МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Автомашины зогсоол

Ангилал, Ерөнхий шаардлага

MNS 5342:2003

Preserration of transport means, stopping plase of any sort and conditions of technical requirement

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Бүх төрлийн автотээврийн хэрэгслийг хадгалах, зогсоол талбайд тавихад хөдөлгөөний аюулгүй байдал, экологи, эрүүл ахуй, техник ашиглалтын болон хадгалалт, галын аюулгүйн шаардлагыг хангах үндсэн нөхцөлийг тогтооно.

 

2. Хамрах хүрээ

2.1. Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа бүх төрлийн автотээврийн хэрэгслийг хадгалах, зогсоолд тавих техникийн ерөнхий шаардлагыг тодорхойлно.

2.2. Энэхүү стандарт нь автотээврийн хэрэгслийг хадгалах, зогсоол талбайд тавих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, нийт тээврийн хэрэгслийн жолооч нарт хамаарагдана.

 

3. Норматив ишлэл

Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн доорхи баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалаас иш татаж хэрэглэнэ:

1) MNS 4606-98 Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүн. Техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт.

2) ГОСТ 21398-89 Автомобили грузовые. Общие технические требование.

3) СНиП II-93-74 "Автотээврийн ажил үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн норм"

4) 2.08.02-89 Автотээврийн үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилгын норм ба дүрэм.

 

4. Нэр томъёо

Энэхүү стандартад орсон нэр томъёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1. Автотээврийн хэрэгсэл - Ачаа болон зорчигч тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн ачааны ба суудлын автомашин, автобус, чирэгч, чиргүүл, хагас чиргүүл.

4.2. Автомашины зогсоол - Техникийн хувьд бүрэн болон бүрэн бус тээврийн хэрэгслийг тавьж хадгалах зориулалт бүхий битүү, ил задгай инженерийн барилга, байгууламж.

 

5. Автомашин хадгалах байранд тавигдах шаардлага

5.1. Зогсоолын ангилал.

Зогсоолыг автомашин хадгалах аргаар нь:

- Битүү (дулаан, хучилттай, хаалгатай)

- Ил задгай (задгай талбай, хашаа)

5.2. Битүү (дулаан) зогсоолыг хадгалах төрлөөр нь газар доорхи ба газар дээр гэж ангилна. Эдгээр нь нэг ба олон давхар байж болно.

5.3. Зогсоолыг автомашин байрлуулах төрлөөр нь:

- Нэг ба олон эгнээ байрлалтай.

- Орох хаалганы тэнхлэг дагуу шууд ба өнцгөөр байрлах гэж ангилна.

5.3.1. Давхар зогсоолд автомашиныг өөрөөр нь явуулж байрлуулах үйлдлийг давхар хоорондын дамжих зам (рампа (пандус))-аар гүйцэтгэх ба энэ нь шулуун, дугуй, тахир хэлбэрийн байж болно.

5.3.2. Механикжуулсан зогсоолд автомашиныг тавихад өргөх ба буулгах үйлдлийг өргүүр (лифт), тээвэрлэгч (контейнер) ашиглан гүйцэтгэнэ. Өргөх хурд 0,3-2,0 м/сек байна.

5.4. Автотээврийн хэрэгслийг битүү зогсоолд тавихад дор дурьдсан овор хэмжээний ангиллыг мөрдөнө. Битүү зогсоолын эзлэх талбайн дээд хэмжээ 40,000 м2-аас ихгүй байна.

Ангилал бүлгийн дугаар

Урт /м/

Өргөн /м/

I

5 хүртэл

1,8 хүртэл

II

5,1-6

1,9-2,2

III

6,1-8

2,3-2,5

IV

8,1-10

2,6-2,8

V

10-аас их

2,8-аас их

5.5. Ил зогсоолд тавих нэг тээврийн хэрэгслийн эзлэх талбайн хэмжээг дараах дундаж нормоор тооцно.

Автомашины ангилал бүрийн дугаар

Эзлэх талбайн хэмжээ, м2

I

10

II

15

III

20

IV

30

V

40

5.6. Автотээврийн хэрэгслийг дулаан байранд тавихад автомашин хоорондын зайн доорхи хэмжээг баримтална.

Зай хэмжээ /м/

Автомашины ангилал

I-II

II-III

IV-V

1

Автомашины хажуу хоорондын ба хана хоорондын зай

0,5

0,6

0,8

2

Дунд эгнээний автомашины хажуу хоорондын зай

0,3

0,4

0,5

3

Автомашины урд талаас хана буюу хаалга хүртэл зай:

- тэгш тавилтын үед

- өнцөгтэй тавилтын үед

 

 

0,7

0,5

 

 

0,7

0,5

 

 

0,7

0,5

4

Автомашины ар талаас хана буюу хаалга хүртэл зай:

- тэгш тавилтын үед

- өнцөгтэй тавилтын үед

 

 

0,5

0,4

 

 

0,5

0,4

 

 

0,5

0,4

5

Дараалж тавигдсан автомашин хоорондын зай

0,4

0,5

0,5

Тайлбар:

1. Хана буюу баганын дэргэд халаах эсвэл хөргөх төхөөрөмж байрлуулсан тохиолдолд 5.6-д заасан зайг доорхи хэмжээгээр өөрчлөн мөрдөнө. Үүнд:

а) Автомашиныг эгц чиглэлээр явуулах буюу түүнийг өргөх (зөөх конвейр) механизмаар зөөхөд 2 дахин багасгана.

б) Ил зогсоолд тээврийк хэрэгслийг тавихад дээрх хэмжээг автомашинд 0.1 м, чиргүүлд 0,2 м тус тус өсгөж авна.

2. Автомашины нүүрэн талаас хаалга хүртэл зайг 2 ба түүнээс дээш автомашин зэрэг хөдлөх боломжтойгоор сонгоно.

5.7. Дулаан зогсоолын шал нь ус, тос, бензинд тэсвэртэй материалаар хийгдсэн байх ба хаалга нь гадагш онгойдог нугастай, тааз нь автомашинаас 0,2 м-ээс дээш өндөр, хаалганы өргөн 2,2 м-ээс багагүй байвап зохино.

5.8. Ил зогсоолын талбай нь тэгш, бөх бат хашаа, хамгаалалттай, гэрэлтүүлгээр, газар доорхи битүү (дулаан) зогсоолд гал унтраах спринклер болон дренчер төхөөрөмжийг заавал угсрах бөгөөд газар дээрх битүү зогсоолд утаа мэдрэгч заавал төхөөрөмжилнө.

5.9. Автомашины зогсоол нь гал унтраах анхан шатны багаж, зэвсэглэмжээр стандартын дагуу иж бүрэн хамгаалагдсан байна.

5.10. Зогсоолын дундуур явах зам нь хажуугийн автомашинаас 0,2-0,4 м-ээс ойргүй, эсрэг замын эгнээнээс 0,8-1,2 м зайтай байвал зохино.

5.11. Ил зогсоолд суудлын автомашин тавихад гаднах температур -15°С, дизель хөдөлгүүртэй автомашин тавихад гаднах температур +5°С байхад тус тус өвлийн зориулалттай тос, тусгай шингэн, түлшээр цэнэглэнэ.

5.12. Дулаан зогсоолын доторхи температур хүйтний улиралд +5°С-ээс багагүй байвал зохино.

5.13. Дулаан зогсоол нь автомашины утааны янданд холбох уян хоолой, 1,12-1,40 м3/сек бүтээмжтэй албадан буюу байгалийн татлагат агааржуулалтын системээр тоноглогдсон байна.

 

6. Зогсоолд тавих шаардлага

6.1. Автотээврийн хэрэгслийг зогсоолд тавихдаа тэдгээрийн овор хэмжээний нормативт зохицуулан орох гарах үйлдлийг чөлөөтэй гүйцэтгэх, эргэж тойрох, ухрах хөдөлгөөн аль болох цөөн хийх, орон байрыг түргэн чөлөөлөх бололцоог бүрэн хангана.

6.2. Автомашины хөдөлгөөний урсгал давхцаж огтлолцохгүй байх.

6.3. Зогсоолд хөдөлгөөний урсгалын чиглэл, хурдын хязгаарыг замын тэмдэг, тэмдэглэгээ, шугамын зурвас тавьж, шаардлагатай бол гэрлэн дохио тавина.

6.4. Автозогсоолд гал түймэр гарсан үед машин техникийг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх схемийг үзүүлсэн самбарыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийж, дадлага сургуулийг жилд нэгээс доошгүй удаа хийсэн байна.

6.5. Зогсоол, түүний орчны талбай нь 2.08,02-39 Автотээврийн үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу цардсан, хөдөлгөөний технологийн урсгалыг хангах засмал замтай, хөдөлгүүрийн ажилласан хийг зайлуулах, агааржуулах, гэрэлтүүлэх, дулаацуулах төхөөрөмжөөр тоноглогдох, гал гарсан үед усаар тасралтгүй хангах сан, гидрант, барилгын усан хангамжаар хангагдсан байна.

 

7. Зогсоол эзэмших аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага

7.1. Зогсоол эзэмшигч нь энэхүү стандартаар тогтоосон хөдөлгөөний болон аюулгүйн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүйн норматив, шаардлагуудыг мөрдөнө. Зогсоол эзэмшигч нарт галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулж шүүлэг авсны дараа үйл ажиллагаа явуулах эрх олгоно.

7.2. Зогооол нь галын булан, багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон байхаас гадна автомашин бүрийн галын хор нь бүрэн цэнэгтэй, авч ашиглах бололцоотой байвал зохино.

7.3. Ил зогсоолын талбайн хзмжээнээс шалтгаалан 50, 80, 100 метрийн төрөл бүрийн гал унтраагуурыг байрлуулна.

7.4. Автомашиныг зогсоолд байрлуулахдаа зай хураагуурыг салгаж (тусгай унтраалгаар) зогсоолын тоормозыг бариулан, дискэн холбоог салгана. Шаардлагатай тохиолдолд асаалтын бүх түлхүүрийг нэгдсэн самбарт байрлуулна.

7.5. Автозогсоолд тэрэг тавихдаа ойр орчны оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлэхээс (удаан асаах, чирэх, сигналдах г.м.) сэргийлэх ёстой.

 

8. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт тавих шаардлага

8.1. Автомашиныг зогсоолд тавих үед цахилгаан хэлхээг салгана.

8.2. Автомашиныг зогсоолд байрлуулж тавихаас бусад тохиолдолд зогсоол дотор хөдөлгүүрийг удаан хугацаагаар асаах, засвар үйлчилгээ хийхийг хориглоно.

8.3. Зогсоолд тавьсан автомашины хөдөлгүүрийг асааж кабинд удаан суух, утааны яндангийн салхины дор байхыг хориглоно.

8.4. Автомашиныг зогсоол дотор хөдөлгөөнд оруулахад хөдөлгөөний болон тавилтын нормативт зай хэмжээг чанд баримтлан, огцом эргэлт, хөдөлгөөн хийхгүй нямбай ажиллах шаардлагатай. Ухрах хөдөлгөөн хийхдээ шаардлагатай гэж үзвэл бусдын туслалцаа авбал зохино.

 

 

ТӨГСӨВ.