ШҮЛЭГ

 

 

Ц.Нүүдэл

 

Гэрлэн дохио

 

Гэрлэн дохио гурван өнгөөр

Дэргэд нь очиход анивчин аслаа

Мартахын учиргүй гэрлэн дохио шүү

Хүүхэд та нар санаж яваарай

Улаан гэрэл, улаан гэрэл

Шар гэрэл, шар гэрэл

Ногоон гэрэл, ногоон гэрэл

Асаж байна, анивчиж байна

Учиртай гурван гэрэл

Үүрэгтэй гурван гэрэл

Бидний найз гурван гэрэл

Санаж яв, мэдэж яв

Замын голд зогсох цагдаа ах

Эрээн модоор ээлжлэн дохилоо

Ногоон гэрэл, цагаан шугам

Багачууд бидний дагах зам