МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Бензин хөдөлгүүртэй автомашин - Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга

MNS 5013:2003

Petrol engine vehicle - Maximum acceptable level and measuring method of exhaust emission

MNS 5013:2001-ийн оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 33 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэхүү стандартын зорилго нь бензинт хөдөлгүүртэй автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн утааны найрлага дахь, агаар бохирдуулах бодис (СО, СН)-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинэчлэн тогтоож автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг багасгах, улмаар агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд, экологийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулж, арилгахад автотээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн байдалд тавих экологийн хяналтыг хүчтэй болгоход оршино.

 

2. Хамрах хүрээ

Бензинт хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь автомашины хөдөлгүүрийн тахир голын хамгийн бага (сул ажиллагаанд) ба хамгийн их (2500 эргэлт/мин ± 200 эргэлт/мин) эргэлтийн үед түүний утааны хамт агаарт хаягдаж байгаа бохирдуулах бодис (СО, СН)-ын стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээ, хэмжих арга, аюулгүй ажиллагааны шаардлагыг тодорхойлно.

Энэхүү стандартыг бензинт хөдөлгүүртэй автомашины техникийн байдлын хяналтын үзлэг, хөндлөнгийн шалгалт хийх, мөн автомашины агрегат, зангилаа, механизм, системүүдийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, тохиргоо, засвар хийсэн болон нэмэгдэл төхөөрөмж тавьсны дараа автомашины техникийн байдал, экологийн үзүүлэлтийг хэмжиж шалгах зэрэгт ашиглана.

Иймд энэхүү стандартыг автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг болон автотээврийн хэрэгслийн ашиглалтын экологийн хяналт эрхэлдэг байгууллагууд, автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дагаж мөрдөнө.

Энэ стандарт бүх жин нь 400 кг-аас бага, хөдөлгүүрийн хурд нь 50 км/цаг-аас хэтрэхгүй, хоёр ээлжийн ба роторт хөдөлгүүртэй дээд ангилалд багтдаг, түүнчлэн өндөр уулын нөхцөлд байнга ажилладаг автомашинд үл хамаарна.

 

3. Норматив ишлэл

Энэ стандартад дараахь баримт бичгээс иш татсан.

1. Правило ЕЭК ООН №49 и 83 (уровни требований этих Правил разных лет или Евро-0, Евро-1, Евро-2 и т.д.)

2. Правило ЕЭК ООН к Венскому Соглашөнию 1997г (О принятии единообразных условий для периодических техничөских осмотр колесных транспортных средств и о взаимном признании таких осмотров)

3. MNS 4598:2003 Автотээврийн хэрэгслийн төхникийн байдалд тавих шаардлага

4. ISO 3930:2000 Instruments for measuring vehicle exhaust emissions

5. MNS 12.1007-91 Ажлын бүсийн агаар. Ариун цэвэр, эрүүл ахуйн ерөнхий шаардлага

 

4. Нэр томъёо, тодорхойлолт

4.1. Энэ стандартад хэрэглэсэн нэр, томъёог доор дурдсан утгаар ойлгоно.

4.1.1. "Ажлын температур" - хөдөлгүүрийг халааж автомашиныг байрнаас нь хөдөлгөж болох үе дэх хөдөлгүүрийн хөргөх шингэн, тосны (агаарын хөргөлттэй хөдөлгүүрт) үйлдвэрлэгчийн зөвлөсөн температур. Энэ үөд хөдөлгүүрийн ажлын температур 60°С-аас бага байж болохгүй;

4.1.2. "Өндөр уулын нөхцөл" - ажиллах орчин далайн түвшнээс дээш 2000 м, түүнээс өндөр өргөгдсен байх;

4.1.3. "Бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ" - агаар бохирдуулах эх үүсвэрээс байгаль орчинд хаяж болох хорт бодисын дээд хязгаар; (ЗДХ)

4.1.4. "Нэмэгдэл төхөөрөмж" - автомашины хөдөлгүүрийн утааны найрлага дахь хорт бодисыг зөвшөөрөгдөх дээд хэмжээнд хүргэж бууруулах, хязгаарлах зориулалт бүхий шүүлтүүр, түүнтэй адилтгах зориулалттай бусад төхөөрөмж;

4.1.5. "Автотээврийн хэрэгслийн экологийн хяналт" - автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, стандартын биелэлтийг хангуулах үйл ажиллагаа;

4.1.6. "Автотээврийн хэрэгслийн экологи (байгаль орчинд нөлөөлөх хортой нөлөөллийн)-н үнэлгээ" - автотээврийн хэрэгсийн ашиглалтын явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тогтоох үйл ажиллагаа;

4.1.7. "ppm" - агаарын эзлэхүүний сая хуваасны хэсэг, сая-1-ээр.

 

5. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ

5.1. Бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлагад агуулагдах нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсустөрөгчийн хэмжээг автомашины хөдөлгүүрийн сул ажиллагааны хамгийн бага эргэлт (n хам. бага)-н, ихэсгэсэн их эргэлтийн (nих) давтамжуудаар тахир голын эргэлтийн өөрчлөлт 2500 эргэлт/мин ±200 эргэлт/мин байхад зориулалтын багажаар хэмжиж тодорхойлно.

5.2. Бензин хөдөлгүүртэй автомашины хөдөлгүүрийн утааны найрлагад агуулагдах нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсустөрөгчийн зөвшөөрөх дээд хэмжээ 1-р хүснэгтэд заасан хязгаарт байна. Энэ хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.

1-р хүснэгт

Үйлдвэрлэгдсэн он

/жилээр/

Тахир голын эргэлтийн давтамж

Эргэлт/мин

Нүүрстөрөгчийн дутуу ислийн утааны найрлагад эзлэх хувийн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ (%)

Нүүрсустөрөгчийн утааны найрлагад эзлэх хувийн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ,

Ppm (сая-1)

- 1987 он буюу үүнээс өмнө үйлдвэрлэгдсэн

n. хам. бага

n. хам. их

2,5

2,0

1000

- 1988-1990 он (ороод) хүртэл үйлдвэрлэгдсэн

n. хам. бага

n. хам. их

2,0

1,5

750

- 1991-1995 он хүртэл

n. хам. бага

n. хам. их

1,5

1,0

500

- 1995 он болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн

n. хам. бага

n. хам. их

1,0

0,5

250

Тайлбар: n. хам. бага - тахир голын хамгийн бага эргэлт

n. ихэс - тахир голын ихэсгэсэн их эргэлт

Тахир голын эргэлтийн ихэсгэсэн (n ихэс) давтамжийг тухайн автомашины техникийн баримт бичигт тусгасан байдаг.

5.3. Автомашины утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын хэмжээг дараахь тохиолдолд шалгана.

- автомашинд техникийн үйлчилгээ хийсэн,

- бензинт хөдөлгүүртэй автомашины утааны найрлагад нөлөөлөх агрегат, зангилаа, системд засвар, үйлчилгээ хийсэн,

- автомашин эзэмшигч хүсэлт тавьсан,

- автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг явуулсан,

- үзлэгийн дүнд давтан шалгалт хийсэн,

- эрх бүхий байгууллага хүмүүс экологийн хяналт, шалгалт хийсэн,

- автомашинд нэмэгдэл төхөөрөмж суурилуулсан.

 

6. Хэмжилт хийх арга

6.1. Нийтлэг шаардлага

6.1.1. Автомашины хөдөлгүүрийн систем нь ажиллагааны хэвийн шаардлага хангасан байх бөгөөд агаар түлшний харьцаа 1,4-1,5 байна. Катализатортой /тортог шүүх хэрэгсэл/ автомашинд λ нь 1±0,03 байна.

6.1.2. Хэмжилт хийхийн өмнө хөделгүүрийг тээврийн хэрэгслийн хэвийн ажиллагааны горимд халааж, хөдөлгүүрийн хөргөх шингэн болон тосны (агаарын хөргөлттэй хөдөлгүүрт) ажлын температурыг ашиглалтын зааварт заасан хэмжээнд хүргэнэ.

6.1.3. Хөдөлгүүрийн утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисыг хэмжих багаж нь энэ стандартын 7 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

6.1.4. Хэмжих хэрэгслийг түүний ашиглалтын зааврын дагуу ажлын байдалд оруулж хэмжилт хийхэд бэлтгэнэ.

6.2. Хэмжилт хийх дараалал

6.2.1. Хэмжилт хийхэд дараахь дарааллыг баримтална:

- хурдны хайрцагны араа салгах хөшүүрэг ба автомат ажиллагаатай хурдны хайрцгийн хурд сонгох товчлуурыг сул байрлалд тус тус тавина,

- гар тоормосоор автомашиныг найдвартай зогсооно,

- хөдөлгүүр ажиллаж байвал түүнийг унтраана,

- хөдөлгүүрийн капотыг онгойлгоно,

- эргэлт хэмжигчийг зааврын дагуу холбож, хэмжигч багажийн хошууг хөдөлгүүр асахаас өмнө янданд байрлуулна,

- хөдөлгүүрийн утааны найрлага дахь бохирдуулах бодис хэмжигч багажийн сорьц авах хошууг автомашины яндангийн амнаас 30 мм-ээс багагүй зайд дотогш шургуулна,

- хөдөлгүүрийг асаана,

- хөдөлгүүрийн тахир голын эргэлтийн давтамжийг ихэсгэсэн (n. ихэс) хэмжээнд хүргэж, энэ горимоор 15 секундээс багагүй хугацаанд ажиллуулан хэмжилтийг хийж, утааны найрлага дахь бохирдуулах бодис нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсустөрөгчийн хэмжээг тодорхойлно,

- хөдөлгүүрийн тахир голын давтамжийг хамгийн бага (n. хам. бага) хэмжээнд хүргэж, энэ горимоор 20 секундээс доошгүй хугацаанд ажиллуулан хэмжилтийг хийж утааны найрлага дахь бохирдуулах бодис нүүрстөрөгчийн дутуу исэл, нүүрсустөрөгчийн хэмжээг тодорхойлно,

- автомашины хөдөлгүүрийн утаа гаргах яндан нь хоёр салаа бол тус бүрд нь хэмжилт хийж хамгийн их хэмжээг нь хэмжилтийн дүн болгож авна.

6.2.2. Хэмжилтийн дүнг техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудсанд бичнэ.

 

7. Хэмжих хэрэгсэлд тавих техникийн шаардлага

7.1. Хэмжилтийг итгэмжлэгдсэн лабораториор шалгуулж баталгаажуулсан багажаар гүйцэтгэнэ.

7.2. Бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисыг хэмжих багажид тавих техникийн шаардлага

2-р хүснэгт

д/д

Багажийн нэр

Зориулалт

Техникийн шаардлага

1.

Бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь агаар бохирдуулах бодис хэмжих багаж

Хөдөлгүүрийн утааны найрлага дахь:

 

 

нүүрстөрөгчийн

дутуу исэл СО

Хэмжилтийн хязгаар - 0-9,99%

Хэмжилтийн нарийвчлал - 0,01%

нүүрстөрөгчийн

давхар исэл СО2

Хэмжилтийн хязгаар - 0-19,9%

Хэмжилтийн нарийвчлал - 0,1%

нүүрсустөрөгч СН

Хэмжилтийн хязгаар - 0-10,000ppm

Хэмжилтийн нарийвчлал - 0,01ppm

хүчилтөрөгч О2

Хэмжилтийн хязгаар - 0-25%

Хэмжилтийн нарийвчлал - 0,01%

тосны температур °С

 

Хэмжилтийн хязгаар - 45-125°С

Хэмжилтийн нарийвчлал - 2°С

агаар түлшний харьцаа, λ

Хэмжилтийн хязгаар - 0,50-2,50

Хэмжилтийн нарийвчлал - 0,01

эргэлтийн давтамж

Хэмжилтийн хязгаар - 0-6000 эрг/мин

Хэмжилтийн нарийвчлал - 100 эрг/мин

Автомашины хөдөлгүүрийн утааны найрлага дахь бохирдуулах бодисыг хэмжих багаж нь хэт улаан туяаны микропроцессор дээр үндэслэсэн фотометр байх бөгөөд бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь СО, СО2, СН, О2 хэмжих горимтой байна.

Нэг удаагийн хэмжилт хийх тогтмол хугацаа нь 20 секундээс ихгүй байна.

Багажийн ажиллах орчны температур 5°С-аас 40°С, тэжээл хангамж нь 110-240 вольт байна. Энэ нь хэмжилтийг зөвхөн үйлдвэрлэлийн байранд хийхэд хамаарна.

 

8. Аюулгүй ажиллагааны шаардлага

8.1. Ажлын байр

8.1.1. Автомашины утааны найрлага дахь бохирдуулах бодисын хэмжээг тодорхойлох зориулалтын ажлын байр байна. Ажлын байр нь "Ажлын бүсийн агаар. Ариун цэвэр, эрүүл ахуйн еренхий шаардлага" MNS 12.1007-91 стандартын шаардлагыг хангасан байх ба зориулалтын агааржуулагчтай байна. Хаалттай орчинд хэмжилт хийхийг хориглоно.

8.1.2. Хэмжилт хийх орчинд үүсэх шуугиан, доргионы түвшин нь стандартын шаардлага хангасан байна.

8.1.3. Хэмжилт хийх үед дараахь зүйлийг анхаарна:

1) хэмжилт хийх үөд автомашин өнхрөхөөс урдчилан сэргийлнэ,

2) автомашины хөдөлгөөнт хэсгүүдээс болгоомжилно,

3) цахилгаан холболт, хөдөлгүүрийн эд анги, араа, бүслүүр, сэнсний далбааны ойролцоо хувцас, үс, гараа хүргэж болохгүй,

4) зангиа зүүх, элбэг хувцас өмсөх, үнэт эдлэл, цаг зүүх, сонин сэтгүүл унших зэргийг хэмжилт, тохиргоо хийх үөд хориглоно,

5) халуун хий систем, радиотор, хоолойтой болгоомжтой харьцах,

6) ажлын үед хүчил, утаа, тоос, шороо, тос зэргээс нүдээ хамгаалах нүдний шил үргэлж хэрэглэнэ,

7) утааны янданд гараа түлэх, хайрахаас болгоомжилно.

 

 

ТӨГСӨВ.