ДУУНЫ ҮГ

 

Хүүхдүүд та нар том болоод замын зохицуулагч болохыг хүсэж байна уу? Хэрэв хүсэж байгаа бол энэ дууны үгийг цээжлээд дуулж сураарай.

 

Үгийг Д.Амгалан

Аяыг Б.Цэвээнсүрэн

 

 

Зохицуулагч болно

 

Энэ хотын хамгийн мундаг нь

Эрээн мод барьсан зохицуулагч байна

Гарцаар гардаггүй зарим хүмүүсийг

Ганцхан шүгэлдээд загнаж байх юм

Өнөөдөө би өөдөсхөн ч гэсэн

Өндөр болохоороо зохицуулагч болно

Томоос том болохоороо би

Толигор замын зохицуулагч болно

Аймаар давхидаг жолооч нарыг

Амы нь татсан морь шиг зогсооно

Тэмдэг рүү зааж сүртэй ярина

Тэд нар бас зөвшөөрч харагдана

Өнөөдөө би өөдөсхөн ч гэсэн

Өндөр болохоороо зохицуулагч болно

Томоос том болохоороо би

Толигор замын зохицуулагч болно

Хар утаа хаядаг согогтой

Хамаагүй орилуулдаг дуут дохиотой

Машин бүрийг таньдаг болно

Магадгүй сайн засуулдаг болно

Өнөөдөө би өөдөсхөн ч гэсэн

Өндөр болохоороо зохицуулагч болно

Томоос том болохоороо би

Толигор замын зохицуулагч болно