«ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ»

ҮГИЙН СҮЛЖЭЭ

 

Хүүхдүүд ээ, та нар доорхи үгийн сүлжээнүүдийг босоо байдлаар бөглөж, хөндлөн тод өнгийн нүдэн дэх үгээр дараахь оньсгуудыг таагаарай.

 

1. Энэ хэн бэ?

Нарийн дохиураар бүхнийг удирдах нь

Найрал хөгжмийн удирдаач шиг

Исгэрэх шүглээр анхаарал татах нь

Спортын тэмцээний шүүгч шиг

Дүрэмт хувцас өмссөнийг нь харахаар

Дүрэм журам сахиулагч ч юм шиг

Зорчих хэсгээр хэнэггүйхэн алхах нь

Зориуд дүрэм зөрчиж байх шиг

Автозам дээр хөндөлдөн зогсох нь

Амь наснаасаа уйдсан ч юм шиг

Энэ хүн хэн бэ?

Эрхэм дүү нар минь таацгаагаарай

Доорхи сүлжээг бөглөөд

Түлхүүр үгийг олцгоогоорой.

 

 

1.

Замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир.

2.

Хөдөлгүүртэй байтлаа “Механикжсан тээврийн хэрэгсэл”-д тооцогдохгүй тээврийн хэрэгсэл.

3.

Хөдөлгөөн зохицуулах мэдээлэл.

4.

Хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл.

5.

Шатахуун түгээгүүр рүү ороход зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир.

6.

Жолоочоос гадна 8-аас олон хүний суудалтай зорчигч тээвэрлэхэд зориулсан автомашин.

7.

Унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг тээврийн хэрэгсэл.

8.

Тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн.

9.

Төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир.

10.

Хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилгоор ашигладаг зохицуулагчийн хэрэгсэл.

11.

Тээврийн хэрэгслээр тээж яваа эд зүйлс.

 

 

2. Энэ юу вэ?

Гадсан шовгор найз минь

Гал гурван нүдтэй

Улаан нүдээрээ хялайвал

Урдаас нь бид явдаггүй

Ухасхийн гүйвэл

Шар нүдэнд хууртана

Эгцлэн явахад дөлгөөхөн

Ногоон нүдээрээ харахад

Эргэлзэх юмгүй бүгдээрээ

Эрхэм найздаа баярладаг

Энэ зүйл юу вэ?

Эрхэм дүү нар минь таацгаагаарай

Доорхи сүлжээг бөглөөд

Түлхүүр үгийг олцгоогоорой.

 

 

1.

Механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл.

2.

Замын хөдөлгөөн зохион байгуулах хэрэгсэл.

3.

Гол мөрний дээгүүр гарахад зориулсан замын байгууламж.

4.

Зорчих хэсэг дээр цагаан будгаар тавьсан шугам, сум, бичлэг.

5.

Автомашинуудыг нэг цуваагаар явуулах боломж бүхий өргөнтэй зорчих хэсгийн дагуух зурвас.

6.

Уул, давааг нүхлэн гарсан замын байгууламж.

7.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн хүн буулгах, суулгахын тулд зогсох байр.

8.

Зохицуулагчийн зэмсэг.

9.

Зорчих хэсэг дээр хүүхдүүд гэнэт гарч ирж болзошгүйг анхааруулах тэмдгийн нэр.

10.

Тээврийн хэрэгсэл дотор байгаа жолоочоос бусад хүн.

11.

Хөдөө аж ахуйн машин.