АВТО ДУУ

 

Монгол ардын дуу «Хулсан ташуур»-ын аянд тааруулан зохиосон энэ дуу “Монгол транс”-ын дэргэд Авто сургууль байгуулагдсан анхны жил буюу 1931 онд зохиогдсон бөгөөд Ардын улаан цэргийн 15 дугаар хороотой шеф тогтоохоор хэсэг хүмүүсийг авч явсан жолооч нь тус Авто сургуулийг төгссөн Цахар хэмээх Нямбуу гэгч байжээ.

 

Монгол транс

Хувийг нийлүүлсэн Монгол транс аа

Хувьсгалын харилцааг байгуулаад

Хурдан тэргийг хэрэглээд бидний биес ээ хө

Хурц улаан тугаараа баярыг хүргэе дээ нөхдүүд ээ

Аж үйлдвэрийн Монгол транс аа

Ардын улаан цэргийн

Арвантавдугаар хороотой бидний биес ээ хө

Ажлынхаа харилцааг байгуулъя дээ нөхдүүд ээ

Хатуу үйлдвэрийн Монгол транс аа

Гавшгай ажилчдын өмнөөс

Хамгаалах улаан цэргийн хороондоо бидний биес ээ хө

Халуун баярыг хүргэе дээ нөхдүүд ээ