211 оны 10 сарын 4-ний өдөр

 

УУРЫН БА МОТОЦИКЛЕТ ТЭРГЭНД ЭРХ ОЛГОЖ ЭДЛҮҮЛЭХ
БА ҮЙЛДВЭР ХИЙЛГЭХ ТУХАЙН ДҮРЭМ

 

Нэг. Эдлэх ба ажиллан явах уурын ба мотоциклет тэргэнд эрх олгоход чухал холбогдох нь:

1. Монгол улсын хувь нийлүүлсэн Монгол транс хоршооны үнэмлэх буюу эс бөгөөс цэргийн эрхийг барих газрын тэмдэглэлт бичгээр явах ба эдлэх эрхийг олгомой.

2. Хувь нийлүүлсэн Монгол трансын уурын тэрэгний хэрэг эрхлэх хэлтсийн газраа тогтоосон заавар дүрмийн ёсоор тусгай комиссоор хянан үзүүлж магадлуулбаас зохимой.

3. Тэрэгний дугаарт тэмдгийг олговол зохимой.

4. Үнэмлэх хуудасны дээр комиссоос хянан үзэж магадалсан явдлыг тэмдэглэвэл зохимой.

 

Хоёр. Уурын ба мотоциклет тэргэнд эрх олгоход бүрэн бүтэн байвал зохих зүйлүүдийг тодорхойлох нь:

1. Рулевой2 хэмээх зам нэвтрэхэд жолоодон явах зүйл нь бүрэн бүтэн байхын дээр хурдан түргэн эргэх чадалтай бөгөөд лиог3 хэмээх хэрэгсэл нь бүх эргэх хэмжээний 10-ны 1 хувиас илүүгүй байваас зохимой.

2. Уурын тэрэг гар ба хөлөөр зогсоох хоёр, мотоциклет тэрэг эрхбиш гараар зогсоох нэг тус тус сайн бөгөөд хүчин гүйцэд тохиромжтой байж хурднаа зогсооход саад үл болох зэрэг байвал зохимой.

3. Ачааны ба олон хүнийг суулгах автобус зэргийн ихээхэн уурын тэрэг их уултай газруудад явахад орон нутгийн байдалд нийлүүлэн уулын тулгуур хэмээх тулгууртай байвал зохимой.

4. Уурын тэрэг өмнө тал хоёр, хойд тал нэгээс дорогшгүй гэрэлтэй байх бөгөөд хойд талын гэрэл дугаарт тэмдгийг үзэгдэх зэрэг ихээхэн гэрэлтэй бөгөөд аймшгийг мэдэгдэх улаан байвал зохихын дээр мөн тэр гэрлийг жолооч өөрийн суудлаас унтрааж үл болох зэргээр зохиосон байвал зохимой.

5. Суудал үгүй мотоциклет өмнө талд нэг, суудал бүхий мотоциклет өмнө талд 1, хойд тал 1 тус тус гэрэлтэй байваас зохимой.

6. Уурын ба мотоциклет тэрэг эрхбиш нэг нэг дуу гаргах тэмдэг өгөх юмтай байвал зохимой.

7. Уурын тэргэнд хоёр, мотоциклет нэгээс доошгүй дугаарт тэмдэг тус тус баймой. Уурын тэрэгний дугаарт тэмдгийн нэг нь өмнө талын зүүн талынх нь үзэхэд явах зүгт хандсан, нэг нь хойд талд баймой. Мотоциклет тэрэгний дугаар нь өмнө талын ацат төмрийн дор талд мөн зүгийг хандаж байвал зохимой.

8. Дөрвөн дугуйд зогсоох тоормос бүхий суудлын тэрэг хоёр талын хойд үзүүрт тус тус гурвалжин улаан тэмдэгтэй баймой.

Ачааны тэрэг хойд тал мөн нэгэн адил гурвалжин улаан тэмдэгтэй баймой. Тэрхүү гурвалжин улаан тэмдгийн гадна талын хэмжээ нь 145 миллиметр, дотор талын хэмжээ нь 20 миллиметр баймой.

9. Уурын ба мотоциклет тэрэг будагтай бөгөөд суудал нь хүний хувцас үл будагдах зэрэг цэвэр бүрээстэй байвал зохимой.

 

Гурав. Хэрэглэх ба эдэлж үл болох зэргийн уурын ба мотоциклет тэргийг тодорхойлох нь:

1. Жолоодон явах рулевой, зогсоох тоормос хоёр нь завсартаа үл авалцах гэм бүхий аваас

2. Усны радиатор мөн тос, бензины сав цоорхой бүтэн бус аваас

3. Тэрэгний рам хэмээх арал нь хугарсан ба цав гарсныг үл бэхэлсэн аваас

4. Дугуй нь гэмтсэн аваас

5. Суудал кровгүй аваас

6. Машин явах үед утаа их гарах аваас

7. Хурдан удаан явуулах, хурд нь гэмтсэн аваас

8. Өмнө дугуй нь гэмтсэн аваас зөвшөөрлийг олгож үл болмой.

 

________________

1/ 21 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 21 дүгээр он бөгөөд одоогийн он тооллоор 1931 он болно.

2/ Рулевой - гэдэг нь жолооны залуур гэсэн үг.

3/ Лиог - гэдэг нь “люфт” буюу жолооны хүрдний сул явалтыг хэлсэн болов уу.