МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙДЫН ТУШААЛ

 

2005 оны 6 дугаар

сарын 10ы өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтын, “Мэдээллийн бүртгэл”-ийг 2 дугаар хавсралтын, “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн маягтыг 3 дугаар хавсралтын, “Мэдэгдэх хуудас”-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгжийн техник, санхүүгийн боломжоос гадна, зөөж шилжүүлсний төлбөрийг аль болох бага, бодитоор тогтоосон байдлыг харгалзан гэрээ байгуулахад анхаарч, энэ журмыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /Д.Сандаг-Очир/-т даалгасугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын /хуучин нэрээр/-ын 1999 оны 73 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам”-ын 7 дахь заалтад “ё. замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгсэл” гэж нэмсүгэй.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд                         Ц.НЯМДОРЖ

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны

94 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

 

ЗОРИУЛАЛТЫН ЧИРЭГЧ АВТОМАШИН АШИГЛАН

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор баталсанМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ээр хориглосон газарт хөдөлгөөнд саад учруулж зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин /цаашидачигч автомашингэх/ ашиглан тусгай хашаа, талбайд шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг удирдлага болгоно.

1.2. Замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгслийг ачигч автомашин ашиглан тусгай хашаа /талбай/-д зөөж шилжүүлнэ.

1.3. Зам тээврийн осолд орсны улмаас, эсхүл жолоодлогын болон эд ангиуд нь эвдэрч гэмтсэн, түүнчлэн Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Зайлшгүй зогсолт”-ын улмаас энэ журмын 2-т заасан зөрчил гарган зогссон тээврийн хэрэгслийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-ийн нь хүсэлтээр ачигч автомашин ашиглан зөөж, шилжүүлж болно.

1.4. Ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн байгууллагын, гал унтраах албаны, эмнэлгийн түргэн тусламжийн, гэрээт хамгаалалтын, техникийн ослын, цахилгаан, холбоо, дулааны шугам сүлжээний дуудлагын тээврийн хэрэгсэлд энэ журам хамаарахгүй.

 

Хоёр. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг эрхлэх байгууллага, түүнд тавигдах шаардлага

2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба /цаашид “Замын цагдаагийн алба” гэх/ нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг ачигч автомашин бүхий аж ахуйн нэгж, байгууллага /иргэн/-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

2.2. Ачигч автомашиныг тусгай дуут болон гэрэл дохио, богино долгионы холбооны хэрэгслээр тоноглосон байна.

2.3. Ачигч автомашиныг “С”, “Е” ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил тасралтгүй жолоодсон хүн жолоодох бөгөөд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үед техникийн ажилтан заавал ажиллуулна.

2.4. Ачигч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажиллагааг Улаанбаатар хотод Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албаны хэлтсийн ерөнхий жижүүрийн, орон нутагт Цагдаагийн газарт, хэлтсийн ерөнхий жижүүр /цаашид “ерөнхий жижүүр” гэх/-ийн хяналтын дор явуулна.

2.5. Ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үед түүний эд ангийг эвдэж гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд эвдрэл гэмтэл учирсан бол хохирлыг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага /иргэн/ хариуцна.

 

Гурав. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх

3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны байцаагч, болон цагдаа замын хөдөлгөөнд хяналт тавих, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэх явцад энэ журмын 1.2-т заасан зөрчил илрүүлсэн бол энэ журмын 2.4-д заасан ерөнхий жижүүрүүдэд мэдээлнэ.

3.2. Цагдаагийн бусад алба хаагч, авто тээврийн байцаагч, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч, иргэн мэдээлэл өгч болно.

3.3. Энэ журмын 2.4-д заасан ерөнхий жижүүрүүд нь мэдээллийг хүлээн авмагц энэ тушаалын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу тэмдэглэл хийж ачигч автомашин явуулна.

3.4. Дуудлагаар очсон ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө, түүний гадна талд үзлэг хийж энэ тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан маягтын дагуу тэмдэглэл үйлдэнэ.

3.5. Энэ журмын 3.4-т заасны дагуу үзлэг хийх үед гэмтэл, сэв илэрвэл тэмдэглэлд тодорхой дурдаж, шаардлагатай бол фото аппарат, болон дүрс бичлэгийн хэрэгслээр бэхжүүлж болно.

3.6. Гар тоормос, авцуулах холбоо нь салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөгч хэрэгслээр өргөн ачиж, харин салгагдсан бол тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлнэ.

3.7. Тээврийн хэрэгслийг зөөж журамласан бол зогссон замынх нь ойр орчмын харагдахуйц газарт энэ тушаалын 4 дүгээр хавсралтад заасан мэдэгдэх хуудсыг нааж үлдээх бөгөөд энэ журмын 2.4-т заасан цагдаагийн байгууллагад заавал мэдэгдэнэ.

3.8. Тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэх явцад савж, гулсаж унахаас сэргийлж ивүүр, таталга, бэхэлгээ хэрэглэнэ.

3.9. Зөрчил гарган зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирсэн тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаагч зөрчлийг хянан, зохих хууль тогтоомжийн дагуу газар дээр нь шийдвэрлэж болно.

3.10. Журамлагдсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-д хүргэх бөгөөд түүнийг хүлээн авах, буцаан олгохтой холбогдсон харилцааг Хууль зүйн сайд /хуучин нэрээр/-ын 1999 оны 73 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам”-ын дагуу зохицуулж гаргасан зөрчлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.

3.11. Тусгай хашаанд журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага хариуцан хохирол учирсан бол нөхөн төлөх ба энэ тухай холбогдох гэрээнд тусгана.

 

Дөрөв. Бусад зүйл

4.1. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, ачиж буулгах зардлын асуудлыг дор дурдсанаар шийдвэрлэнэ.

4.1.1 зардлыг зах зээлийн тухайн үеийн үнэ, ханшийг үндэслэн нэгж километрээр тооцон ачигч автомашин эзэмшигч тогтоох бөгөөд энэ тухай энэ журмын 2.1-д заасан гэрээнд тусгах;

4.1.2. зардлыг дуудлагаар очих, журмын хашаанд хүргэх болон ачих, буулгах зардлын нийлбэрээр тогтоох;

4.1.3. зардлыг журамлагдсан тээврийн хэрэгслийн жолооч хариуцах бөгөөд тэрээр энэ журмын 4.1.2-т заасан зардлыг ачигч автомашин эзэмшигчид бүрэн төлсний дараа тээврийн хэрэгслээ буцаан авах эрхтэй.

4.2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх талаар гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг Улаанбаатар хотод Замын цагдаагийн газрын Хөдөлгөөн зохицуулалтын хэлтсийн дарга, орон нутагт замын цагдаагийн тасаг, албаны дарга хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

4.3. Энэ журмын 4.2-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо дээд шатны албан тушаалтан болон шүүхэд хууль тогтоомжийн дагуу гаргана.

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны

94 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт

 

МЭДЭЭЛЛИЙН БҮРТГЭЛ

 

д/д

Мэдээлэл

өгөгдсөн

Мэдээлэл өгсөн албан хаагч, иргэний овог нэр, хаяг, утас

Тээврийн

хэрэгслийн

Ачигч тээврийн хэрэгслийг явуулсан цаг, минут

Тайлбар

Сар, өдөр

Цаг, минут

Байгаа газар /гудамж, зам/

Марк

Дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны

94 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН БАЙДАЛД

ҮЗЛЭГ ХИЙСЭН ТЭМДЭГЛЭЛ

 

Ачигч автомашины жолооч ................овогтой ................ ачих, буулгах

техникийн ажилтан ...............................овогтой ................................нар.

 

....................аймаг /дүүргийн/ нутаг дэвсгэр .......................гудамж замд

зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож замын хөдөлгөөнд саад

учруулсан .........................маркийн ....................дугаартай автомашины

техникийн байдлыг гадна талаас нь шалгаж үзэхэд ..............................

................................................................................................................

................................................................................................................

............................................................................... байдлууд тогтоогдов.

 

 

Ачигдаж буй тээврийн хэрэгслийн гэмтлийн тухай тэмдэглэл

 

 

 

 

 

 

 

 

 

ТЭМДЭГЛЭЛ ҮЙЛДСЭН:

 

Ачигч автомашины жолооч .......................овогтой ...............................

 

Ачиж, буулгах техникийн ажилтан ....................овогтой .......................

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны

94 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт

 

МЭДЭГДЭХ ХУУДАС

 

Дугаар ...........

 

Огноо

200... оны ....сарын ....-ны өдрийн ....цаг ....минут

Байршил /хаанаас/

.....................дүүрэг, ......................гудамж, ......................байгууллагын

....................талаас, ........тоот багана, тэмдэгтийн ойролцоох газраас

Тээврийн хэрэгслийн:

Марк: .....................................................

Улсын дугаар: .......................................

Хууль, дүрмийн заалт:

.....................................................................................................

.....................................................................................................

Түр саатуулах байршил:

Баянзүрх дүүргийн 18-р хороо “Нарны зам гудамж”, “Тээврийн хэрэгслийг түр саатуулах байр”

Харилцах утас:

124,

321008, 454331

Ачигч байгууллага:

 

Техникийн ажилтан:

Нэр: ........................................................

Гарын үсэг: ............................................