үндсэн эд ангийн нэр

1

Хөдөлгүүр, авцуулах холбооны гэрийн хамт

Хөдөлгүүрийн блок

Цилиндрийн гавал, тахир гол, эрчлүүр, хуваарилах гол авцуулах холбооны гэр, хөтлөх, хөтлөгдөх диск

2

Хурдны ба хуваарилах хайрцаг

Хурдны ба хуваарилах хайрцагны гэр

Гэрний таг, хөтлөх, хөтлөгдөх болон засварын гол

3

Автомат хурдны хайрцагны шингэн механик удирдлагат дамжуулга

Механик хэсэг, редукторын гэр

Хөтлөх, хөтлөгдөх болон засварын гол, трубины болон насосны дугуй, реактор

4

Хөтлөх тэнхлэг

Тэнхлэгийн арьс

Редукторын гэр, ерөнхий дамжуулга, диференциал, тормозны бул, барабан, диск, дугуйн редукторын дагуул араа

5

Урд тэнхлэг

Тэнхлэгийн гол, үл хамаарах тэнхлэгийн хөндлөвч

Эргэх нударга, бул, шкворень, барабан, диск, пүрш, нум, амортизатор

6

Кардан дамжуулга

Кардан гол

Гулсах сэрээ, чагтан гол

7

Жолооны удирдлага

Жолооны механизмын шингэний хүчлүүр, насосны гэр

Босоо хөшүүргийн гол, могой араа, хэдэргэн поршень, шургий гол, эргэлдүүр

8

Бүхээг кузов

Бүхээг кузовын яс төмөр

Хаалга, капот, крыло, тээшний сав, нүүр, шал

9

Тэвш

Тэвшний суурь

Хөндлөн, дагуу гуя мод, шал, хашлага

10

Арал

Дагуу гуя

Хөндлөвч, нумны тулгуурууд

11

Өөрөө буулгах автомашины өргөх механизм

Шингэн өргөгчийн чадал нэмэгдүүлэх хайрцагны тэвш

Хүч дамжуулах хайрцагны гэр, тэвш өргөх цилиндр

 

 

ТӨГСӨВ.