МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН
САЙДЫН ТУШААЛ
2001 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр |
Дугаар 03 |
Улаанбаатар хот |
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах тухай
Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Зорчигч тээвэрлэлтийн хяналтын талон хэрэглэх журам"-ийг хавсралтаар баталсугай.
2. Нийтийн тээврийн үйлчилгээний стандартыг боловсруулан батлуулах арга хэмжээг 2001 оны 1 дүгээр улиралд багтаан авахыг Зам, тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар /Ж.Сэрээтэр/-т даалгасугай.
3. Эдгээр журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Автотээврийн газар /Ж.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Дэд бүтцийн сайдын 2000 оны
03 тоот тушаалын хавсралт
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН
ТАЛОН ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг хүчтэй болгох, тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг сайжруулж хөдөлгөөний соёл, дэг журмыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
2. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч тээвэрлэлтийн хяналтын талон (цаашид хяналтын талон гэнэ)-тойгоор үйлчилгээнд оролцоно.
3. Хяналтын талоныг Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага батлагдсан загварын дагуу нэгдсэн журмаар хэвлүүлэн олгоно.
4. Хяналтын талоны хугацаа нь тээвэр эрхлэх зөвшөөрөл, гэрээний хугацаанд хүчинтэй байна.
5. Хяналтын талоныг Автотээврийн улсын байцаагч цоолох эрхтэй.
Хоёр. Хяналтын талон эзэмшигчийн үүрэг
6. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, эдгээр хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
7. Хяналтын талоныг Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын цагдаагийн газрын эрх бүхий ажилтны шаардлагаар шалгуулна.
8. Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нь хяналтын талоныг бусдад шилжүүлэх буюу хяналтын талонгүйгээр шугамын үйлчилгээнд ажиллахыг хориглоно.
Гурав. Хариуцлага
9. Хяналтын талонд заагдсан нэг төрлийн зөрчлийг 3 удаа буюу нийт зөрчлийг 5 удаа зөрчсөн тохиолдолд хяналтын тдлоныг хүчингүйд тооцно. Жолоочийг мэргэшүүлэх сургалтанд хамруулж хяналтын талоныг дахин олгож болно.
10. Хяналтын талоныг 2 дахь удаа хураалгах үед тээврийн хэрэгсэлд олгосон картын хамт хураан авч нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасна.
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН
ТАЛОНЫ ЗАГВАР
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
|
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗӨРЧЛҮҮД
1. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь зөрчсөн
2. Шалган бүртгэх товчоо болон үйлчилгээний хяналтын диспетчерт бүртгүүлээгүй
3. Заасан чиглэл, маршрут зөрчсөн
4. Үйлчлүүлэгчдээс гомдол гаргасан
5. Зорчигчдод тасалбар, тийз олгоогүй
6. Тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаагүй
7. Тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдүүлэлтийн зохих шаардлага хангаагүй
8. Автобусны буудалд зогсолт буруу гүйцэтгэсэн
9. Нийтийн тээврийн үйлчилгээний талаар тусгайлан тогтоосон дэг журмыг зөрчсөн |
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТАЛОН
Nо 000001
Овог. . . . . . . . . . . . . . . . . . . . .
Нэр. . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Аймаг, нийслэлийн ТЗА-ны дарга
тэмдэг
. . . . .он . . . . .сар . . . . .өдөр
Үнэмлэх Nо. . . . . . . . .
Жолоочийн үнэмлэхтэй хамт хүчинтэй
|
4 |
|
||||||||
4 |
|
|||||||||
4 |
|
|||||||||
5 |
|
|||||||||
5 |
|
|||||||||
5 |
|
|||||||||
6 |
|
|||||||||
6 |
|
|||||||||
6 |
|
|||||||||
9 |
9 |
9 |
8 |
8 |
8 |
7 |
7 |
7 |
|