МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.020

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих ба хэрэглэх

MNS 4979:2000

Light and special sound signals used in road vehicles

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн зөвлөлийн 2000 оны 07-р сарын 27-ны өдрийн 119 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2000 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын бүх үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

Стандартыг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ.

 

1. Хамрах хүрээ

Энэ стандарт нь шуурхай албан үүрэг гүйцэтгэдэг ажлын авто тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавих, түүнийг хэрэглэх ерөнхий шаардлагыг тогтооход хамаарна.

Энэ стандарт нь нийтийн зориулалтын авто замаар зорчиход зориулагдаагүй болон технологийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

 

2. Хэрэглэх хүрээ

2.1. Дараах шуурхай ажлын автомашин, автобус, мотоциклд /цаашид тээврийн хэрэгсэл гэх/ тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэнэ. Үүнд:

1) цагдаагийн байгууллагын бүх төрлийн шуурхай албаны тээврийн хэрэгсэл;

2) гал унтраах албаны тээврийн хэрэгсэл;

3) хүн эмнэлгийн түргэн тусламжийн албаны тээврийн хэрэгсэл;

4) мал эмнэлгийн түргэн тусламжийн албаны тээврийн хэрэгсэл;

5) төрийн тусгай хамгаалалтын албаны тээврийн хэрэгсэл;

6) шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэнг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах албаны тээврийн хэрэгсэл;

7) улсын хяналт шалгалтын албаны тээврийн хэрэгсэл.

2.2. Дээрхээс бусад тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэхийг хориглоно.

 

3. Ерөнхий шаардлага

3.1. Шуурхай албаны авто тээврийн хэрэгсэлд 1-р хүснэгтэд заасан өнгийн тусгай гэрэл дохиог хэрэглэнэ.

1-р хүснэгт

Д/д

Шуурхай албаны төрөл

Тусгай гэрэл дохионы өнгө

1.

Цагдаагийн алба

Хөх, улаан

2.

Гал унтраах алба

Хөх

3.

Хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн алба

Ногоон

4.

Төрийн тусгай хамгаалалтын алба

Улаан

5.

Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн хуяглан хүргэх эрэн сурвалжлах алба

Улаан

6.

Бүх төрлийн улсын хяналт шалгалтын тусгай зориулалтын болон осол аваарын дуудлагын алба

Шар

ТАЙЛБАР: Шар өнгийн гэрэл дохио хэрэглэснээр зорчих давуу эрх эдлэхгүй.

 

3.2. Шуурхай албаны дараах тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио хэрэглэнэ.

Д/д

Шуурхай албаны төрөл

1.

Цагдаагийн алба

2.

Гал унтраах алба

3.

Хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн алба

4.

Төрийн тусгай хамгаалалтын алба

5.

Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн хуяглан хүргэх эрэн сурвалжлах алба

ТАЙЛБАР: Шуурхай албаны тээврийн хэрэгсэлд хэрэглэх тусгай дуут дохионы нотыг А.Хавсралтаар үзүүлэв.

 

4. Тусгай дуут болон гэрэл дохионд тавих шаардлага

4.1. Шуурхай албаны тээврийн хэрэгсэлд тусгай гэрэл болон дуут дохио өгөх төхөөрөмжтэй байна.

4.2. Дохио өгөх гэрлийг тээврийн хэрэгслийн бүхээгний дээвэр дээр байрлуулах ба тээврийн хэрэгслийн өөр хэсэгт байрлуулахыг хориглоно. Гэрэл дохио нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ямар ч горимын үед болон тормозлоход найдвартай байхаар бэхлэгдсэн байна.

4.3. Тээврийн хэрэгсэлд байрлуулсан гэрэл дохио нь хүрээлэн буй орчинд харагдахаар байрласан байх ёстой бөгөөд зориулалтын тээврийн хэрэгсэлд нэгээс олон гэрэл дохио байрлуулахыг зөвшөөрнө.

4.4. Гэрэл дохионы анивчих давтамж 1,5 гц-ээс багагүй 4 гц-ээс ихгүй байна.

4.5. Гэрэл дохионы гэрэлтүүлэлтийн үргэлжлэх хугацаа 0,6 секундээс хэтрэхгүй байна.

4.6. Тусгай дуут дохионы үндсэн давтамж нь өөрчлөгддөг байна. Үндсэн давтамжийн өөрчлөгдөх хязгаар нь 150-2000 гц байна.

4.7. Тусгай дуут дохионы үндсэн давтамжийн өөрчлөлтийн мөчлөгийн үргэлжлэх хугацаа 0,5-6 сек байна.

 

 

ТӨГСӨВ.

 

 

 

А.Хавсралт (норматив)

 

ТУСГАЙ ДУУТ ДОХИОНЫ НОТ

 

Энэ дуут дохиог цагдаа, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын онц аюултай гэмт хэрэгтэнг хуяглан хүргэх, эрэн сурвалжлах албаны тээврийн хэрэгсэлд хэрэглэнэ.

 

I өнгө

 

II өнгө

 

 

 

Энэ дуут дохиог хүн эмнэлгийн түргэн тусламжийн албаны тээврийн хэрэгсэлд хэрэглэнэ.

 

I өнгө

 

II өнгө

 

III өнгө

 

IV өнгө

 

V өнгө

 

 

 

Энэ дуут дохиог гал унтраах албаны тээврийн хэрэгсэлд хэрэглэнэ.

 

I өнгө

 

II өнгө

 

III өнгө

 

IV өнгө