АВТО ҮЙЛЧИЛГЭЭ

 

2. Хөдөлгүүрийн тосны түвшинг шалгах

 

1. Автомашиныг аль болох тэгш талбайд хазайлгахгүй зогсооно.

2. Хөдөлгүүрийг унтрааснаас хойш 10-15 минутын дараа шалгана.

3. Тосны түвшинг шалгах шупийг сугалан авна.

4. Шупийг цэвэрхэн алчуураар сайтар арчина.

5. Шупийг буцааж үүрэнд нь тултал хийнэ.

6. Шупийг дахин сугалж түүн дээрх тосны мөрийг шалгана. Тосны мөрний дээд хязгаар шупны зураасуудын хооронд байвал хөдөлгүүрийн тосны хэмжээ хэвийн, хамгийн үзүүрийн зураасаас доош байвал бага, дээд зураасаас илүү гарсан бол их байна гэж үзнэ. Шупны дээд зураасны дэргэд F (Full - дүүрэн), доод зураасны дэргэд L (Low - хомс) гэсэн үсгүүд тэмдэглэгдсэн байж болно.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»