Энэхүү хуулийг 221 оны 10-р сарын 11-ны өдөр

хуралдсан Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн

37-р хурлын 2-р зүйлд баталжээ.

 

ТЭЭВРИЙН ЗҮЙЛЭЭС ХУРААХ ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ

 

Нэг. Тээврийн зүйлээс хураах орон нутгийн татварыг Улаанбаатар хот ба олон аймгуудын төвүүдэд уул тээврийн зүйлийг харьяалан эрхлэх газруудаас баримтлан явуулмой.

Хоёр. Тээврийн зүйлээс орон нутгийн татварыг унадаг дугуй мотоциклет суудлын ба ачааны машин тэргэнээс хураамой.

Гурав. Энэхүү тээврийн зүйлээс хураах татварыг аль ч улсын харьяат гэж ялгаварлахгүйгээр энэхүү хуулийн хоёрдугаар зүйлийн дотор заасан тээврийн зүйлийн уул эзэд ба мөн албан, үйлдвэрийн газрууд тээврийн зүйлээс хураах боловч дөрөвдүгээр зүйлд дурдагдсанаас үл хураамой.

Дөрөв. Тээврийн зүйлээс хураах татварыг хэлтрүүлэх этгээд нь:

1. Улсын ба орон нутгийн төсөвлөсөн данс бүхий улсын албан газрууд.

2. Гадаад улсын элчин консулын зэрэг дипломатын ба худалдааны төлөөлөгчдийн газрууд.

3. Олон нийтийи байгууллагууд.

Тав. Энэхүү татварыг оногдуулбал зохих тээврийн зүйлээс хураагдах татварын хэмжээ нь:

Унадаг дугуй нэг бүрээс жилд 3 төгрөг

Мотоциклет нэг бүрээс жилд 25 төгрөг

Суудлын машин нэг бүрээс жилд 50 төгрөг

Ачааны машины тонн тутмаас жилд 25 төгрөг

Зургаа. Энэхүү татварыг тээврийн зүйлийн орлогоос хураамой.

Долоо. Энэхүү татварыг жил бүр хот ба аймгийн захиргаадаас тогтоосон хугацаанд хураамой.

Найм. Ачааны машин тэргэдийн эздээс уул татварыг гурав гурван сараар хураалгаж баймой.

Ес. Энэхүү татвар төлөгчдийн бүртгэл дансыг үйлдэх, татварыг оногдуулан бодох, хураах ба татварын орлогыг хянах зэрэг явдлыг зохих хот буюу аймгийн захиргаадад даалгаж гүйцэтгүүлмой.

Арав. Энэхүү хуулийг хэрхэн хэрэглэж явуулах тухай зааврыг зохион нийтлэхийг Сангийн Яаманд даалгаж гүйцэтгүүлсүгэй.

Арван нэг. Энэхүү хууль бол баталсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болох бөгөөд мөн энэ 22 онд хураагдаагүй татварыг энэхүү хуулийн ёсоор хураамой.

Арван хоёр. Тээврийн зүйлээс хураах татварын тухай үүний урьд гаргасан хууль хүчингүй болмой.

 

________________

1/ 22 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 22 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1932 он болно.